Кёкүшюзан Д.Батбаяр АТГ-аар шалгуулахыг хүслээ
Панамын баримтууд олон нийтэд ил болоход  Кёкүшюзан Д.Батбаярыг оффшор бүсэд данстай хэмээн мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Кёкүшюзан Д.Батбаяр “Надад оффшор данс байгаа. Гэхдээ 25 жилийн өмнө тухайн үед Японд барилдаж байхдаа цалингаа авдаг байсан данс байгаа юм. Тэнд амьдарч байсан учраас 4, 5 данс нээлгэсэн байсан. Харамсалтай нь хаалгаагүй. Одоо бол мөнгө байхгүй. Харин гадуур яригдаад байгаа шиг оффшор данс байхгүй. Очиж үзээ ч үгүй. Татвараас зайлсхийсэн зүйл байхгүй” хэмээн мэдэгдэж байв.

Тэгвэл өчигдөр Кёкүшюзан Д.Батбаяр АТГ-т ханджээ. Тэрбээр оффшор бүсэд данстай гэх асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг өөрийн биеэр очиж хүргүүлсэн байна. Кёкүшюзан Д.Батбаяр “ Намайг оффшор бүсэд данстай талаар монголын төдийгүй японы хэвлэлүүдээр бичиж байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж, үнэн мөнийг тогтоож өгөөч” гэсэн юм.

Харин АТГ-ын зүгээс түүний хүсэлтийг хүлээн авч, хуулийн хугацаанд хариу өгөхөө мэдэгдлээ.
 

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн 2016-05-19 07:06:14
    Бөхчүүд улс төрч болно гэж юу байхав. Женко, Бат Эрдэнэ, Сумъяабазар нар хийж гийгүүлсэн юм юу байгаа юм. Өөрсдийнхөө түрийвчийг л түнтийлгэсэн.
  • zochin 2016-05-19 04:18:14
    ATGazar Avilagchdiig avrakh gazar bolood udaj bnadoo khudal unen shalgasan bolood gemt khergiin bureldkhuungui geed khergiig khaadag uursduu Avilgad idegdsen
  • сс 2016-05-19 03:33:00
    Тэгвэл Япон улсын татвараас л зугатааж байсан байж таарах нь дээ. Японд морилох нүүргүй болжээ. Хэн ч дахиад Батбаярт хууртагдаж сонгохгүй нь лав.
  • Zochin 2016-05-19 03:05:26
    Ugaasaih hurliin gishuun bolson n buruu bsan.japanuud hurtel dooglood bsan
  • zochin 2016-05-19 03:00:03
    ZUW , BATBAYAR ER KHUN , TURUUS TURSUN BAYAN BISH , BARILDAJI KHULSUU GOOJUULJI L OLSON YUM BAIGAA NI OILGOMJITOY
  • зочин 2016-05-19 02:08:47
    АН ийм нөхөрийг л нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллуулахаар улс орон нэг иймэрхүү унадаг юм байна даа, АН-аас салж амарцгаая