10:00 цагт: Хөдөлмөрийн яаманд “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийн талаар хэвлэлийн бага хуралтай.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Газар тариалан” холбооноос ХХААЯ-ны сайд Р.Бурмаа, МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж нарын хууль бус үйлдэл, луйврын бүлгийг илчлэх баримт дэлгэж мэдээлэл хийнэ.

11:00 цагт: ШӨХТГ-ийн Хэрэглэгчидийн төв байранд хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хурлаар банк болон даатгалын компаниудын зарим нь ноцтой зөрчил гаргаж байгаа талаар мэдээлнэ. Мөн сонгуулийн сурталчилгааг арилжааны ямар телевизүүд явуулж болох, манай дээр ирсэн хэрэглэгчдийн санал гомдолын асуудлаар ярих юм.

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Өмнөговь аймгийн Сонгуулийн хороо хууль зөрчиж МАН-ын нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: НИТХ-ын хаалтын хуралдаан болох бөгөөд энэ үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга НИТХ-аас гаргасан томоохон тогтоол шийдвэрүүдийн талаар танилцуулна. Хуралдаан Хангади ордны 14 давхарт болно.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Иргэний зориг-Ногоон намаас нийслэлийн Сонгуулийн хороо тус намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсантай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт: Нийтийн тээврийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах, Төрийн үйлчилгээг ил тод болгох зорилгоор Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажил үйлчилгээг танилцуулах өдөрлөг Чингисийн талбайд болно.

12:30 цагт: MN-Мэдээллийн төвд  Нийслэлийн Сонгуулийн хороо “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвсэлийн нэр дэвшигчдийг сонгуульд бүртгэхээс татгалзаж буйг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

12:30 цагт: “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Олон улсын номын баярыг 5 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд Чингисийн талбайд зохон байгуулах гэж байна. Энэ үеэр ямар арга хэмжээг зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор НЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал НЗДТГ-ын Б танимд болно.

13:00 цагт: АШУҮИС-ийн Эко танхимд оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгох "Сайн оюутан" хөтөлбөрийн нээлт болно.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.