О.Бундхорол: Ардын хүүхэд дэвшиж болдоггүй сонгууль юм уу
Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийг  Нийслэлийн сонгуулийн хороо албан ёсоор зарлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор хэл ам багагүй гарах болсон. Тэгвэл дөнгөж сая Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын ногоон нам, Эх орончдын эвсэл болоод бие даагчдын төлөөлөл мэдээлэл хийж, Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг эрх зүйн чадамжгүй хууль бус шийдвэр хэмээн мэдэгдлээ. 

Дээр дурдсан нам, эвсэл бие даагчдыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл гэдгийг хэвлэлийн бага хуралд оролцогчид хэллээ.  

Тухайлбал сонгуулийн тухай хуульд   эвсэл болоод бие даагчдыг нийслэлийн ИТХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэн ганц ч үг өгүүлбэр байхгүй зөвхөн намын тухай бичсэн байсан. Тэгвэл уг хуульд тусгайлан хориглосон гэсэн заалт ороогүй л бол  зөвшөөрсөнд тооцдог байна. Тиймээс  нийслэлийн ИТХ-д  бие даагч болоод, эвслээс нэр дэвших боломж бий. Харин энэ хуулийн зүйл заалт ярьж, тайлбарлаж   суух нь сонгуулийн хорооны хийх ажил биш гэдгийг Ногоон намын гишүүн О.Бундхорол хэллээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Эрх баригчид шударга сонгуулиас айж байгаа учир ийм башир арга хэрэглэж байна. Ардын хүүхэд дэвшиж болдоггүй сонгууль юм уу” гэлээ. 

Мөн энэ үеэр Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч "Бие дааж нэр дэвшинэ гэдэг бол үнэхээр том зориг. Ард нь аппарат байхгүй, дэмжлэг байхгүй гав ганцаараа галын шугаманд. Өнөөдөр эрх баригчид бие даагч нараас айж байна. Нам эвслүүдээс эмээж байна. Хар машинаас илүү аюул энэ байна. Сонгууль гэж олигтой юм болохгүй нь харагдаж байна. 19 хүнээс магадлалаараа ядаж хоёр хүн тэнцэж болно доо. Улайм цайм луйвар сонгуулийн өмнө эхэлж байна. Шударга сонгууль болно гэдэгт эргэлзэж байна” гэлээ. 

Харин бие даагчдын төлөөлөл “Бие даан нэр дэвшигчид 501-ээс дээш хүний гарын үсэг зуруулдаг. Гэтэл бид доод тал нь 600, дээд тал нь 800 давсан сонгогчдын гарын үсэг цуглуулсан. Хэрвээ асуудалтай байсан бол тэр хүмүүсийг хасаад ч 501-д хүрнэ. Бие даан нэр дэвшигчдийг бодлоготойгоор хасч байгаа юм биш үү. 19 нэр дэвшигч дор хаяж 10 мянган сонгогчийн гарын үсэг цуглуулсан. Гэтэл эдгээр сонгогчдын гарын үсгийг үл тоомсорлож байгаад харамсалтай байна. Нэр дэвшигчидтэй хамтарч шүүх, цагдаагаар явах болно”  хэмээн мэдэгдэв.

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохоор хоёр эвсэл буюу Эх орончдын нэгдсэн эвсэл- тав, Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэл-32  нийт 37 нэр дэвшигчийн материал бүрдүүлэн өгчээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар орон нутгийн сонгуульд тухайн орон нутагт салбартай нам зөвхөн оролцоно гэж тодорхой зохицуулсан байх тул эвслийн нэр дэвшигч нарыг бүртгэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Бие даан нэрээ дэвшүүлэхээр 19 хүн материал ирүүлсэн. Дүүргийн сонгуулийн хороодоор гарын үсэг зурсан сонгогчдын 10-аас доошгүй хувийг нягтлан шалгахад бүх нэр дэвшигчдийн цуглуулсан гарын үсэгт зөрчлүүд илэрсэн. Жишээ нь нэг хүн гэр бүлийнхнийгээ төлөөлж гарын үсэг зурсан, хаяг дээрээ байдаггүй оршин суугч, сонгуулийн насанд хүрээгүй хүнээр гарын үсэг зуруулсан байсан хэмээн Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун хэлсэн билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-05-23 08:27:25
    Энэ удаагийн бүх шатны согуульд МАН дэмжнээ
  • аа ардаа сонс 2016-05-19 09:34:57
    ман, ан, хүн,изнн гээд бүгдийг нь буудчихаар хаант засаглалтай болъё.
  • нрбэнр 2016-05-19 08:21:54
    мананг дэмжвэл ард түмэн босох болно танар дахиад буудхуу барахгүйдээ
  • Зочин 2016-05-19 08:00:38
    Хуулиа унш, материалаа бүрэн бүрдүүлж өгөөгүй бол хохино, тэгээд ч бие даагчид улс орныг авч явдаггүй юм, сайн муу ч МАН, АН хоёрын нэг л авч явна, үнэн бол энэ...
  • zochin 2016-05-19 06:58:48
    niisleliin songuuliin horoo gej ul buteh nohduud bgaa. dandaa ANuusnuud. gerelchuluun chini undesnii Tvruu daidag darjin nohor sh dee. odoo toriin erhend garaad...
    202.9.41.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-19 06:43:51
    Одоо яах вэ дээ.Та нар АН аа дэмжинэ гээд байсан тэгээд л орохгүй юү.
  • zochin 2016-05-19 06:02:50
    BICHIG BARIMTAA BUREN ZUW GARGACHIKHAAD OLON YUM YARITSGAAGACH DEE . KHULKHI YUM KHIICHIKHEED L GONGINOOD GOMDOLLOOD BAIKH YUM