АТГ-аас Уул уурхайн яамыг шалгаж байна
АТГ-аас Уул уурхайн яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж байна.
 
Тус газар 2016 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Уул уурхайн яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, тайлан мэдээний үнэн бодит байдлыг хангах зорилгоор хяналт шалгалтыг явуулж байна. 
 
Шалгалтын хүрээнд холбогдох байгууллагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа болон тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбарыг гаргуулан авч буй хуулийн хэрэгжилт болон нийт мэдүүлэг гаргагч нарын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах үйл ажиллагааны хэрэгжилтийг хянан шалгаж байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-20 04:35:32
    АН-аас салж эдийн засаг, ард түмний амьдралаа өөд нь татахгүй бол хэцүүдлээ, АН-ын хуульгүй, увайгүй үйлдэл тэвчихийн аргагүй боллоо
  • ?1 2016-05-20 00:33:39
    Яамыг шалгах яах вэ, та нар төрд байгаа том авилгач-хувалзнуудад яагаад халдахгүй байгаа юм бэ? Жишээ нь: М.Энхболд газар наймаалж хагартлаа баяжсан гэдэг !!!