МАН, МАХН-ын “тэлээ хурга”
Энэ удаагийн “76:?” буландаа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг онцолж байна. Тэрбээр 2012 оны сонгуулиар МАХН-аас Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөж, ялалт байгуулснаар УИХ-д сонгогдсон билээ.

- АМЛАЛТ

Д.Тэрбишдагва гишүүн 2012 оны сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс  Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, ялалт байгуулсан. Хэдийгээр тойрогт өрсөлдсөн хэдий ч нэр дэвшигчид хувьдаа элдэв амлалт өгч, янз бүр болоогүй. Ерөнхийдөө аль ч улс төрийн хүчний нэр дэвшигч намынхаа мөрийн хөтөлбөрийг гол болгож, сонгуульд өрсөлдсөн. Ер нь бол “Шударга ёс” эвслийнхэн өнгөрсөн дөрвөн жил ялсан нам болох АН-тай хамтарч, Засгийн эрх барилцсан. Харамсалтай нь энэ хугацаанд амлалтаа биелүүлж, мөрийн хөтөлбөртөө тусгасан зорилтуудаа биелүүлэхийн төлөө ажилласан уу гэвэл үгүй. Яах вэ, зарим нэг зорилт нь биелсэн л байх.

Гэхдээ л гарын таван хуруунд багтаж чадаж байна уу, үгүй юу. Уг нь “Шударга ёс” эвсэл Монголоо аврах таван хувьсгал гээчийг гаргаж ирж, тун ч гоё мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ хүрээндээ улс төр, шударга ёс, эдийн засаг, нийгэм, оюун санааны хувьсгалыг хийнэ гэсэн. Улсыг олигархи дэглэмээс салгаж, ард түмний хяналтыг тогтоож, монголчуудыг баялагт нь эзэн суулгаж, өрх бүрийг ажилтай, орно байртай болгож өгнө гэсэн. Биелсэн юм л лав алга.

Хаана байна тэр монголчууд баялагтаа эзэн суугаад, өрх бүр орон байртай болчихсон нь. Харин ч МАХН-ын гишүүн барилгын яамыг удирдсан ч өнөөх ипотекийн зээл нь зогсох дээрээ тулсан. Энэ мэтээр ярьвал МАХН-ын мөрийн хөтөлбөрөөс биелсэн юм алга. Д.Тэрбишдагва гишүүн МАХН-аас нэр дэвшсэн бол болохоор түүний амлалт ч бас биелээгүй гэж үзэж болохоор байгаа юм. Мөн МАХН таван хувьсгалынхаа хүрээнд олон амлалтыг өгсөн. Тухайлбал, Улс төрийн хувьсгал хэсэгт л гэхэд:
  • -Улс төр, бизнес хутгалдсан ашиг сонирхолыг салгах эрх зүйн орчныг бүрдүүлж, олигархи дэглэм тогтох үндэс суурийг устгана.
  • -Монголын ард түмний язгуур эрх ашгийг хохироосон улстөрчдөд хариуцлага тооцох тогтолцоог бий болгоно.
  • -Үндсэн хуулийг шинэчлэх талаар ард нийтийн санал асуулга явуулна.
  • -Төсөв, мөнгө, боловсон хүчний болон эд хөрөнгөний эрх мэдлийг бодитой шилжүүлэх замаар нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдлыг хангана.
  • -Парламентад суудалтай намууд төсвөөс санхүүждэг зарчимд тулгуурлан улс төрийн намуудын санхүүжилтийг цэгцлэн ил тод болгон хээл хахууль, авлигын далд үүр уурхайг устгана. Улс төрөөр дамжин хууль бусаар хөрөнгөжих, төрөөс тэрбумтан төрөх гажуудлыг устгана.
  • -Сонгуулийн амлалтаа биелүүлээгүй нам улс төр, ёс суртахууны хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болгоно. Энэ мэтээр олон амлалт өгсөн. Цаашаа олон гоё амлалтууд үргэлжилнэ. Тэгвэл Эдийн засгийн хувьсгал хэсэгтээ:
  • -Оюу Толгойн Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө.
  • -Тавантолгойн ордыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгаж, монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдрах нэгэн чухал үндэс суурийг бүрдүүлнэ.
  • -Үндэсний үйлдвэрийг дэмжих үүднээс гадаад худалдааны хуулийг гаргана.
  • - Монголын экспортыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулна.
  • -Хөдөө аж ахуйн болон үндсэн түүхий эдийн биржийн үйл ажиллагааг боловсронгуй болгож болзлын (фьючерз), сонголтын (опцион)стандарт гэрээний арилжаа явуулж үнийн эрсдлээс хамгаалах арга хэрэгсэл бүрдүүлнэ.
  • -Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийн огцом уналтаас сэргийлэх арга хэмжээ авна.
Гэх мэтээр маш олон амлалтыг өгсөн ч биелсэн нь бараг л алга байна. МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Дугаржав саяхан намаасаа гарахаа мэдэгдэх үедээ “МАХН уг нь маш сайн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Харамсалтай нь түүнээс биелсэн юм байхгүй” хэмээн хэлж байсан. Тэгвэл Д.Тэрбишдагва гишүүн тойрогтоо юу хийж амжуулж, амлалтаа биелүүлсэн бэ. Нөхөр уг нь МАХН-ын жагсаалтад нэлээд дээгүүр бичигдэж, 2016 оны сонгуульд оролцохоор бэлтгэж байсан байх.

