“Моннис”-т газраа чөлөөлж өгсөн иргэд буцааж авахыг хүсэж байна
Нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө гарган ажиллаж буй Э.Бат-Үүл даргын хамгийн том ажил болох гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлууд ар араасаа урган гарсаар байдаг. Түүний 2012 оны сонгуулийн гол мөрийн хөтөлбөр болж, нийслэлчүүдийн саналыг хуу хамсан дахин төлөвлөлтийн ажил өдгөө замхарсаар, уг ажлын уршгаар шүүх цагдаагийн байгууллага дээр очихдоо тулжээ. Дахин төлөвлөлт хийхээр сонгогдсон компаниудын хувьд иргэдийн итгэлийг хэдийнээ алдаж, бүр сүүлдээ чөлөөлж авсан газартаа байшин барилгаа барихгүй, газар чөлөөлсөн иргэдийнхээ түрээсийн мөнгийг өгөхгүй ийм байдал хэд хэдэн байршилд давтагдсаар байна. Мөн газраа чөлөөлөхгүй гэсэн иргэний биед халдаж, гэмтэл учруулсан хэрэг хүртэл гарсан байна. 

Нийслэлийн хамгийн их хүн амтай, гэр хороолол ихтэй Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил 2013 онд эхэлсэн. Зарим хариуцлагаа ухамсарласан компаниудын хувьд  иргэдээс чөлөөлж авсан газартаа орон сууцаа барьж  цаг хугацаанд нь ашиглалтад оруулаад байгаа юм. Гэхдээ энэ нь   ганц нэгхэн компанид хамааралтай.  Харин бусад нь  гурав, дөрвөн жил дамнаж сүүлдээ  газрыг нь чөлөөлсөн иргэдийнхээ түрээсийн мөнгийг ч өгөлгүй луу унжих болсон байна. Ингээд түрээсийн мөнгөө нэхсэн, байраа ашиглалтад оруулахыг хүссэн иргэдийг хэл амаар доромжилдог болсон тухай иргэд гомдоллож байна.

Бид өмнө нь нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр хороонд дахин төлөвлөлтийн ажил хийж буй “Моннис Урбан Девелопмент” компани 125  айлын газар чөлөөлж авчихаад түрээсийн мөнгөө өгөхгүй иргэдийг хохироож байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл тус компани өдгөө ч  газраа өгсөн иргэдийн асуултад тодорхой хариулт өгөлгүй явсаар байгаа аж. Байр ашиглалтад орох хугацаа аль хэдийн өнгөрчихөөд байхад энэ хаврын барилгын ажлаа энэ сарын эхээр эхлүүлсэн гэж байгаа ч маш удаашралтай явж байгааг иргэд хэлж байна. 

Байраа хэзээ ашиглалтад орохыг тодруулахад “Моннис”-ийн дарга нар хоёр өөр тайлбар хийж байгааг тэд мөн хэллээ. “Моннис урбан девелопмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Галбадрах  иргэдийн байрыг 2016 оны аравдугаар сард ашиглалтад орно гэсэн ч тус компанийн менежер Ариунтунгалаг 2016 оны дөрөвдүгээр улиралд  ашиглалтад орно хэмээн  газар чөлөөлсөн иргэдэд хэлжээ. Гэвч тэд энэ хоёрын аль альных нь үгэнд итгэхгүй байгаа бөгөөд анх гуравдугаар сарын 30-нд эхэлнэ гэж байсан барилгын ажил дөнгөж тавдугаар сарын 6-нд эхэлснийг хэлсэн юм. 

Тиймээс нэгэнт итгэл алдарсан эдгээр иргэд эхнээсээ чөлөөлж өгсөн газраа эргүүлэн авахыг хүсэж буйгаа хэлж байна. Тэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Моннис” компанийн удирдлагууд болоод Нийслэлийн удирдлагуудтай уулзаж асуудлаа ярих гэж хэчнээн гүйсэн ч тусыг эс олсон. Энэ хугацаанд түрээсийн байраар  хэсэх ам бүл олонтой айлуудад үнэхээр хүнд байсан. Тиймээс бид зүгээр л өмнө нь  амьдарч байсан гэр орондоо тайван сайхан амьдармаар байна. Одоо газрыг нь минь эргүүлээд өгчих  гэж хүсэхээс өөр зүйл алга хэмээн итгэл алдарсан иргэд учирлаж явна. 

