Олимпийн эрх олгох боксын эмэгтэйчүүдийн ДАШТ эхэллээ
Сонирхогчийн боксын эмэгтэйчүүдийн ДАШТ Казахстан улсын Астана хотод өнөөдөр эхэллээ. 

Жин тус бүрийн медальт байрт шалгарсан тамирчдад олимпийн эрх олгох эл тэмцээнд 73 орны 326 тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас эх орноо төлөөлж МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Энхтайван, Ардын багш Д.Банди нарын удирдлага дор найман ширэн бээлийтэн оролцож буй.

Өнөөдөр олимпийн жин болох 51, 60, 75 кг-ын эхний тойргийн тоглолт болох бөгөөд 51 кг-д Азийн наадам, Азийн АШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг Германы А.Ниманитай, 60 кг-д улсын есөн удаагийн аварга О.Сувд-Эрдэнэ Перу улсын тамирчинтай хүч үзнэ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-19 23:35:15
    Эхний өдөр л олимпийн эрх авах ямар ч боломжгүй боллоо. Будаа. Монголын эмэгтэй бокс навс уналтанд оржээ. БТСГазар гэж байдаг юм уу?
  • zzzz 2016-05-19 10:38:45
    EKHNII BUSGUY YALAGDAA >
    150.129.141.180
    Мэдэгдсэн Хариулах