Буйр нууранд осолдсон иргэдийг хайх ажиллагааг зогсоожээ
Дорнод аймгийн Буйр нууранд загасчилж яваад  осолдсон дөрвөн иргэний хоёрынх нь цогцос  болон завийг аврагчид олсон. Харин үлдсэн хоёр иргэнийг эрэн хайх ажил өнгөрсөн хугацаанд хийж байсан ч  энэ сарын 16-наас  эрлийг ар гэрийнх нь хүсэлтээр зогсоожээ.

Албаныхны мэдээллээр аврагчид 22 хоног нууранд самналт хийжээ. Ингэхдээ 120 гаруй удаагийн шумбалт хийсэн байна. Нуурын мөс  гүйцэт хайлаагүйгээс  мөс ихтэй, нуурын давалгаа их, салхины хурд 9-14 м/с, зарим үед 18 м/с хүртэл ширүүсч байсан нь эрлийн ажиллагааг  явуулахад хүндрэлтэй байжээ. Аврагчид шумбалтыг 3,5-9 метрийн гүнд хийсэн бөгөөд усан дотор 20 см-ээс цааш үзэгдэх  орчин хязгаарлагдмал, нуур бохирдол ихтэй булингартай байсан нь эрэн хайх ажиллагаанд саад учруулж байсныг онцолжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.