Д.Батмөнх: Нэг хүний дарангуйлалд автсан нам зохион байгуулалттай гэмт бүлэглэлээс ялгаагүй

МХЕГ-ын дарга асан Д.Батмөнхтэй ярилцлаа.

-Өчигдөр та бүгд намын гишүүнчлэлээсээ  татгалзаж байгаа мэдэгдэн  хэвлэлийн бага хурлыг   зохион байгуулсан.  Яагаад ийм шийдвэр гаргахад хүрэв?

-МАХН-ийн удирдах  болон сонгуульт ажил албан тушаал хашиж байсан 10 гаруй хүмүүс хэвлэлийн бага хурал хийж намын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.

Өнөөдөр улс орны ирээдүй бүрхэг болж хуулийн болон улс төр нам дамжсан цөөнхийн дарангуйлал тогтох гээд байгааг хэн хүнгүй бүгд мэдэж байгаа.  

2016 оны УИХ-ын сонгуульд МАН, МАХН хамтарсан эвсэл болон орж Монгол  Улсын  язгуур эрх  ашиг, Үндэстний нийтлэг эрх ашгаа дээдлэн хямралд орчихоод байгаа улс орноо аврах талаар дорвитой бодлого боловсруулж, хүчээ нэгтгэн ажиллах нь нэн чухал байлаа. Үндэс угсаа, үзэл баримтлал, үйл ажиллагаа нэг байсан хоёр намын мянга мянган гишүүд, дэмжигчид баяртайгаар талархан хүлээн авсан нь бодит үнэн. Намууд хамтран ажиллах талаар  нэлээд эртнээс яригдаж өнгөрсөн  3 сарын 1–нд “Эх орончдын баярын өдөр”-ийг хамтдаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн. Үүний зэрэгцээ хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулж, МАХН-ын зүгээс УИХ-ын гишүүн Ч.Улаан ахалж ажилласныг хэвлэлийнхэн та бүгд санаж байгаа.  Энэ хэлэлцээрийг олон хүн анхааралтай ажиглаж, итгэл дүүрэн хүлээлттэй байсан шүү дээ. Олон ч хүмүүс МАН багагүй буулт хийж гэж дүгнэж байсан. МАН-ын хувьд хамгийн сайн хувилбартай саналуудыг МАХН-ын талд санал болгож хамтарсан санамж бичиг байгуулсан юм билээ.

Тодруулж хэлбэл УИХ-ын сонгуулийн 76  мандатын 25 -ыг МАХН-д өгөх, хамтарсан эвслийн удирдах зөвлөлийг 50:50 хувийн харьцаатай байгуулах, эвслийн удирдах зөвлөлийн тэргүүнээр нь МАХН-ын дарга Н. Энхбаярыг  ажиллуулах, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг сөөлжүүлэн томилох зэрэг  тодорхой саналуудыг тусгасан байсан л даа.

-Яагаад санамж бичиг байгуулчихаад явцын дундаас МАХН буцсан юм бол оо. Далд сонирхол, явцуу эрх ашиг нуугдаж байсан юм болов уу?

-МАХН-ын Бага чуулганаар ч хамтарсан ажлын хэсгийн гаргасан санамж бичгийг авч хэлэлцэхэд гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж байсан. Гэвч  манай намын удирдлагуудын явцуу эрх ашгаас үүдэлтэйгээр хэлэлцээр амжилтгүй болсон шүү дээ.  Хоёр намын  гишүүд дэмжигчдийн  ялалт, амжилтанд  хүрнэ, улс орноо хямралаас гаргана гэсэн хүсэл эрмэлзэл, хүлээлт итгэлийг хөсөрдүүлж уландаа гишгэлсэн увайгүй үйлдэл болсон. Нөгөө хамтарсан ажлын хэсгийн  санамж бичиг ямар ч үнэ цэнэгүй зүгээр л мөрөөдөл болж  хувирсан хэрэг.

