Төлбөртэй үйлчилгээний мэдээллээ нийтэд ил болгохыг анхааруулав
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн төлбөртэй тусламж, үйлчилгээний үнэ тариф, түүнийг баталсан тушаал шийдвэр хэрэглэгчдэд нээлттэй, ил тод байгаа эсэх, мэдээллийг ойлгомжтой хүртээмжтэй түгээж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтанд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг зэрэг 7 эмнэлэг хамрагдсан байна.

Шалгалтанд хамрагдсан  аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд өөрсдийн эмнэлгийн үзүүлж байгаа төлбөртэй тусламж, үйлчилгээний мэдээллээр хэрэглэгчдийг хангаж ажиллахыг анхааруулжээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.