Гэтэл гэнэт Сонгуулийн хууль нь өөрчлөгдчихсөн. Тэгэхээр намаа солиод, тойрогтоо гэнэтхэн анхаарлаа хандуулж эхлэв. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг сэтгүүл маягаар хэвлээд, тойрогтоо тарааж байна билээ. Тэр тайландаа баахан ажил хийснээ бичсэн байсан. Яг огт худлаа гэхэд хэцүү юм. Гэхдээ бас сайн ажиллаад, амлалтаа биелүүлсэн гэж бас л хэлж чадамгүй байна. Би өөрөө Сонгинохайрхан дүүргийн иргэн. Яг үнэндээ өнгөрсөн дөрвөн жилд Д.Тэрбишдагва гишүүн тойрогтоо бараг л очоогүй шүү дээ. Нэг иймэрхүү маягтай л ажиллаж, дөрвөн жилийг үдлээ.

- АМЖИЛТ
 
Мэдээж түүнийг амжилтгүй төрийн түшээ гэж хэлж чадахгүй. Тун амжилттай улс төр хийж яваа нэгэн. 2008 оны сонгуулиар МАН-аас Сонгинохайрханд нэр дэвшиж, ялалт байгуулсан. Дараа нь намаа солиод, МАХН-аас нэр дэвшээд, ялалт байгуулсан. Одоо эргээд МАН-аас Сонгинохайрхандаа нэр дэвших гэж байна.

Хэдийгээр намаа сольсон ч гэсэн Сонгинохайрхан дүүргээс сонгогдоно гэдэг үнэхээр том амжилт шүү. Мэдээж өөрийн нэр хүнд, чансаа гэж байгаа нь тодорхой. Мөн намын нэр хүнд, чансааг ч амжилттай ашиглаж, цаг наранд нь таарсан улс төрийг хийгээд л яваа нэгэн. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүнийхээ үүргийг ч бас биелүүлж, хууль санаачлах ажилд оролцсон. Компанийн тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хууль гэх мэт 4-5 хуулийн төсөлд гар бие орролцсон байна. Гэх мэтээр өөрийнхөө хэмжээнд чамгүй амжилттай л ажиллаж байгаа улстөрч юм.  

- АЛДАА
- ТЭНЭГЛЭЛ
 
“Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог” гэдэг Монгол ардын зүйр цэцэн үг бий дээ. Мань хүн сүүлийн хэдэн жилд жинхэнэ утгаараа хувирч, өөрчлөгдөж, намаа сольж, хоёр “туулай” хөөгөөд яваа. 2012 оны сонгуулиар МАХН-аас нэр дэвшиж, Сонгинохайрханд өрсөлдсөн. Тэр ч битгий хэл МАН-аас гарснаа зарласан өдрөө МАХН-ын байранд очиж, хадаг сүүтэй хүмүүсээр угтуулсан. Бүр МАХН-ын дэд дарга хүртэл болж аваад, сонгуульд ялалт байгуулж явлаа.

Үндсэндээ тэр үед МАХН-ын нэр хүнд сэргэснийг ашигласан гэж хэлэхэд буруудаад байх юмгүй болов уу. Гэтэл дөрвөн жилийн дараа сонгуулийн хууль өөрчлөгдөхтэй зэрэгцээд мань хүн Ч.Улаан гишүүнтэй хөтлөлцөөд, буцаад МАН руу явчихав. Яг л дөрвөн жилийн өмнөх шиг МАН-ынхнаар хадаг сүүтэй угтуулаад, сүрхий сүрхий. Ингэж л дөрөвхөн жилийн дотор хоёр ч удаа урваж, шарваад авлаа. Энэ бол түүний гаргасан хамгийн том алдаа. Өнөөдөр ард түмэн хэнийг урваж шарваж, гишүүн болохын төлөө улайран зүтгэж байгааг харж л байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнц хүчээ авсан энэ үед иргэд мэдээ мэдээллийг олон сувгаар тасралтгүй авч байгаа. Тийм болохоор сонгууль болгоны өмнө намаа сольж байгаа түүий үйлдлийг нэг их таашаахгүй нь тодорхой. Дээрээс нь мань хүн саяхан тайлангаа тавьсан сэтгүүлийнхээ арын хуудсанд нэлээд барьцгүй зүйлсийг бичсэн байсан.

