М.Энхболд: Н.Батбаярыг огцруулах асуудлыг энэ чуулганаар заавал хэлэлц
УИХ-ын хаврын чуулган маргааш завсарлаж магадгүй нь. Үүнд МАН-ын дарга М.Энхболд ийм байр суурьтай байна. “УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох асуудлыг өргөн барьсанаас хойш сар болох нь. Хуулиараа эл асуудлыг өргөн барьснаас хойш УИХ 14 хоногийн дотор шийдвэрээ гаргах ёстой. Тийм учраас хаврын чуулганы хугацаанд багтааж хэлэлцүүлээрэй.

Гадна талд эдийн засаг, санхүүгийн байдал амаргүй байгаа, олонхиороо хүч түрээд аваад үлдчихнэ гэж бодож байгаа бол таарахгүй шүү. Сүүлийн үед эрх баригч хүчин, Д.Эрдэнэбат дарга өөрсдөд таалагддаггүй асуудлыг чуулган дамнуулж дэгд байдаггүй арга хэрэглэдэг боллоо. УИХ-ын намрын чуулганыг өнгөрсөн өвөл хоёрдугаар сарын 18 хүртэл хуралдуулах ёстой байсан ч арав хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 30-нд завсарлуулсан. “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг шийдвэрлэх болоход завсарлага аваад чуулганыг хаасан.

Уг нь намрын чуулганы хугацаанд УИХ нийт 36 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх ёстой байсан ч ердөө 19-ийг л хэлэлцэн ажлаа ч дуусгаагүй хүчээр хаасан. Одоо яг тэр аргаа хэрэглэх нь. Нэг аргыг олон удаа хэрэглэх улс төрд их муухай харагддаг юм.Үүнийг байнгын хорооны дарга, бүлгийн дарга бодож үзээрэй. Энэ бол УИХ-д суугаа зүгээр нэг 26 гишүүний гарын үсэг биш шүү. Монголын ард түмэн яг энэ шийдвэрийг харж байгаа.

Олон бизнес эрхлэгчид бухимдалтай байна.Иргэдийн амьдрал сайнгүй байна. Гэтэл наадмаар тав хоног амарна, чуулганаа хаанаа гэж хүч түрж болохгүй. Энэ 26 гишүүн Монголын ард түмний 40 хувийн санал санал авсан гишүүд, Олонх та бүхэн өндөр сэнтийд суучихаад хүнтэй уулзах цаг зав гарахгүй хэцүү байгааг ойлгож байгаа ч  бидний үгийг сонсох ёстой” гэсэн юм.

Д.ГЭРЭЛ
ЗУУНЫ МЭДЭЭ

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шар шувуу 2014-07-01 01:08:30
    2 хар хэрээ бие биенийхээ харыг гайхав гэж ...
    203.91.112.66
    Мэдэгдсэн Хариулах