НӨАТ-ын 400 саяын баримтыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогджээ
НӨАТ-ын 400 сая төгрөгийн азтанаар хоёр хүн тодорсон нь олны анхаарлыг татаад байсан. Ингээд цагдаагийн байгууллагаас анх азтан болсон хэмээж байсан эмэгтэйг дуудан тайлбар аваад байсан юм. 

Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Гааль татварын ерөнхий газар /ГТЕГ/, Цагдаагийн ерөнхий газраас /ЦЕГ/ албан ёсны мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд н.Цэенпил гэх иргэний бүрдүүлсэн материал нь QR кодтой нийцэхгүй, өөрөөр хэлбэл, хоёр баримтыг нийлүүлсэн хуурамч болохыг татварын байгууллагынхан төхөөрөмжийн тусламжтайгаар баттай тогтоосон гэв. QR код гэдэг нь тухайн баримт ГТЕГ-ын төхөөрөмжөөс, эх үүсвэрээс нь гарсан эсэхийг нарийн тогтоодог гэв. Энэ дагуу шалгалт хийж үзэхэд хуурамч болохыг аль хэдийн тогтоосон байхад Н.Цэенпил гэх иргэн одоог хүртэл өөрийгөө 400 сая төгрөгийн азтан мэтээр ярьж байгааг хэллээ.

Харин Цагдаагийн ерөнхий газрын мэдээлж буйгаар ГТЕГ-ын хүсэлтийн дагуу иргэн Н.Цэенпилээс тодруулга мэдээлэл авчээ. Харин иргэн н.Цэенпилийн ярьсан шиг байцаалт авч, улмаар 2.5 жилийн ялын асуудал огт яригдаагүй гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү онцоллоо. Хэдийгээр ГТЕГ-аас хуурамч баримт гэдгийг тогтоосон гэж байгаа ч цагдаагийн байгууллагаас нарийн шинжилгээнд оруулахаар бэлтгэжээ. Б.Баатархүү “Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгана. ГТЕГ-аас гаргаж өгсөн баримтуудыг ч гэсэн хавсаргах болно” гэлээ.

Тэгвэл Н.Цэенпилээс гадна С.Алтанзул гэх иргэн 400 сая төгрөгийн баримт бүртгүүлсэн тухай өмнө нь мэдээлж байсан. С.Алтанзулын баримтны хувьд QR код арилсан учраас үргэлжлүүлэн нарийвчлан шалгаж байгаа юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Uyanga 2016-05-22 22:21:44
    Za tegeed hen huuramchaar hiih geed suujiidiin be
    66.249.82.158
    Мэдэгдсэн Хариулах
  • bbbbbbbbbbbbbbbbb 2016-05-20 09:38:03
    goy
    150.129.142.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Tt 2016-05-19 16:06:23
    Meddeg xumuus ni l iim zorigtoi yum xiix bx daa
    203.194.114.122
    Мэдэгдсэн Хариулах
  • 400 саяыг өгөхгүй гэж л төр шогтоод 2016-05-19 11:43:30
    хэвлэгчээр гарсан баримтыг засна гэж юу байх вэ би л лав итгэхгүй байна өндөр шагнал нь эсвэл баримт нь баларна эсвэл засна ч гэх шиг Төр Ард түмнээр бүү тогл...
    202.179.31.112
    Мэдэгдсэн Хариулах
  • aaa 2016-05-19 10:27:16
    90 sayin gansvh 400 sayin tseinpil ee gj
    150.129.143.144
    Мэдэгдсэн Хариулах
  • ha ha 2016-05-19 10:18:35
    ZALIT etgeed bna shv
    150.129.143.144
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-05-19 09:31:55
    азтан тодорсон бол хэл үггүй мөнгийг нь өгчөөч тэгвэл янз бүрийн хүмүүс худлаа азтан болж гарч ирэхгүй улс орноо шоронжуулах гэж ийм юм хийсэн бх.анхнаасаа худл...
    203.91.115.42
    Мэдэгдсэн Хариулах
  • бичлэг байд 2016-05-19 09:28:56
    ингэж эргүү тэнэгтэж байхаар камерийн бичлэг байдаг бол шүүүгээд л хэн нь үнэн болохыг олж үз.
    203.194.116.3
    Мэдэгдсэн Хариулах
  • enkhee 2016-05-19 09:24:51
    Yun aimar zorigtoi m be iim zalihai etgedig hurdan olj shiitgeh heregtei harin az ni giisen junhene aztand bayr hvrgy
    202.179.7.66
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-05-19 09:21:42
    bas tsagdaatai huvaaltsah yastoi yum bn tee
    103.26.195.236
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-05-19 09:03:32
    хайяа шунала
    203.91.116.94
    Мэдэгдсэн Хариулах