Тухайлбал “Би эхнэрээ солиогүй, тойргоо солиогүй” ч гэх шиг. Намаа л сольсон болохоос бусад зүйлсээ солиогүй гэдгээ хэлэх гэсэн бололтой юм. Мөн “Би улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвадаг хүмүүст яснаасаа дургүй” гэх утгатай зүйлийг ч бичсэн байсан. Өөрөө намаа сольсон нь улааныг үзэж урваагүй, шарыг үзэж шарваагүй хэрэг үү. Энэ мэт хэдэн үгнүүд нь түүнийг аврахаасаа илүү “алж” байгаа юм. Ийм л том алдааг гаргачихаад байна даа, тэр.

- ИРЭЭДҮЙ

Энэ удаагийн сонгуулиар Д.Тэрбишдагва гишүү­нийг Сонгинохайрхан дүүргээс баттай гарчихна гэж хэлэхэд бас хэцүү юм. Тэрбээр МАХН-ын жагсаалтын нэгдүгээрт бичигдэнэ гэдэгтээ бат итгэлтэй байсан байх. Тиймээс тойргоо бараг л тойглоогүй. Д.Сумъяабазар, Л.Эрдэнэчимэг гэх мэт гишүүд Сонгинохайрхан дүүргийн хороо болгонд ирж, уулзалт хийгээд л явсан.

Тэгвэл Д.Тэрбишдагва гишүүн огт ирээгүй, үзэгдээгүй. Тийм болохоор иргэд сонгож, итгэл хүлээлгэх нь юу л бол. Ядаж байхад МАН, МАХН хоёрын дунд гүйгээд, “тэлээ хурга” аятай байж нэр хүндээ ч багагүй унагасан. Тэгэхээр чансаа нь Сонгинохайрханд лав уначихлаа. Яах вэ, олон жилийн дундаж гэдэг шиг хэдэн хорооны хэмжээнд үзэх болохоор ялчихаж магадгүй л юм. Өрсөлдөгч нь хэн байхаас бүх зүйл шалтгаалах байх даа.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • TAIVAN 2016-05-20 01:53:34
    ENE LUUVIRCHIN HAMGIIN HUN MUUTAI . OLON JIL SONGNO HAIRHNII BUYNAAR AMIDRLAADAA. ODOO BOLNOO
  • ганаа 2016-05-19 14:53:04
    за даа мэдэхгүй дээ их ч эвгүй хүн дээ, чанары нь таньсан хүмүүс хэлээд өгөх бий. Монголд урваач шарваачид хэрэггүй дээ Одоо насандаа суу даа
  • зочин 2016-05-19 10:38:14
    Төрөө урвагчдаас цэвэрлэхгүй бол энэ улсын хөгжлийн тухай ярих хэрэг байна уу Урвагчдыг үг дуугүй толгойг нь авдагсан,одоо төрөө түшүүлдэг болжээ.
  • Шудрага ноён нуруутай 2016-05-19 08:08:06
    Энэ хүнийг сайн дэмжмээр санагддаг. Мэдлэг боловсролтой, гадаад хэл сайтай, нэр цэвэр. Ерөнхийлөгч болсон ч болохоор хүн шүү. Тойрогтоо юм хийнэ гэдэг мөнгө мэд...
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • sssdd 2016-05-19 07:00:49
    ene luuvirching songinohairhaniihan songol bolhgui shuu mash olon jil ta bugdiin nereer luuvit hiij . uureel zalilan hiij nam damjin ynhandaj sursan hulgaich.
  • Зочин 2016-05-19 04:57:45
    СХД-д бараг үзэгдээгүй гэдэг нь үнэн шүү . Ийм байж яаж намаа солиод дахиад дэвших гэж ирж байнаа
  • MGL 2016-05-19 04:53:29
    gaigui humuusee shigshij awj shuud ih hurald suulgachaad uldsen hooson toirog suudal deer ni songuli yawulj boldoguimuu,
  • МАХН 2016-05-19 04:51:18
    МАХН-ын олон журмын нөхдөө МАН-тай нэгдэж АН-ыг хөөцгөөе өө Энэ үйлийг түүчээлж буй ТБД-тэй хамтрая ааа
    • Иргэн 2016-05-19 10:12:33
      МАХН-ын гишүүд МАН руу гүйсэн урвагчид өгөх үү. Мөн түүнийг дэмждэг жирийн монголчууд ч урвагчид өгөхгүй. Тэнэг үйлдэл хийсэн дээ. Монголчууд урваач нарт дургүй...
  • Марал 2016-05-19 04:21:08
    МАХН нийгэмд нэр хүндтэй гол гишүүдээ алдаад сандарч байх шиг байна. Гарсан нь зөв ш дээ
  • haliun 2016-05-19 04:11:19
    INgeeed ingeed yu olj doloohowdeeeee xarinch songoh bolnoo AMJILT
  • Монгол 2016-05-19 03:46:50
    Хаха гарчигийн яг оноод хэлчихэж