Хүүхдийн баярын бэлэг “Хувдай ишигний паян” симфони үлгэр

Улсын Филармони “Хувдай ишигний паян” симфони үлгэрээр бяцхан үзэгчиддээ эх үрсийн баярын бэлэг барих гэж байна.

Уг симфони үлгэр нь 30 жилийн тэртээ АЖ, ТШ-т Ц.Намсрайжавын симфони үлгэрийн хөгжмийг зохион, хөгжимчин, уг оркестрийн угалзан бүрээч СТА Ч.Нянгар цомнолыг нь бичин Замын Цагдаагийн газартай хамтран 1983 онд анх тоглогдсон юм. Харин энэ жил Улсын Филармони нь “Хөгжмийн боловсролын хөтөлбөр”-ийн хүрээнд 5-р сарын 28-нд 13:00, 15:00 цагуудаас өөрийн тайзнаа тоглохоор боллоо.

Энэхүү симфони үлгэр нь хүүхэд багачуудад замын хөдөлгөөнд зөв боловсон, соёлтой оролцоход зориулсан сургалт танин мэдэхүйн зорилготой юм. Нэмж хэлэхэд тасалбар  5000₮-р худалдаалагдаж байгаа ба анги хамт олноороо захиалбал 20%-н хөнгөлөлттэй юм. 


 

olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.