Хамтарсан ажлын хэсгийн шийдвэрийг үнэгүйдүүлсэн МАХН-ын удирдлагын шийдвэр нь Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний нийтлэг эрх ашгийн төлөө бус одоогийн эрх баригчдын түмнээ ядууруулж, төрөө хямруулж байгаа үйл ажиллагааг өөгшүүлж хамтарсан засаг барьж байгаа нэрээр  хямралыг улам гүнзгийрүүлж байгаа нь урвалт.  

Үзэл бодол, итгэл үнэмшил, үнэт зүйлээрээ эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдэл болох улс төрийн нам аливаа асуудлыг дотоод ардчилалгүй, гишүүдийн санаа бодлыг сонсож тусгалгүй зөвхөн нэг хүний дарангуйлал, хүсэл зориг, ашиг сонирхлоор хүчирхийлэн шийдээд байвал улс төрийн нам бус харин зохион байгуулалттай гэмт бүлэглэлээс ялгаагүй болно.

-Та бүгдийг Ч.Улаан, ДТэрбишдагвыг дагаж намаасаа гарч байна гэсэн шүүмжлэл гарч байна л даа?

-Зөвхөн УИХ-ын гишүүн  Ч.Улаан  , Д.Тэрбишдагва гэсэн хоёр хүн л  намаас гарч байгаа юм биш ээ. Хөдөө орон нутаг, Аймаг нийслэл, Сум дүүргийн намын анхан шатны байгууллага, гишүүд дэмжигчид хэдэн зуугаараа МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байна. Бид зөвхөн төлөөлөл нь юмаа. Хэрэв та нар анзаарсан бол хэвлэлийн хурал дээр хөдөө орон нутгийг төлөөлж Баян-Өлгий аймгийн МАХН-ын хороны дарга А.Алаубек, Архангай аймгийн засаг дарга асан МАХН-ын гишүүн Т.Цэдэндамба, Баянзүрх дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга А.Үүрцайх, Чингэлтэй дүүргийн МАХН-ын хорооны Нарийн бичгийн дарга Ү.Тэгшбаатар, СХД-ийн МАХН-ын хорооны гишүүн Б.Цолмон, Баянзүрх дүүргийн 16 үүрийн дарга ахмад гишүүн Ш.Дагва, Чингэлтэй дүүргийн Залуучуудын холбооны тэргүүн Ж.Төрмөнх нар оролцсоны зэрэгцээ намын гишүүн Т.Дуламдорж, МАХН-ын гишүүн АШЁМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхжаргал, "Шударга ёс" эвслийн бүлгийн ажлын албаны дарга Г.Энхтөр нар намын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Өмнө нь  МАХН-ын нарийн бичгийн дарга асан О.Лхагвацэдэн, Г.Дугаржав мэдэгдэл хийж гишүүнчлэлээсээ татгалзсан. Өөр олон ч хүмүүс бий.

-Та бүхнийг хэвлэлийн бага хурал хийх үеэр хүүхдийн живх шидэж эсэргүүцлээ илэрхийлж байсан явдлыг юу гэж үзэж байна?

-Тэдний бүдүүлэг үг, үйлдэл биднийг харлуулах гэсэн биш олны анхааралд оруулчихсан юм биш үү\инээв\

Би яриан дундаа МАХН ирээдүй хойч үерүүгээ, эх орон, ард түмний язгуур эрх ашиг, үнэт зүйлрүүгээ живх шидүүлж байгаа нь өрөвдөлтэй бөгөөд эмгэнэлтэй байна гэж хэлсэн. Өнөөдөр өөрийн гэсэн бодолгүй, ёс зүйгүй, захиалга даалгавар биелүүлэгч хэдхэн хүнээр бидэнлүү живх шидүүлж байгаа ч маргааш тэд нь эргээд өөрсөд рүү нь юу хамаагүйшидэх болно.

