Орон нутгийн 48 мандатыг эдгээр нэр дэвшигчид горилж байна
Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс болж улс төрийн нам эвслүүд нэр дэвшигчээ тодруулах хугацааг энэ сарын 23 хүртэл хойшлуулсан билээ. Тэгвэл улс төрийн намууд дотор нэр дэвшигчээр хэнийг явуулах, аль тойрогт хэнтэй тулах вэ гэсэн маргаан өрнөж байна. Өмнөх дугаартаа бид нийслэлийн тойргуудад хэн хэн нэр дэвшихийг тоймлосон бол энэ удаад орон нутгийн тойргуудыг онцоллоо. Төрд дархлагдсан гэж хэлж болохуйц ахмад улстөрчид хүртэл залуустайгаа тойрог булаацалдаж, өмнө тохирсноосоо эргэж хургасан АН-ын хүч түрсэн үйлдлээс болж зарим нэр дэвшигчид сонгогдох шаансаа ч хүртэл алдаад буй юм.
 
Тухайлбал, Сүхбаатар аймгийг хоёр тойрогтой байхаар зурж, нэг тойрогт нь АН-аас Ж.Батсуурь гарах учраас нөгөө тойрогт нь МАХН- аас урваж МАН-д очсон Ч.Улаан гарна гэсэн итгэлтэй байсан. Харин АН-аас Ж.Батсуурьтай хамт Зам тээврийн сайд М.Зоригтын нэр дуулдаж байсан билээ.
 
Тэгвэл Сүхбаатар аймгийн мандатыг нэг болгож бууруулснаар Ч.Улааны хувьд Ж.Батсуурьтай тулахаар болоод буй. Өнгөрсөн хугацаанд аймгаа 360 градус өөрчилж чадсан, хамгийн хүчтэй өрсөлдөгч болох энэ залуутай Ч.Улаан өрсөлдөөд барахгүй гэдгээ мэдэж байгаа учраас тун ч ууртай байгаа сурагтай. Тэгвэл энэ тойрогт Ардын намаас Т.Гандиг явуулж, Ч.Улааныг өөр тойрогт явуулах яриа хэлцэл ч хийгдэж буй гэнэ.
 
Дараагийн тодорхойгүй байгаа тойрог бол Сэлэнгэ аймаг. Энэ тойрогт тун ч хүчтэй өрсөлдөгч нар байгаа. Тэр дундаа УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нутагтаа хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй хүчтэй өрсөлдөгч учраас Сэлэнгийн нэг тойрог найдвартай АН-ын гарт орчихлоо гэж хэлэхэд буруудахгүй. Харин АН-аас өөр хэнийг энэ тойрогт явуулах вэ гэдэг нь тодорхой болоогүй байгаа юм.
 
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар С.Баярцогтыг нам нэр дэвшүүлэхгүй байх тухай ярьж байгаа гэх. Мөн өөр нэг нэр дэвшигч нь “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбоо”-ны ерөнхийлөгч Л.Цандэлэг байх уу эсвэл Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирал А.Шоовдор байх уу, эсвэл бүр шинэ нэр дэвшигч оруулж ирэх үү гэдгийг эцэслэн шийдээгүй байгаа юм.
 
Мөн аварга Г.Эрхэмбаяр ч аль нэг намаас очно гэсэн яриа Сэлэнгэд тархаад байгаа нь худлаа биш. Энэ мэтээр тохироог ямар байдлаар яаж
хийхээс шалтгаалж Сэлэнгэ тодорхой болно. Харин Ардын намаас Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь, УИХ- ын гишүүн, Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нарын нэр зоогджээ. Өмнө бичсэнчлэн энэ удаагийн сонгуульд тойрог олдохгүй байгаа хүмуус чамгүй олон бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл. Монголын улс төрд дархлагдсан гэж хэлж болох энэ эрхэм дахиад нэр дэвших хүслээ хэлж, надад тойрог өг гэсэн шахалтыг намдаа үзүүлж эхэлжээ. Мөн түүнтэй барьцаж буй өөр нэг улстөрч нь Д.Лүндээжанцан. Тэрбээр, би Д.Дэмбэрэл даргаас 17 насаар дүү. Тэгж ярьвал би ч гэсэн нэр дэвшмээр байна хэмээн намынхаа удирдлагуудад гомдлын үг дайх болжээ.
 
