Өмнөговь аймгийн сонгуулийн хороо иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хаасан гэв
Өмнөговь аймгийн Монгол ардын намын хорооноос  нэр дэвшигчдийг нь  аймгийн Сонгуулийн хороо бүртгэж аваагүй талаар  дөнгөж сая мэдээллээ. Тодруулбал Номгон сумын наймдугаарт тойрогт нэр дэвшсэн С.Цэрэнбаяр, Булган сумын гуравдугаар тойрогт нэр дэвшсэн Б.Батаа нарыг Өмнөговь аймгийн сонгуулийн хороо бүртгэж авахаас татгалзсан байна. 

Тэднийг бүртгэж аваагүй шалтгаан нь  нэр дэвшигчдийг сонгуулийн хуулийн 154.3.3-т заасан Нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх , 158.1.2 Нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй, 158.1.3 Нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсвэл хуурамч бол гэдэг үндэслэл гаргасан байна.

Нэр дэвшигчид нь сонгуулийн хорооноос бүртгэхээс татгалзсан энэхүү үндэслэлүүдийг бүрэн хангасан байжээ. Гэвч сонгуулийн хороо нь нэр дэвшигч өөрөө сонгуулийн хуулийн шаардлагыг хангасан байхад нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзаж байгаа нь хэт нэг талыг барьсан, цаанаа ямар нэгэн улс төрийн захиалгатай байж болзошгүй хуудуутай шийдвэр байна гэж Өмнөговь аймгийн Монгол ардын намын хороо үзэж байгаа ажээ.

Өмнөговь аймгийн сонгуулийн хорооны энэхүү шийдвэр нь иргэдийн Үндсэн хуульд заагдсан сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчсөн, мөн Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт "Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно" гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа аж. 

Гэвч нэр дэвшигчид шүүхэд хандаж, ялалт байгуулсан хэдий ч  сонгуульд нэр дэвших боломжгүй юм байна. Тиймээс Өмнөговь аймгийн гурав, наймдугаар тойргийн иргэд МАН-д санал өгөх боломжгүй болжээ. Өөрөөр хэлбэл тус тойргийн иргэдийн сонгох эрх зөрчигдөж, харин уг тойрогт нэр дэвшигчийн сонгогдох эрхийг нь аймгийн  Сонгуулийн хороо үгүй хийжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.