ACEM-aap далимдуулаад хотоо гоё болгоод авъя

Хоёр сарын дараа манай улсын нийслэлд АСЕМ-ын орнуудын Дээд хэмжээний чуулга уулзалт болох гэж байна. АСЕМ гэдэг нь Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний хамтын ажиллагааны байгууллага бөгөөд 51 орныг эгнээндээ нэгтгэсэн байдаг. Тэгвэл манай улс 2008 онд энэ байгууллагад элссэнээр эх орондоо зохион байгуулах эрхийг авч, нэлээд их хүч хаяж буй. Учир нь энэ үеэр Монголын бизнес эрхлэгчид шинэ түншүүдтэй болох, хуучин түншүүдтэйгээр харилцаа холбоогоо зузаатгах, бизнесийн урт богино хугацааны гэрээ хэлцэл байгуулах боломжууд гарч ирэх нь ойлгомжтой.
 
Ингэснээр сүүлийн жилүүдэд биднээс илтэд дайжих болсон гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг эргүүлэн татаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж чадахаас гадна нэлээд татрах шинжтэй болоод буй жуулчдын тоог ч нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн энэ уулзалтыг амжилттай зохион байгуулснаар Монгол Улсад бизнес, ажил хэргийн аялал жуулчлал гэдэг шинэ төрөл дэлхийн жишгийн дагуу хөгжих үндэс суурь тавигдана хэмээн албаныхан үзэж байгаа юм.
 
Аялал жуулчлалын энэхүү шинэ төрлийг хөгжүүлж чадвал тухайн улсын агаарын тээврийн компаниуд, зочид буудлууд, зоогийн газрууд, аялал жуулчлалын компаниуд, худалдаа үйлчилгээний төвүүд зэрэг олон салбарынхан үр шимийг нь хүртдэг байна.
 
Үүнээс гадна нүдэнд харагдаж, гарт шууд баригдах зүйл гэвэл наад зах нь 4-5 мянган хүн нэг дор Улаанбаатарт ирэх учраас визийн хураамжаас эхлээд зочид буудлуудын орлого нэмэгдэнэ. Нийслэлийн зочид буудлуудын үйлчилгээний чанар, соёл илт сайжрах учиртай. Туүнчлэн, дэд бүтэц, хил гааль, аюулгүй байдлын чиглэлээр олон улсын стандарт нэвтэрч, техник технологийн шинэчлэл
хийгдэнэ гээд маш олон талын ач халбогдолтой хэмээгээд байгаа юм.
 
Энэ олон ач холбогдлын зэрэгцээ АСЕМ-ыг далимдуулаад хотынхоо нүүрийг нэг сайн угаагаад, гоё болгоод авъя л даа. Уранхай салбархай сурталчилгааны самбаруудаа буулгаж, уулзвар зам, гудамжны тохижилт, зүлэг, цэцэрлэгжүүлэлт гээд Улаанбаатар хотыг өнгөтэй, өөдтэй харагдуулах бүхнийг хийгээд авъя. Одоо 13 гудамжийг шинэчлэн тохижуулна гээд байгаа. Энэ ажлыг хийчихвэл автозамын нэвтрүүлэх хүчин чадал сайжирна, үүний зэрэгцээ цаг хугацаа, шатахуун хэмнэнэ гээд амьдрал ахуйд шууд үр өгөөжөө өгөх бүтээн байгуулалтууд өрнөнө.
 
Түүний сацуу, үндэсний гэх тодотголтой жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж, хийж урласан зүйлийг нь гадны зочид төлөөлөгчдөд гарын бэлэг болгоод борлуулчихья, дипломтой ажилгүйчүүд гэж нэрлэгддэг хүүхдүүдээ түр ч гэсэн ажилд оруулчихья. Байгууллага, аж ахуйн нэгжүүд ч өнгө төрхөө өөрчилж, үндэсний хэв маяг шингээсэн хаяг өлгөчихвөл аятай юу. Бас нийслэлээс хөрөнгө гаргаад олон ажил өрнүүлж байна.
 
Тухайлбал, явган хүний замын хавтанг нөхөн сэргээж будах, шаардлага хангахгүй хуучин явган замыг хуулж, шинээр тавих, унадаг дугуйн зам барих, хайс хашлагыг засварлах, буулгах, ханын зурган чимэглэл, автозам болон явган замын хүний хэвтээ тэмдэглэгээ шинэчлэх, Дүнжингаравын замын дагуу 15 байршилд ногоон төгөл бүхий бичил тохижилт хийх гээд хотынхоо өнгө төрхийг өөрчлөхөөр ханцуй шамлан зүтгэж байна, тэд.
 
Харин нийслэлчүүд минь хийж буй ажлаас нь төвөгшөөлгүй, зам засч байвал тойрч гараад, явган хүний зам тавьж байвал бололцоотой газраар нь гараад явчихаарай даа. АСЕМ манайд дөрөв, тавхан хоног үргэлжилнэ. Харин хотдоо бид байнга амьдарна. Тйймээс АСЕМ-аар далимдуулаад хотоо гоё болгоод авъя л даа.

Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2016-05-19 07:43:12
    5 хоног хуралдах АСЕМ-ийн бэлтгэл ажил, зардал хөрөнгийг манай улс өөрөөсөө гаргадаг юм уу эсхүл олон улсын байгууллага гаргаж шийддэг юм уу???...........
  • zzzz 2016-05-19 06:06:41
    MONGOlchuud mini yumyg sain saikhnaar ni khuleeji awch surtsgaaya ,
  • Зөв 2016-05-19 04:31:50
    Дэмжиж байна. Яагаад бид энэ үйл явдлыг ашиглаад хотоо гоё болгож болохгүй гэж. Цагаан сараар бид чинь гэр орноо цэвэрлэдэг биз дээ.
  • ы 2016-05-19 03:25:03
    Харин тиймээ, асуудлын сайн талыг нь бас харья л даа
  • b 2016-05-19 02:44:59
    bayanzurkhiin towchoo, nalaihiin zamiig yanzlahgui yum baih daa!!
  • Баагий 2016-05-19 00:31:04
    Энэ ч зөв шүү. Тээл АСЕМ гэхээр л буруу ишилсэн сүх шиг юм битгий ярьцгаа. хажуугаар нь сонгуулийн шоу болгочих юмаа сөрөг хүчнийхэн. хамаг юмыг хараар будна