Бие даагчдын содон төрх
Үндсэн хуульд “Сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалт бий. УИХ-ын 2016 оны сонгуульд энэ заалт бүрэн утгаараа хэрэгжих нь. СЕХ-нд бүртгүүлснээр УИХ-д 11 нам, гурван эвсэл, 89 бие даагч нэр дэвшихээр болсон.
 
МАХН /МАН/ үнэмлэхүй ялалт байгуулсан анхны сонгуульд Гэндэнсамбуугийн Зуунай нь бие даан нэр дэвшиж сонгогдсон түүх бий. Харин дараа Л.Гүндалай, З.Алтай, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар бие даан нэр дэвшиж, сонгогдсон байдаг.
Энэ удаад тэдний буухиаг үргэлжлүүлэхээр 89 хүн жагсжээ.
 
Өнгөрсөн УИХ-ын 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар орж ирэгсэд “гэнэтийн бэлэг” байв. Энэ удаад бие даагчид “гэнэтийн бэлэг” болох магадлал их. Тэдэн дунд нам гэсэн томоос том хаяг зүүхийг хүсээгүйчүүд басхүү намаасаа тойргийн бялуу хүртэж чадаагүйд бий. 
 
Түүхэн дэх хамгийн олон бие даагчдаас олны танил эрхмүүд нэлээд байна. Тухайлбал,  М.Нарантуяа. Арго буюу Б.Ариунболд, ХҮН намыг хоёр хуваан талцуулж гүйсэн нөхдийн ахлагч буюу С.Боргил, Х.Бат-Ялалт, Ц.Монгол, Дамбын Хишигжаргал, Ахмадын чөлөөт холбооны дарга Г.Баасан, оймс шидэгч Л.Наранбаатар, “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан, “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нар байна.
 
Тэгвэл тэд УИХ-д нэр дэвшихээс өмнө хэн байв. Ямар содон төрх бүрдүүлж олон танигдав.

Дуулж бүжиглэж, жүжиглэдэг Нара улстөрч болохоор шийдэв. Түүний энэ шийдвэрийг цахим ертөнцөд дэмжих хүн олон байгаа. Дуучин Нарагийн нэр дэвшин өрсөлдөх тойрог бол Баянгол. Түүнтэй УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нар өрсөлдөхөөр зэхсэн гэх.
 
Дуучин Нарагийн нэгэн адил цахим ертөнцөд өөрийн гэсэн дэмжигчтэй нэгэн бол Т.Бат-Эрдэнэ. Түүний хувьд С.Баярцогттой холбоотой постуудыг үе үе оруулдаг. Түүний хувьд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр төлөвлөсөн гэнэ лээ.

Улстөрчдийн “буян”-аар олонд танигдсан нэгэн бол Х.Бат-Ялалт.  “Шударга шүүх" ТББ-ын тэргүүн  хуульч Х.Бат-Ялалтын хувьд Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед нь хэд хэдэн удаа мэтгэлгэлцээнд дуудаж байсан удаатай. Түүний хувьд энэ удаагийн сонгуульд Баянгол дүүрэг бие даан өрсөлдөх аж.

Энэ удаагийн бие даагчдын эгнээг нэлээд хэдэн хүнээр нэмсэн нэгэн бол ХҮН-ын С.Боргил. Тамгаа булаалдсан асуудлаас болж бие даан нэр дэвшихээр болсон юм. Мөн ХҮН-ын намын бас нэг дарга Б.Найдалаа ч бие даана. Түүний хувьд  Монголын банкны холбооны гүйцэтгэх захирлаар сонгогдон ажиллаж байсан нэгэн. Мөн ХҮН-ын генсекээр ажиллаж байсан Т.Доржханд ч бас бие даагчдийн эгнээг нэгээр нэмэв. ХҮН-ын анхны гишүүдийн нэг С.Мөнхсоёл ч бие даан нэр дэвшинэ.

Тэдний араас өөрийн гэсэн содон өнгө төрхийг илтгэх бие даагч бол яах аргагүй Дамбын Хишигээ. Тод манлай уяач цолтой.

Нэр дэвшигчдийн эгнээнд Ш.Адьшаа, С.Буджав нар намаа орхин орж ирлээ. С.Буджавын хувьд Дундговь аймгийн ИТХ-ын дарга, МАН-ын гишүүн. Гэхдээ энэ удаад бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн байгаа юм.

Мөн МАН-ын гишүүнээс гарч АН-д элсч, Ховдын МоАХ-ны тэргүүнээр сонгогдсон, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа ч бас бие даана. Түүний хувь 2012 оны сонгуульд Ховд аймгийн 16 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн ч Д.Батцогтоос доогуур санал авч УИХ-д суух хүслээ дөрвөн жил орхисон. Харин одоо дахин бие даахаар болсон байна.

Бие даагч ахын залгамж халаах авахаар “Босоо” С.Ганбаатарын дүү С.Гантуяа нэр дэвшихээр болсон байна. Түүний хувьд Оюутолгойд ажиллаж байхдаа Рио Тинтогийн үйл ажиллагааг буруушааж Оюу толгойн эсрэг шүүхдээд шат шатны шүүх дээр ялалт байгуулж олон түмэнд танигдсан нэгэн.


П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mn 2016-05-20 17:11:24
    za hytsaa eh oronchil bol chutgur bsan yadgii
  • гайхаширал 2016-05-20 11:45:05
    Ял эдэлж байсан хүн нэр дэвших эрх байдаг юмуу
  • Зочин 2016-05-20 04:54:02
    Баянсэлэнгэ, Баасанхүү, Батзандан, Хиншүү нараас болж УИХ-ыг Шар хадны эмнэлэг эсвэл шорон гэж андуураад эд нар нэрээ дэвшүүлээд байнаа даа
  • Zochin 2016-05-20 03:27:08
    Sain ulsterchid boloh chadamjtai humuus eden dotor baina, tiimees Irgediin songoh songogdoh erh ruu ny bitgii haldaachee, ard tumen heniigee songohpoo shiidne
  • davaa 2016-05-20 03:11:39
    dambin hishgeeg songchoosoi hurlin tanhamd hun daramtlaad goe yum boloh baihdaa
  • dagwa 2016-05-20 02:35:13
    Her deshigch nar ih hurald garaad yu hiij chadah ve gemt hereg hiij awilga awsan ard tymnii tatwariin mungu hulgai hiij bayjsan UIH iin gishyyniig ergyylen tata...
  • биеэ засаагүй байж төрд битгий зүтгэ 2016-05-20 02:06:59
    биеэ засаагүй байж төрд битгий зүтгэ_
    203.194.116.3
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОчин 2016-05-20 02:02:53
    Намд байснаас бусад Бие даагчид бүгдээрээ орооп ирвэл УИХ их эмх цэгцтэй болж төр шиг төртэй болон шүү... Баярцогт,Сайханбилэг, гээд л ямар хүрз барьж үзсэн ү...
  • Бобо 2016-05-20 01:42:28
    Энэ амбицтэй залуучуудад хэлэхэд та нар ичээч ганц удаа хүрз барьж үзсэнүү өөрсдийнхөө амьдралыг хар өөосдийнхөө хүчээр босгож чадсан уу ингэж тэнэгтхийнхээ бль...