Хэвлэл мэдээллийн урьдчилсан байдлаар зураглаж байгаагаар Архангай аймгийн гурван мандатад АН-аас Р.Гончигдорж, Н.Батбаяр, Д.Ганхуяг нарын нэр зоогдсон бол, өмнөх сонгуулиар гарч байсан Б.Болор Баянзүрх дүүрэгт нэр дэвших бололтой. Харин Ардын намаас энэ тойрогт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Засаг дарга асан Ё.Баатарбилэг, Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн нарын нэр дуулдаж буй юм.
 
Баян- Өлгий аймгийн гурван мандатад АН-аас УИХ-ын гишүүн А.Бакей, Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан, аймгийн Засаг дарга Х.Дармен нарын нэр яригдаж байгаа бол МАН-аас А.Тлейхан, А.Баделхан, Ж.Сауле нарын нэр дуулдаж байна. Харин Баянхонгор аймгийн гурван мандатын нэг нь одоогоор тодорхой бус байгаа бол Х.Баттулга, Д.Ганбат нар дахин хүч үзнэ. Баянхонгорын нэг тойргийг ИЗНН-д өгсөн бөгөөд ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй М.Хүрэлсүхийн нэр дуулдаж буй юм. Харин Ардын нам “Эм Си Эс” группын дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очир, УИХ-ын гшпүүн асан Г.Занданшатар, “Ачлал трейд” компанийн захирал М.Билэгт өнөө жил дахин даагаа нэхэхээр болжээ.
 
Булган аймгийн нэг тойрог дээр АН-аас UFC группын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МАН-аас УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нар байна. Дорнодын хоёр мандатад АН-аас Зам тээврийн сайд М.Зоригт, ССАЖ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан М.Алтангэрэл нар очих бол Ардын намаас өнгөрсөн хугацаанд бие даагчаар сууж байсан Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нар очих гэнэ. Гэхдээ АН-ынхан мөн л хэнийг эцсийн хувилбараар шийдэхээ яриагүй байгаа аж.
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд Дорнодод гэсэн хувилбар яригдаж байсан ч Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Дундговь аймгийн нэг тойрог дээр АН-аас УИХ-ын гишүүн Б.Наранхүү, МАН-аас Б.Амарсанаа өрсөлдөхөөр яригдаж байна. Харин Завхан аймагт УИХ-ын гишүүн Я.Санжмятав, СЗХ-ны дарга асан З.Нарантуяа нар АН- аас нэр дэвших бол МАН-аас Ш.Сайхансамбуугийн төрсөн дүү Ш.Батсамбуу, “Сонор трейд”-ийн Б.Энхболд нарын нэр яригдаж байгаа аж. Мөн энэ тойрогт Төрийн банкны захирал асан Д.Батсайхан мөн АН-аас очихоор яригдаж буй билээ.
 
Хөвсгөл аймагг АН-аас ЕТГ-ын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Эх орон намын дарга асан Б.Эрдэнэбат гэсэн хүчтэй өрсөлдөгчдийг илгээж буй бол Ардын намаас уг тойрогт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, ЦДаваасүрэн, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон гэсэн нэрс зоогджээ. Мөн “Лидер кашмер” компанийн захирал Л.Ганболд ч аймагтаа нэр дэвших хүсэлтэй байгаа.
 
Говь-Алтай аймагт АН-ынхан тун ч хөл муутай. Тэгвэл энэ удаад Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, УИХ-ын гишүүн Ц.Дашдоржтой хүч үзэх аж. Дорноговь аймгийн нэг мандатын эзнээр АН-аас Аймгийн Засаг дарга П.Ганхуяг тодорхой байгаа бол сөрөг хүчин уг тойрогт хуучин нэр дэвшиж байсан “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайханыг дахин зоожээ.
 
