Ямар ард түмэн байна, тийм төр байдаг
Парламентын ээлжит сонгууль ердөө л cap гаруйн дараа болох гэж байна. Энэ жил ч сонгуулийн өмнө сонирхолтой, олон үзэгдэлтэй “жүжиг”-ийг бүхий л намууд тавьж байгаа. Жагсаалт гээчийг үгүй болгож, жижиг 76 тойрогт хуваагдаж, өрсөлдөхөөр боллоо. Ямар ч байсан бид 76 нөхрийг сонгож, УИХ-ын гишүүн болгож, бидний бодол, Монгол Улсын төлөө ажилла, шийдвэр гарга гэж явуулах нь ойлгомжтой.
 
1992 оноос хойш л төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхээ барьж байгаа. Харамсалтай нь сонгууль болохоор мөнгө элдэв зүйл тарааж, инээж ирчихээд гишүүн болсныхоо дараа унгасныхаа үнэрээ утаад, эргэж ч хардаггүй оддог нөхдийг л сонгож байв. Юун төлөөллөөрөө дамжуулж төрөө удирдах. Төлөөл гэж явуулсан төлсөн татварын мөнгөөр маань тоглоод л дуусдаг байсан.
 
Одоо ч ард түмний амьдрал өөдөлж, дээшилсэн юм алга. Баян хэсэг нь улам баяжаад, ядуучуудынх нь амьдрал дордсоор л. Дундаж руу орох гэж ядаж яваа цөөхөн хэдийг нь элдэв татвар, татаас, үнийн хөөсрөлт ядуусын эгнээ рүү татаж унагаад л байгаа.
 
Гэхдээ энэ бүхэнд хэн буруутай юм бэ. Яг үнэндээ бид өөрсдөө шүү дээ. “Ямар ард түмэн байна, тийм төр байдаг” гэдэг үг бий. Гашуун ч гэсэн үнэн үг. Бид өөрсдөө, ард нийтээр ядуу сэтгэхүйтэй, ядруухан бодолтой, талхны мөнгөнд хууртагддаг байгаа цагт үүнээс илүү төрийг хусээд ч нэмэргүй. Өнөөдөр Монголын ард түмний ихэнх нь юу хүсч байна. Ажилтай, орлоготой, хөгжилтэй, сайхан Монголыг хүсч байгаа бил үү. Өөрсдөө ажлаа хийгээд, зүтгээд, хөгжих талаар бодож байна уу. Яахав, ийм хүмүүс мэдээж бий. Гэхдээ олонхи нь зүгээр л бэлэн мөнгө аваад, төрөөр тэжээлгээд хэвтэж байя гэсэн ядруухан бодолтой байгаа. Ийм бодолтой хүн олон байвал улстөрч гэж өөрийгөө нэрлэсэн, жаахан ахиухан мөнгөтэй, эхнэр хүүхэн солихоос өөрийг мэдэхгүй, бизнесээ өргөжүүлэхээс өөр сэтгэлгүй нөхөр гарч ирээд, тэдийг өгнө гэж амлаад л төрд гарчихаж байна.
 
Тиймээс одоо л бүгдээрээ сонголтоо зөв хийе. Өнгөрсөн дөрвөн жилд бид шинэ хүчин, шинэ хүнийг төрд гаргана гэж сонголт хийсэн. Тэгээд яав, баахан л товчлуур худалдсан, төр шантаажилсан, эрх мэдэлтэй байхдаа баяжих гэсэн л хүмүүсийг олон харлаа. Тэгээд энэ жилийн сонгуулийн өмнө өнөөх бие даагчид, жижиг намынхан яав. Бүгд "биеэ үнэлээд", урваж шарваад, хоёр том намыг түшээд явчихлаа. Төрийн хутгуурыг дөрвөн жил хийснийхээ шанг зарим нь одоо авч байж ч магадгүй юм. Бид шинэчлэх гэсэн биш ийм л балай сонголт хийжээ.
 
Одоо тэгвэл хоёр том намаа л сонгоё. Өөр арга алга. Угаасаа ойрын 10,20 жилдээ манайд гуравдагч том хүчин гарч ирээд, дийлэнх олонхи болоод, улс орныг өөд нь татчихна гэж байхгүй. Тиймээс хоёр том намаа л сонгосон нь дээр. Аль нь ч байсан яахав. Хамгийн гол нь аль нэг нь дийлэнх олонхи л болох хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол нэг нь ялсан нэртэй, нөгөө нь ялагдсан болж, хоёулаа хамтарч улс бужигнуулдаг жишээг бид сүүлийн 10 жил харлаа. Энэ байдлыг л өөрчилж, арай өөр сонголт хийе. Харин бэлэн мөнгө өгнө гэж амласан, халамжилна гэж “хуцсан” нөхдүүдийг бол огт сонгоод хэрэггүй. Бидэнд халамж биш боломж л хэрэгтэй байна.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үнэн 2016-05-20 07:47:01
    үнэн үг байна
  • !!!!!!!!!!!!!!!! 2016-05-20 07:35:05
    Үндсэн хуульд оруулсан дордохын 7 өөрчлөлтийн л хар гайг бид одоо хүртэл амссаар байна шүү дээ!!! Хүний сайн, мууд ч биш, ерөөс төрийн тогтолцоог эвдчихээд бна!...
  • gggg 2016-05-20 07:16:07
    2005 ОНООС ХОЙШ ЯВУУЛСАН ТӨРИЙН БОДЛОГО МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ЯВУУЛСАН ГЭМТ ХЭРЭГ БАЙЛАА. ҮҮНИЙГ НЭГ ЦАГТ АРД ТҮМЭН ШҮҮНЭ.
  • JERVIS 2016-05-20 04:55:46
    UGUI SHUU LALARUUDAA!!! YAMAR TOR BNA TIIM ARD TUMEN BAIDAG YUMSHUUDEE!!!!!!!
  • Zochin 2016-05-20 03:35:18
    Yamar ard tumen baina tiim tor baidag gedeg unen shuu.
  • ккк 2016-05-20 01:31:50
    3 дахь хүчин хэрэгтэй гэдгийг энэ логик муутай нийтлэл баталж байх шиг байна.
  • toriin ergelt hiij haant zasagtai boloh  2016-05-20 00:49:50
    toriin ergelt hiij haant zasagtai boloh uu?
  • зочин 2016-05-20 00:26:01
    Хүчтэй 3 дахь хүчин байна гэж харж байна. МАНАН -г дэмжээд байвал хэзээ ч 3 дахь хүчин гарахгүй болно.
  • зочин 2016-05-20 00:07:42
    Ямар гоё гарчиг вэ?Монголчууд ойлгох болов уу? Хамгийн ёс суртахуунгүй, худалч, хулгайч, хүнд гэмт хэрэгтэнг ч сонгож чаддаг монголын ард түмэн өөрсдөө буруутай...