Б.Туул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болд 2016-05-19 02:13:50
    Хэдэн халтар цаас харчаад хүний халаасанд орчоод иймэрхүү юм ярьж явж байдаг. Эрхээ эдлээд намаасаа урвасан гэсэн үүү??? МАХН-г сайхан цэвэрлээд өгсөн бус уу???...
  • Hapaa 2016-05-18 16:13:14
    *хүнд нэгнээ муулж хүсэл бахыг нь хангана гэдэг дайчин хороогоо буруу удирдаж дайсанд тугаа алдахтай адил* гэвэл арай үнэтэйдэх байх МАН-аас гарахдаа бас л ий...
  • songogch 2016-05-18 14:12:00
    zaluu hun baij.Urvagch tsarailj yaj uldsen amdralaa ungurun duu zailuul haramsaltai.
  • MAXH 2016-05-18 12:44:02
    Enhbayar, Bayanselenge, Baasanhyy uldev yy.
  • Altan 2016-05-18 11:28:31
    Uzel bodoloorroo neg stul baij nam gedeg baiguullaga uusdeg gej boddog.Uzel bodol niilehgui bol garch bolno gehdee orognoj baisan uuree muulah hereggui.
  • Болд 2016-05-18 10:46:17
    МАХН-ыг л доош нь хийх гэж аргаа барж байгаа нь хэтэрхий байна. Угийн л рейтинг өндөр байгаа шүүдээ МАХН. Одоо сонгуулийн хувьсгал хийх цаг нь болсоон
  • маралаа 2016-05-18 10:39:38
    Сонгууль дөхөөд ирэхээр АН МАН 2-ын нэр хүнд муутай байгаа болохоор МАХН -ын нэр хүнд өндөр байгаа шүү дээ энийг л яаж унагаах вэ гээл төрөл бүрийн юм хийжээ
  • Дондог 2016-05-18 10:32:51
    МАХН-н рейтинг унагаах гэсэн далд явуулга яваад л байна шүү дээ. Сонгууль дөхөөд бүүр ч их эсрэг мэдээллүүд яваад байна. МАНАН хаана явсан газраа сүүдэртэй бдаг...
  • Мөрөн 2016-05-18 10:16:42
    Живх шидсэн хэрэг нь МАХН-н явуулга гэж хэн хэлээд байгаа юм. АН ба МАН 2н МАХН-н рейтинг унагаах гэсэн явуулга байхад.Учиргүй л МАХН руу давшилж байх юм.
  • ari 2016-05-18 10:16:19
    Enkhbayar.n neriig zarj uuriiguu duwiilgij ard tumend uruwduulj garna gj bodoj suudag owilgogui sanaatai hun bn da zaluu hun zorilgodoo unench bish bh gutamshig...
  • Антиравдан 2016-05-18 10:16:10
    МАХН-ын бодит гуру царай нь энэ шуу дээ. Бид ямар Лалын ертонцод амьдарч байгаа биш ардчилсан оронд амьдарч байна. Хэлэх уг хийх зуйлээ хэнээр ч заалгахгуй.
  • БАЛДАР 2016-05-18 10:04:31
    НАМ ГЭДЭГ УЛС ТӨРИЙН ХҮЧИН НЭГ ДАРГАТАЙ БАЙХ ЁСТОЙ ДАРГА УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХИЙЛЭЛЦҮҮЛЭЭГ ДҮРЭМ ЖУРМААР ЯВЖ ГЭМЭЭ УЛС ТӨРД БАЙР СУУРЬ ЭЗЭЛЛЭХ БОЛНО.
  • Болд 2016-05-18 09:57:46
    Энэ мэт халтар мөнгө даган хүний хармаанд орж байгаа хүмүүсээр 90жилийн түүхт МАХН тутна гэжүүдээ. Үг дуугүй зайлуулах хэрэгтэй энэ урвагч луйварчидыг.
  • 2 2016-05-18 08:04:09
    nam neg dargatai bx yostoi shde.