“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбоог ШИНЭЧИЛЬЕ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн ээлжит 8 дугаар бага хурал энэ сарын 29 хуралдах гэж байна. Тус бага хуралд төлөөлөгчдийг сонгохдоо 40 хүн тутмаас 1 хүнийг төлөөлөгчөөр сонгохоор өөрсдийн төлөөлөгч сонгох журмандаа тусгасан байх юм. Тус дүрэм ёсоор бол “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 ажилтан ажиллагсдаас 150 хүн тус хуралд оролцохоор байгаа чамлалттай тоо гэж хэлж болно.

Учир нь Ажилтан нэг бүрийн цалингаас 1 хувийн татвар цалин дээрээс суутгаж авдаг бөгөөд дунджаар ажилчдаас 9500-17000 төгрөг, удирдах албан тушаалтан 14000-30000 төгрөг авдаг байна.

Мөн тус журамд ҮЭХ-ы даргад нэр дэвшигч нь “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭ-ийн гишүүн байх, ба сүүлийн гурваас дээш жил гишүүний татвараа тасралтгүй төлсөн байх гэсэн заалт оруулж хүний сонгох сонгогдох эрх болон Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа юм байна. Өөртөө зориулсан дүрэм гаргаж, өөрсдийн тойрон хүрээлэгчийн дунд бага хурал хийхээр төлөвлөж байна гэхэд хилсдэхгүй.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд санхүүгийн болон үйл ажиллагааны олон асуудал гарч үйлдвэрийн ажилчдын эрх ашгийг хамгаалах ёстой ҮЭ-ийн Xороо хэдхэн хүмүүсийн төлөө үйлчилдэг байгууллага болсон гэж үйлдвэрийн ажилчид үзэж эсэргүүцлээ цахим орчинд хүчтэй илэрхийлж байгаа билээ.

Жишээ нь:

  1. Тус холбооны дүрэм ёсоор жил бүр санхүүгийн хяналт шалгалт оруулж гишүүдэд мэдээллийг нээлттэй ил тод мэдээлэх ёстой ч нэг ч удаа мэдээлээгүй байна.

  2. ҮЭХ нь тухайн жилд хийх ажлын төлөвлөгөө жилийн санхүүгийн төсөл, төлөвлөгөө, төсвийн гүйцэтгэлийг удирдах зөвлөлийн 56 хүнээр батлуулж үйл ажиллагаагаа явуулах ёстой ч ҮЭ хорооны дарга Н.Батбаатар тэргүүлэгч 13 хүнээрээ төсөв батлуулж дур мэдэн захиран зарцуулсан байна.

  3. ҮЭ жил бүр “Эрдэнэт” үйлдвэрээс хангамж авдаг. Эрдэнэт үйлдвэрээс 40-50 сая төгрөгийг татаас буюу 4 жилд 200 сая төгрөгийг авсан байна. Бонус, гар утасны төлбөр, Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл, халуун хоол, машины түлш, угаалгын мөнгө г.м Жишээ: 42-90 ОРХ дугаартай машинд нэг жилд 7 сая төгрөгийн шатахууны зардал гаргасан бол тус машины шатахууны зардлыг үйлдвэрээс гаргадаг юм байна.

  4. “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид 4 жилд нийт 2 220 677 865 төгрөг татвар төлсөн ба ҮЭХолбоонд 888 271 146 төгрөгийг хуримтлуулан захиран зарцуулсан. Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэн тайлангаа огт тавиагүй байна. Зарцуулалтад хяналт тавихад дараах зөрчлүүд илэрсэн 16 сая төгрөгөөр хэдхэн хүнийг тойруулан шагнасан нь шагналын байгууллага болсон гэнэ. Хангал сумаас нэг га газар 12 сая төгрөгөөр худалдан авсан, Хангал сумын засаг даргад 1 сая төгрөгийн хандив өгсөн боловч зарцуулсан баримт байхгүй. Гурван машины граж дуудлага худалдаагаар 4 800 000 төгрөгөөр авч 11 500 000 төгрөгөөр бариулан 16 300 000 төгрөгөөр 3 граж авчээ, амралтын газар тойруулан хашаа барих нэрийдлээр 18 000 000 төгрөг 2015 онд төсөвлөөд зарцуулж байгаа буруу гэж үзэж буцаан зарж мөнгийг холбооны дансанд төвлөрүүлэхийг дарга Н.Батбаатарт үүрэг болгосон байна.

  5. 2014 онд 10 сая гаруй төгрөгийг машины сэлбэг-энд зарцуулсан ба сэлбэг худалдан авсан баримт нь хуурамч, тамга тэмдэггүй зэрэг санхүүгийн хууль дүрмийг зөрчсөн гэж дүгнэсэн байна.

  6. Н.Батбаатар ҮЭ холбооны даргаар сонгогдохдоо ажиллагсдын цалинг 2500 доллар болгох амлалт авч сонгогдсон ч амлалтаа биелүүгүй байна. Эрдэнэт үйлвэрт хэдхэн хүний цалинг амласан амлалтандаа хүргэхийг зорьсон нь ҮЭ удирдлагуудын цалинг нэмэгдүүлсэн нь байна.

  7. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдаас цалингаас шударга бусаар дүрэм зөрчин татвар авдаг байна.

Энэ мэт олон зөрчил дутагдлууд гарч “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид хохирч байгаа нь харамсалтай. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гэдэг ажилчдаа хамгаалдаг, ажлын байрны орчин нөхцөл, цалин хангамжийг сайжруулахын төлөө ажилладаг байхад Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ хороо эсрэгээрээ ажиллаж байгааг шинэчилж өөрчлөх шаардлага тулгараад байгаа юм. Ингэхийн тулд ажилтан нэг бүрийн оролцоо хүсэл зориг шаардлагатай бөгөөд та бүхэн тус бага хуралд төлөөлөгч болоход идэвхтэй оролцохыг уриалж байна.

 
О.Гэрэлмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.