Ховд аймагт өнөө жил тун ч ширүүхэн тулаан болох нь. Нэг айлын хүргэчүүл болох АН-ын Д.Батцогт, Ардын намын С.Бямбадогт нар энэ тойрогт тулна. Мөн ИХШХЕГ-ын дарга асан Б.Пүрэвдорж АН-аас нэр дэвших бол Д.Дэмбэрэл гишүүн төрсөн нутгаа тун ч их сонирхож буй сурагтай. Хэрвээ нам түүнд тойрог өгөхгүй бол үлдсэн нэг мандат УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, МАН-ын бага хурлын гишүүн, “Торгон нутаг” сангийн тэргүүн, "Минжит Булган” нутгийн зөвлөлийн дарга, "Кондитер Улаанбаатар ” ХХК-ийн Ерөнхий захирал О.Батнасан гэгчид очих нь.
 
Хэл ам дагуулсан Хэнтий аймгийн гурван мандатыг АН-аас Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатар эсвэл “Цагааншонхор”-ын Ч.Энхтайван, Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар өвөртөлсөн бол МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба, У.Хүрэлсүх нарын хүчтэй баг бүрдсэн аж.
 
Өвөрхангай аймагт өнөө жил АН-аас УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр нар очиж буй бол МАН-аас Я.Содбаатар, С.Чинзориг, Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар байгаа юм.
 
Увс аймгийн гурван мандатад “Тэсо” корпорацийн захирал О.Цогтгэрэл баталгаатай очих бол, Х.Баянмөнх аваргын охин Сүрэнжав мөн АН-аас очих гэнэ. Харин Ардын намаас Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын нэр дуулдаж байгаа юм. Сүүлд нэмэгдсэн нэг мандатад хэн очих нь одоогоор тодорхой бус байна.
 
Өмнөговь аймагт УИХ- ын гишүүн Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ нар очих бол МАН-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа Л.Энхболд, Н.Наранбаатар гэх залуучууд санаархаж буй сурагтай. Төв аймгийн хоёр мандат Ардын намын дарга М.Энхболд, Су.Батболд, Н.Энхболд нарын өвөрт орсон бол АН-аас Д.Доржпүрэв, Го.Баярсайхан гэсэн нэрс дуулдаж байгаа юм.
 
Дархан-Уул аймгийн мандатыг аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, УИХ-ын гишүүн М.Сономпил нар авсан бол МАН-аас УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Жавхлан, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр нар нэр дэвших юм.
 
Харин Орхон аймагт Ардын намаас УИХ-ын гишүүн О.Содбилэг, эдийн засагч Н.Энхтайван, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нар байгаа юм. Харин АН-аас УИХ-ын гишүүн М.Батчимэг, Хуульзүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан Д.Одхүү нарын нэр байна. Энэ мэтээр улс төрийн том тогоонд өрсөлдөхөөр учраагаа судалж, сул нэр дэвшигчтэй таарвал битүүхэн баярлаж, мөнгөтэй нэгэнд тойргоо алдчихаад урвайж суугаа хүмүүс ч олон байгаа юм.
 
