Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний саналуудын талаар хэлэлцэх зөвлөлдөх уулзалт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д зохион байгуулагдана.

09:00 цагт: "Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын Хөгжлийн Чиг Хандлага" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг "Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хурлын заал"-нд болно.

09:00 цагт: Жил бүрийн 5 дугаар сарын 20-ны өдөр Дэлхийн Хэмжил зүйн өдөр тохиодог бөгөөд энэ жил "Динамик ертөнц дэх хэмжил" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. СХЗГ-аас дээрх сэдвийн дор Семинарыг "PARK" (Жуковын музейн хойд талд) зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.

10:00 цагт: Баянгол дүүргийн 20 дугаар хороо "Нарны будаа" үйлдвэрийн газарт цагаан будаа импортлогч аж ахуй нэгжүүдэд хүнсний аюулгүй байдал хорио цээрийн дэглэмийг мөрдүүлэх зорилгоор импортоор оруулж ирсэн хальсалсан цагаан будааг өнгөлж, цайруулах савлах, үйл ажиллагаатай танилцуулах үзүүлэх сургалт зохион байгуулна.

10:00 цагт: НМХГ-ын хурлын танхимд хүнсний бүтээгдэхүүн импортлогч 50 гаруй аж ахуйн төлөөлөлүүдийг оролцуулан ЭМСЯ, НЭМХ, ШУТИС-ийн багш, мэргэжилтнүүдтэй хамтран , Монгол улсад транс тосны хэрэглээ, импортын талаар хэлэлцүүлэг хийнэ.

10:00 цагт: Хил хамгаалах байгууллага, Олимпийн хороотой хамтран олимпийг сурталчилах зорилгоор “Олимпийн бамбар дархан хилд” аяныг өрнүүлж, хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хилийг амжилттай тойрсон билээ. Өнөөдөр бамбарыг Олимпийн хороонд хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Уг арга хэмжээнд Хил хамгаалах байгууллага болон Олимпийн хорооны удирдлага мөн олимпийн эрх авсан бүх тамирчид оролцоно.

10:00 цагт: Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт Батлан Хамгаалахын Их Сургууль дээр болно.

11:00 цагт: "Хааны эрэлд" олон улсын сургууль эхлэхэд бэлэн боллоо. Таван тивийн 46 орны 2000 гаруй цэргийн алба хаагчид оролцох энэхүү сургууль нь 2016.05.22-2016.06.04-ний өдрүүдэд Монгол Улсад болно. Энэ удаагийн энхийг дэмжих хамтарсан сургалт, дадлагын онцлогийн талаар сургуулийн удирдагч нар ЗХЖШ-т мэдээлэл өгнө.

11:00 цагт: Төрийн ордон "Г" танхимд УИХ дахь эмэгтэй гишүүд, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт: "Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын үндэсний кино урлагийн академиас Академийн дээд шагнал гардуулах ёслолын талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Цахим ертөнцөд нэгдсэн эх оронч залуучуудын “Дархан Монгол нэгдэл”-ээс хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэднийг “1072 ширхэг хувьцаа худалдаж авна” гэж цуурхал тараасан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар гүтгэж байгаа аж.

12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд ОХУ-Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 95 жил, ОШУСТөвийн 40 жилийн ойтой холбогдуулан ОХУ-аас Монол улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Михайлов Евгений, ахлах реферант, орчуулагч Зимирёв Владимир нар мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Ухаа худаг-Гашуун Сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүй өнөөг хүрсэн нь эдгээр компаниудыг дампуурахад хүргэж байгаа талаар мэдээлэл хийнэ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.