Мансардын 168 өрхөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдоогүй байна
ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус газраас өнгөрсөн хугацаанд хийсэн хяналт шалгалтын талаарх мэдээллийг хүргэв. ШӨХТГ-аас орон сууцны ипотекийн зээлдэгчийн амь нас, хөрөнгийн - даатгалтай холбогдох банк, даатгал, наториатын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан байна. Банкуудын зүгээс иргэнд  даатгал, наториатын үйл ажиллагааг өөрийн сонгосон газруудаараа хийлгэхийг тулгадаг байна. Энэ хэрэглэгчийн эрхийг хязгаарлаж байгаа юм. Иймээс ШӨХТГ-аас банкуудад хуулийн хүрээнд ажиллахыг сануулсан байна.

Шалгалтад 11 арилжааны банк  14 даатгалын компаниуд болон 8 тойргийн нотариатын үйлчилгээ эрхлэгчид хамрагдсан байна. Энэ оны эхний улирлын байдлаар Монголын Ипотекийн корпорацийн банкуудаас худалдан авсан нийт 48355 зээлдэгчийн хувьд амь насны болон хөрөнгийн даатгалд үндсэндээ бүрэн хамрагдаж, зээлийн материалаа нотариатаар гэрчлүүлсэн байгаа аж.

Мөн тус газраас нийслэлийн төвийн 4 дүүрэгт нийт 592 өрхийн мансардын барилга баригдаж ашиглалтанд орсон боловч өнөөдрийг хүртэл 168 өрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй байгаа асуудалд шалгалт хийсэн байна.  Энэ хүрээнд тухайн мансардыг барьж ашиглалтад оруулсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд хэрэглэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа аж. Эд хөрөнгийн гэрчилгээ авч чадаагүйн улмаас тухай иргэн төрийн үйлчилгээг хүртэж чадахгүйд хүрээд байгаа юм.  

Тийм учраа уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор агентлагийн даргын тушаалаар холбогдох албаныхны төлөөллийг оруулсан өмчлөх эрхийг гэрчилгээг олгогдоогүй зөрчлийг арилгах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлжээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр Нийслэлийн засаг даргад 2016 оны 1/567 дугаартай асуудал шийдвэрлэх албан бичгийг хүргүүлэн ажиллаж байгаа юм байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.