Д/д Аймгийн нэр Ардчилсан нам Монгол Ардын нам
1 Архангай аймаг /1, 2, 3 тойрог/ Р.Гончигдорж
Н.Батбаяр
Д.Ганхуяг
Ж.Мөнхбат
Г.Тэмүүлэн
Ё.Баатарбилэг
2 Баян-Өлгий /4, 5, 6 тойрог/ А.Бакей
Х.Ержан
Х.Дармен
А.Тлейхан
А.Баделхан
Ж.Сауле
3 Баянхонгор /7, 8, 9 тойрог/ Х.Баттулга
Д.Ганбат
М.Хүрэлсүх
Г.Занданшатар
Л.Элдэв-Очир
М.Билэгт
4 Булган /10 тойрог О.Амартүвшин Ё.Отгонбаяр
5 Говь-Алтай /11 тойрог/ О.Амгаланбаатар  
6 Дорноговь, Говьсүмбэр /12, 13 тойрог/ П.Ганхуяг Б.Дэлгэрсайхан
7 Дорнод /14,15 тойрог/ М.Зоригт
М.Алтангэрэл
Х.Болорчулуун
Н.Номтойбаяр
8 Дундговь /16 тойрог/ Б.Наранхүү Б.Амарсанаа
9 Завхан /17,18 тойрог/ Я.Санжятав
Д.Батсайхан, З.Нарантуяа нарын нэг
Ш.Батсамбуу
Б.Энхболд
10 Өвөрхангай /19, 20, 21 тойрог / С.Дэмчиг
Ч.Даваабаяр
Н.Батцэрэг
С.Чинзориг
Я.Содбаатар
Д.Тогтохсүрэн
11 Өмнөговь /22,23 тойрог/ Ц.Баярсайхан
Д.Бат-Эрдэнэ
Л.Энхболд
12 Сүхбаатар /24 тойрог/ Ж.Батсуурь Ч.Улаан эсвэл Т.Ганди
13 Сэлэнгэ /25,26,27 тойрог/ Д.Эрдэнэбат
С.Баярцогт
Л.Цандэлэг, А.Шоовдор, Г.Эрхэмбаяр нарын нэг
Ж.Эрдэнэбат
Н.Оюундарь
С.Бүрэнбат
14 Төв /28,29,30 тойрог/ Го.Баярсайхан
Д.Доржпүрэв 
Су. Батболд
Н.Энхболд
М.Энхболд
15 Увс /31,32,33 тойрог / Б.Сүрэнжав
О.Цогтгэрэл
Б.Чойжилсүрэн
Ч.Хүрэлбаатар
16 Ховд /34, 35, 36 тойрог Д.Батцогт
Б.Пүрэвдорж
С.Бямбацогт
О.Батнасан
17 Хөвсгөл /37, 38, 39 тойрог/ П.Цагаан
Ц.Оюунгэрэл
Б.Эрдэнэбат
Ж.Цолмон эсвэл Л.Ганболд

Л.Энх-Амгалан
Ц.Даваасүрэн
18 Хэнтий /40, 41, 42 тойрог / Б.Гарамгайбаатар
М.Хүдэрбаатар эсвэл Ч.Энхтайван

Ж.Оюунбаатар
Б.Бат-Эрдэнэ
Н.Ганбямба
У.Хүрэлсүх
19 Дархан-Уул /43, 44, 45 тойрог/ Б.Мөнхтуяа
М.Сономпил
Н.Мөнхдаш
Д.Хаянхярваа
Б.Жавхлан
Б.Баттөмөр
20 Орхон /46, 47, 48 тойрог/ М.Батчимэг
Д.Одхүү
Д.Дорлигжав
О.Содбилэг
Н.Энхтайван
Д.Дамба-Очир
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бүргэд 2016-05-19 23:41:04
    Баярцогт Сэлэнгээс бат гарна яагаад гэвэл тэр тойрогт нул хятадын эрлийз хамаатнууд нь амьдардаг , бас тэгээд хар машин байгаа.
  • naidwar 2016-05-19 08:59:30
    AN naws unjee.Ter ni ch deer ard olnig alj duuslaa.Ardchilsan nam ard tvmnii zowlond tsadah boloogvi yu.bolson bailgvidee..
  • Аагий 2016-05-19 08:46:05
    АН баталгаатай ялна. 40 дээш хүн сонгогдоно.
  • zochin 2016-05-19 03:23:11
    MAN songuulid yalna aa
  • Батаа 2016-05-19 02:50:39
    МАН-ыг дэмжицгээнэ шүү ард түмээн
  • zochin 2016-05-19 02:29:21
    bayartsogt odoo zailaa. rne songuuld uyanga enhbayar battulga nart mongoliin ard tumen itgej bna.
  • зочин 2016-05-19 01:20:04
    Гаалиас төрсөн, тендер зохицуулагч, бидон, сугалаагаар санал худалдан авагч зальт үнэг Адьшааг дэмжихгүй. Өлгийгөөс урианхай нарыг 100 100-р зөөж бна