Түр орлон гүйцэтгэгчид төрийн ажилд хоноцын сэтгэлээр хандаж байна
Төрийн албыг төрлийн алба болголоо гэх үгийг сүүлийн  дөрвөн жил хангалттай сонслоо. Төрийн албанд таньдаг ах дүү, амраг садан, найз нөхөд гээд оруулах боломжтой бүхнийг оруулж, төрийн ажлын хэн дуртайгаар нь хийлгэх ажлыг  эрх мэдэлд хүрсэн хүн бүр хийж ирсэн. 

Эхнээсээ үүнийгээ “Чингис хаан чухал албуудаа бүгдийг нь  төрөл садан, найз нөхдөдөө хариуцуулдаг байсан” хэмээн тайлбар тавиад суудаг болсон. Тэгвэл Чингис хаанаас ялгаатай нь эдгээр хүмүүс ихэнх нь хууль бусаар томилогдсон байдаг юм. байна. Тухайлбал төрийн алба төрлийн алба боллоо гэх үгтэй зэрэгцэн түр орлон гүйцэтгэгч гэх нэр томьёо түгээмэл  хэрэглэгдэх болсон. Өнөөдрийн байдлаар 4000 орчим хүн түр орлон гүйцэтгэгч хийгээд татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулаад явж байх юм. Эдний дунд   Эрүүл мэндийн сайдаас эхлээд хэд хэдэн томоохон агентлаг, 13 аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, бүх яам агентлагийн дэд дарга, нэгж, газар, хэлтсийн дарга нар түр орлон гүйцэтгэгч гэсэн тодотголтой ажиллаж байна.

Тэдний ихэнх нь гурван жил гаруй хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр ажилласан байх юм. Уг нь  түр орлон гүйцэтгэгчийн ажиллах цаг хугацааг Төрийн албаны тухай хуульд  сул орон тоо гарсны дараа 45 хоногийн дотор албан тушаалыг нөхсөн байна гэдэг заалт оруулсан байна. Одоогоор энэ хуулийн төслийгхэлэлцэх эсэхийг шийдэх шатандаа явж байгаа юм. 

Засгийн газрын 26 тоот тушаалаар буюу хууль бус түр орлон гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрүүд, тэр дундаа төрийн мэргэшсэн албан хаагчдыг ажлаас нь халсан шийдвэрүүд нь эрх зүйн чадамжгүй гэсэн үг. Гэтэл өнөөдөр аль нэг яам, агентлагийн даргын албыг түр орлон гүйцэтгэхээр ирсэн дарга нар  ирэнгүүтээ  доод албан тушаалтнуудаа, тэр ч бүү хэл байгууллагынхаа харуул, үйлчлэгчийг хүртэл сольж байна. Тэгвэл тэдний энэ үйлдэл нь эрхзүйн чадамжгүй юм. 

Түүнчлэн эдгээр түр орлон гүйцэтгэгч нарт сар бүр гурван тэрбум төгрөгийн цалин олгож байна. Харин түр орлон гүйцэтгэгч гэх нэртэй  төрийн хууль бус эдгээр албан хаагчид  хариуцсан салбартаа хэр анхаарал хандуулдаг бол. Иргэд төрийн  байгууллагуудын хүнд суртлын талаар өдөр бүр гомдол мэдүүлдгээс харахад тэдгээр орлон гүйцэтгэгч нар ажлаа хэрхэн яаж хийдэг нь харагдаж байгаа юм.

Нэр нь хүртэл түр орлон гүйцэтгэгч учир тэд төрийн ажилд хоноцын сэтгэлээр хандахаас яах вэ. Дээр дурдсан хуулийг яаралтай хэлэлцэж батлахгүй бол төрийн албанд хоноцын сэтгэлгээтэй эдгээр хурган дарга, даамлууд төрийн ажлыг муухай харагдуулж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hy 2016-05-25 06:52:17
    Zunduu bna
  • Zochin 2016-05-22 08:25:24
    Suulyn 4jil nuden der mini eh oron mini doroitoj bnda.
  • зочин 2016-05-21 08:12:13
    АН засаг барьсан энэ 4 жилд төрийн жинхэнэ албан хаагчдыг хоморголон халаад оронд нь өөрийн намын сонгуульд ажилласан төрийн албаны шаардлага хангахгүй "түр о...
  • Зочин 2016-05-19 07:41:06
    Нам нь таарч байвал 2- 4 жил түр орлон гүйцэтгэгч хийсэн хүмүүс аймаг, сумдад, газар, албанд түм бумаараа байгаа шүүдээ, шалгалт өгөөд тэнцэхгүй учраас шүүдээ
  • Зочин 2016-05-19 07:29:01
    Түр орлон гүйцэтгэгч нарын асуудлыг яаралтай шийдмээр юм. Ёстой л хоноцын сэтгэлээр ажилд ханддаг нь үнэн шүү.
  • Тим 2016-05-19 03:19:21
    Боинг эвдэлсэн ИНЕГ-ын даргын vvргийг орлож байгаа Нямдаваа гээд эхнээсээ хеверч егне дее.
    150.129.140.243
    Мэдэгдсэн Хариулах