Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг эсэргүүцэн цуглаан хийж байна
Нийслэлийн ЗДТГ-ын газрын байрны гадаа намууд цуглаан хийж байна. Учир нь ХҮН, Монголын консерватив нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Иргэний хөдөлгөөний намуудын зарим нэр дэвшигчийг бүртгээгүй гэнэ. Энэ талаар нийслэлийн Сонгуулийн хороо НИТХ-ын хорооноос материал нь дутуугаас гадна хуулийн шаардлага хангаагүй гэсэн тайлбар өгөөд байгаа юм.  Тухайлбал, ХҮН, ИХН-ын нэр дэвшигчдийн сонгогдох нас хүрээгүй, МКН-ын нэр дэвшигч цэргийн алба хаасан гэх хуурамч материал бүрдүүлсэн учраас бүртгээгүй байна.

НИТХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшихээр 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч сонгуулийн хороонд материалаа ирүүлжээ. Эндээс МАН, АН, БНН, МАХН, МУНН гэсэн намуудын нэр дэвшигчдийг 100 хувь бүртгэсэн байна. Харин ХҮН, Монголын консерватив нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Иргэний хөдөлгөөний намуудын зарим нэр дэвшигчийг бүртгээгүй байна.  Нийслэлийн сонгуулийн хороо НИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн ИЗНН, МСДН-ыг бүртгэсэнгүй. Учир нь Сонгуулийн хуулинд НИТХ-д нийслэлд салбартай нам нэр дэвшүүлэх эрхтэй хэмээн заасан байдаг аж.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-19 03:22:03
    анархистуудын бүлэглэл-хулигаанууд өөрсдийгээ нам гэж нэрлээд үймүүлээд байгаа шүү
  • зочин 2016-05-18 10:20:06
    Нэг санааг давтан бичээд байх юм.
  • Болд 2016-05-18 10:01:28
    Хуулийн дагуул бүртгэх хэрэгтэйшүүдээ. Наад захын шаардлагыг биелүүлчиж чадахгүй байгаа бол нам эвсэл гэж яваад яах ч юм билээдээ.