Зэвсэгт мөргөлдөөн болж, зургаан хүн амь үрэгдэв
Цагдаагийн албан хаагчид Дагестаны Бүгд Найрамдах Улсад буюу Кавказын хойд бүс нутагт байрлах Дербент хотын сэжиг бүхий нэгэн барилгыг шалгасан байна. Шалгалтын үеэр цагдаагийн алба хаагчид болон салан тусгаарлагчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн болж, зургаан хүн амь үрэгджээ. Амь үрэгдэгсдийн хоёр нь цагдаагийн албан хаагч байсан гэнэ.
 
Зэвсэгт мөргөлдөөн болохоос өмнө уг барилгад салан тусгаарлах хэт давруу үзэлтнүүд байрлаж байна гэсэн мэдээлэл дагдаагийн байгууллагад ирж, тус мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт явуулсан нь энэ аж. Гэтэл энэ үеэр салан тусгаарлагчдаас дөрвөн хүн амь үрэгдсэнийг цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
 
Орос улс Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын Засгийн газрын цэргийн хүчинтэй хамтран “Исламын улс” террорист бүлэглэлийн эсрэг хүчтэй тэмцэл хийж байгааг эсэргүүцэгчид Кавказын бүс нутагт цөөнгүй байдаг аж. Иймд Оросын Засгийн газар энэ бүс нутаг дахь цэрэг, цагдаагийн хүчээ эрс зузаатгажээ.
 
Гэвч энэ нутагт зэвсэгт мөргөлдөөн, алан хядах ажиллагаа болох өндөр магадлалтай байгаа аж. Мөн тус улсын цагдаагийн байгууллагынхан зэвсэгт мөргөлдөөний хэргийг эрүү үүсгэн шалгаж буй бөгөөд дээрх хэрэгт холбогдолтой бүх этгээдүүдийг олохын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахаа амласан байна.
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.