БНСУ-д  гэрээгээр ажиллаж буй иргэд гэр бүлээрээ ажиллахыг хүсэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан айлчлал хийж байгаа. Тэрбээр  өнөөдөр тус улсад ажиллаж, амьдарч байгаа  иргэдтэй уулзалт хийсэн байна. Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс өөрсдийн амьдралд тохиолдож буй бэрхшээлтэй асуудлуудаар асуулт асуун хариулт авлаа. 

Голлон яригдаж буй асуудал гэвэл, төрөөс монголд суралцаж буй оюутнуудад автобусны виза карт, сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг гэх мэтээр олон дэмжлэг, хөнгөлөлт үзүүлдэг. Харин харьд суралцагч бидний хувьд төрөөс ямар ч дэмжлэг ирдэггүй. Тиймээс 70 мянгын тэтгэлгийн үнийн дүнтэй тэнцэх онгоцны тийзний хөнгөлөлтийг оюутнуудад хүртээх боломж бий эсэх талаар мөн БНСУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх асуудлыг оюутнуудын зүгээс тавьж байсан.

Мөн цөөнгүй хүний амьдралд тулгамдсан асуудал болох гэрээгээр ажилладаг хүмүүсийн асуудал уулзалтын үеэр мөн яригдсан. Залуучууд Солонгост гэрээгээр ажиллахаар олноороо ирдэг. Нэг хэсэг нь ардаа үлдсэн гэр бүлээ тэжээж байхад нөгөө хэсэг нь амьдралаа шинээр зохиодог. Гэр бүлийн салалт, тогтворгүй байдлыг өсгөж байгаа энэ хүчин зүйлийн хэрхэн зохицуулах, гэрээгээр ирж байгаа иргэдийн гэр бүлийн гишүүд дагалдан виз авдаг байх, гэр бүлээрээ байж хамтран ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой эсэх зэрэг олон асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон албаны хүмүүсээс хариулт авлаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mglchuud 2016-05-19 10:38:24
    xarin tiin uls orn udirdagchid ni ochool tsagaachlal yarij suudag uls geree jpn solongos bolgoochee
  • zochin 2016-05-19 08:44:29
    odoo solongos yavahaa boliochee. mongold hiih ajil ih bna ajil golj bolohgui shuu mongoloo hogjuulie.