“Моннис Урбан Девелопмент” компанийн  орон сууц барихыг хүлээж тэсэлгүй, түрээсийн байр хэссээр насан эцэслэсэн хүн ч байгаа гэдгийг иргэд хэлж байна. Бие муутай нас дээр гарсан хөгшин эмнэлэгт эмчлүүлэх  нь байтугай амьдралынхаа сүүлийн жилүүдэд  энэ компаниас түрээсийн мөнгө авахын тулд нэхэл дагал болж явсаар бие нь улам дорджээ. Орох оронгүй түрээсийн байр хэсэж явсан хүмүүсийн хувьд талийгчаа өнөөдөр гудамжнаас сүүлчийн замд нь үдэхийн наагуур юм болж байгааг нүдэндээ нулимстай өгүүлж байна тэд.  

Дашрамд дуулгахад,“Моннис”-ийнхэн байраа хурдан ашиглалтад оруулж, түрээсийн мөнгөө цагтаа өгөхийг шаардсан иргэдийг хэл амаар доромжилж хөөж туудаг байна. Тухайлбал тус компанийн менежер Ариунтунгалаг гэх эмэгтэй “Та нарыг бохир заваан гэр хорооллоос чинь салгах гэж байхад” хэмээн зандардаг болсон тухай иргэд гомдол мэдүүлж байна. 

Төр засгийнхаа  бодлогыг хоёр гараа өргөн дэмжсэн энгийн иргэд өнөөдөр энэ мэт хариуцлагагүй компанийн балгаар түрээсийн байр хэсэж, гурван жилийн нүүрийг үзсэний дараа итгэл нь ийн алдарч зүгээр л гэр хороололдоо хашаандаа тайван сайхан амьдаръя хэмээн учирлаж яваа тэдгээр иргэнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, "Моннис" группын ерөнхийлөгч Б.Чулуунбаатар нар хариулт өгнө үү.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-06-09 15:55:39
    Moligiinhnii ard turiin tomchuud baidag uu Ene kompanii talaar delgerengyi medeelel tabiach Tyreesiin tulburiig bagasgahad tomchuud oroltsson uu?
    202.21.106.101
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2016-06-09 15:58:13
      Battulga 300 bolgo gej shahsan uu YYniigee ch uguhgyi baigaag yu gej oil;goh be?
      202.21.106.101
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-05-20 12:53:00
    Muu luibarchid ta nartai neg uzelzej horirloo baragduulj abna daa hogiin luibarchid
    202.70.46.222
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-05-20 08:04:09
    odoo boltol bair ni barigdaagui,xeden jil ingej yavax yum bee
    103.229.123.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Huga 2016-05-20 03:29:49
    Hohichinee hohine
    107.77.92.113
    Мэдэгдсэн Хариулах
  • илүйвэр 2016-05-20 03:27:47
    моннис гэхээр л ямар олиг байх вэ. тэд нар ах дүүгээрээ хүдалч хулгайч луйварчид шүү. цаашдаа моннистэй холбоотой юм бүхэн мэдээлэл болгон луйврын шинжтэй бн
    59.153.112.48
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2016-05-20 01:34:05
    Моннис газраа буцаагаад өгөөчээ. Одоо барилга бариад ямар ч ашиггүй болсон. Зарагдахгүй барилгууд өч төчнөөнөөрөө л байна.
    139.5.218.126
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2016-05-20 00:30:34
    "Моннис" ХХК-ийн дарга нар "Жапан таун" хотхоны эзэмшил газрыг олигарх-гэмт хэрэгтнүүдтэй хамсаж япон өвгөнийг шантажлан булааж авсан гэж үнэн үү?
    202.179.27.173
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2016-06-09 15:59:44
      14 horoon dr tendert shalgarsan gedeg n ynen yum bolob uu
      202.21.106.101
      Мэдэгдсэн Хариулах