Хөдөлмөрийн чадвараа алдсан бол байгууллагасаа тэтгэмж авах эрхтэй

Урин цаг ирэхтэй зэрэгцээд зам засвар, барилгын ажил эхэлсэн. Уг ажлууд эхэлсэнтэй холбогдуулан хүн бэртэж гэмтэх цаашлаад амь насаа алдах тохиолдол ихэсдэг. Тэгвэл ажлын байрны аюулгүй орчин болон хөдөлмөрийн аюулгуй байдлыг хангахад ажил олгогчийн гүйцэтгэх үүрэг болон хариуцлагын талаар Ажил олгогч эздийн холбооны Сургалт, хөгжлийн газрын дарга Р.Ганхуягаас тодрууллаа.

 
-Ажлын байрны аюулгүй ажиллагааг хангахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилчид чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнгөрсөн хугацаанд ХАБ-ын ажилчдын ур чадварыг сайжруулахад чиглэсэн ямар ажил хийсэн бэ?
 
-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон ажил хийгдэж байна.Тухайлбал, Ерөнхий сайд ХАБ-ын ажилчдыг сургалтад хамруулах тухай тушаал гаргасан. Энэ дагуу ХАБ-ын мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байгаа. Өмнө нь социализмын үед хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ихээхэн анхаарч үздэг байсан. Гэтэл нийгэм солигдож зах зээлд шилжсэнээс хойш энэ талаар анхаарахаа больж, хэсэг орхигдсон. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн осол, гэмтэл гарч хүний амь эрсэдлээ.
 
Харин салбарынхан 2012 оноос эхэлж л ХАБ-ын талаар ярих боллоо. Энэ нь уул уурхай, барилгын салбар илүүтэй хөгжих болсонтой холбоотой. Гэвч энэ хөгжил нэг аюул дагууллаа. Учир нь ХАБ-ын талаар мэдлэг, мэдээлэлгүй ажилчин, ажил олгогчид байсан учраас осол гарч, хүний амь эрсдэж байна. Тиймээс бид сургалтын тогтолцоонд өөрчлөлт оруулж, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх сургалт зохион байгуулах болсон.
 
Тодруулбал, ажил олгогч, ХАБ-ын ажилтан бэлтгэх, нийт ажилчин, шинэ ажилчдад сургалт явуулж эхэллээ. Нэг үгээр хэлбэл, зөвхөн ХАБ-ын мэргэжилтэн гэлгүй ажил олгогч болон ажилчид ч гэсэн энэ талаарх сургалтыг явуулж байгаа юм. Ажлын байрны аюулгүй орчин, үйлдвэрлэлийн осолгүй байх нь ажил олгогч, ажилтан, ХАБ-ын мэргэжилтэн гурвын хамтын ажиллагааны үр дүн байдаг учраас цогц сургалт явуулах нь зүйтэй юм гэж үзлээ. ХАБ-ын чиглэлээр сургалт зохион байгуулдаг 75 байгууллага байдаг.
 
Салбар яамны зүгээс цаашид боловсролын тогтолцоонд оруулах бодлогыг барьж ажиллана. Хүүхдэд багаас нь ХАБ-ын талаар ойлгуулж зөв хандлагыг төлөвшүүлэх нь чухал. Мөн ХАБ-ын мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх талаар анхаарч бакалавр, магистрын зэрэгт сургаж эхэлсэн.

-Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан барилга, зам засварын ажил эхэлдэг. Барилгын компаниуд ажилчдынхаа ХАБ-ыг хангахын тулд ямар хувцас хэрэглэлийг тавьсан байх ёстой вэ?

Хамгийн гол нь олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах ёстой. Барилгын салбарт гэхэдхамгаалах каскан малгай, хамгаалах бүс, нүдний шил, бээлий, чихний хамгаалалт зэрэг хувцас хэрэгслийг өгөх ёстой

 
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15-р зүйлд ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах талаар заасан байдаг. Жишээлбэл, ажил олгогчид ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. Мөн ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших, худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцах ёстой гэж заасан. Хамгийн гол нь олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах ёстой. Барилгын салбарт гэхэдхамгаалах каскан малгай, хамгаалах бүс, нүдний шил, бээлий, чихний хамгаалалт зэрэг хувцас хэрэгслийг өгөх ёстой.
 
Ер нь тухайн ажлын онцлог, нөхцөлд таарсан зориулалтын хувцас, хэрэгслээр л хангах учиртай. Ажил олгогчид аль болох хямдхан хувцас хэрэглэл ажилчиддаа өгөхийг боддог. Гэтэл ажилчдад олгох хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах хувцас хэрэглэл бүр стандарттай. Барилгын каскан малгай гэхэд хоёр метрийн өндрөөс дөрвөн кг ачаа унахад дааж байх ёстой юм. Тэгэхээр ажилчид ажил олгогчоос зориулалтын хувцас хэрэгслийг авах эрхтэй.
 
-Ажил олгогчийн хариуцлагагүй байдлаас болж ажилчин гэмтэхэд ямар хариуцлага ногдуулдаг юм бэ?

-Мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх дүрэм шинэчлэгдсэн. Өмнө нь үйлдвэрлэлийн ослыг тооцох, тооцохгүй байх асуудал маргаантай байлаа. Харин одоо үйлдвэрлэлийн ослыг тооцохоор болсон. Гэхдээ хүнд, хөнгөн гэсэн хоёр нөхцөлөөр ангилдаг. Ямар нэгэн байдлаар өөрийн болон ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болж үйлдвэрлэлийн осол гарсан бол тооцно. Гэхдээ хүнд, хөнгөн хэсгийг тогтоохын тулд комисс ажиллаж нарийн шалтгааныг тогтоох ёстой байдаг.
 
Үйлдвэрлэлийн ослын шалтгааныг тогтоосны дараа мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаа хуулийн хүрээнд арга хэмжээ авдаг. Албан байгууллага анх удаа үйлдвэрлэлийн осол гаргасан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний хэмжээг хамгийн багадаа тав дахин, ихдээ 20-25 нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль оногдуулна гэж хуульд заасан. Хэрвээ дахин осол гаргавал 50-75 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгодог. Энэ мэтчилэн санхүүгийн хариуцдага тооццог.
 
-Ажил олгогчдын буруутай үйл ажиллагаанаас болж ажилчид гэмтэж, хөдөлмөрийн чадвараа алдвал ямар тэтгэмж авах ёстой байдаг юм бэ?

-Үйлдвэрийн осолд өртөж, хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийг хөдөлмөр эрхлэх чадвараа хэдэн хувиар алдсаныг тогтоодог. Хуульдаа 36 cap хүртэлх цалинг ажил олгогч олгодог. Мөн нийгмийн даатгалаасаа cap бүр тэтгэмж авдаг.
 
Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХАБЭА 2016-05-20 02:21:27
    Энэ одоо ямар сонин ярилцлага өгдөг нөхөр вэ, энэ нөхөр ажлаа сайн мэддэггүй, намын томилолтоор төрөөс, төсвөөс хулгай хийхээр гарч ирсэн нөхөр байна
    122.254.126.2
    Мэдэгдсэн Хариулах
  • тийм газар байдаг юм уу. олоод өг. 2016-05-20 02:12:00
    тийм газар байдаг юм уу. олоод өг.
    203.194.116.3
    Мэдэгдсэн Хариулах