Төсөвт яаралтай тодотгол хийж, цалин тэтгэвэр нэмэхийг шаардлаа
Төр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ дагуу Засгийн газрыг яаралтай цалин, тэтгэвэр нэмэхийг шаардан, МҮЭХ-ноос дөнгөж сая мэдээлэл хийлээ. Ингэхдээ төсөвт яаралтай тодотгол хийх ёстой гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр МҮЭХ-ны дарга Х.Амгаланбаатар онцолсон юм.

Тэрбээр үргэлжлүүлэн “Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх хөрөнгийн эх үүсвэрийг 2015 оны улсын төсөвт тусгасан хэдий ч өнгөрсөн онд хэрэгжээгүй 2016 оны улсын төсвийн эхний тодотголд тусган нэмэгдүүлэх үүргийг Засгийн газар хүлээсэн боловч өнөөг хүртэл төсвийн тодотгол хийхгүй хойшлуулсаар УИХ-ын сонгуультай золгох гэж байгаад МҮЭ-ийн холбоо, иргэд хөдөлмөрчид бухимдалтай, хууран мэхэлсэн хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Сонгууль болох асуудал уг асуудалтай огт хамааралгүй, төрийн ажил тасралтгүй явагдаж, олон түмний тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь УИХ, Засгийн газрын сонгогч иргэдийнхээ өмнө хүлээсэн үндсэн үүрэг” гэлээ.  
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Яагий 2016-06-06 01:27:48
    Бүү дэмийр ҮЭ-ийнхээн одоо та нарын энэ шаардлагаас чинь үүдээд бүх барааны үнэ нэмэгдлээ. Ингэж чалчиж ард олны нуруунд үнийн дарамт үүсгэхээ зогсоо.
  • bi 2016-05-19 01:57:18
    nemex xeregtei gereenii amlaltandaa xureech, yadarch bna ard tumen
  • Зочин 2016-05-18 15:04:09
    ҮЭХолбооны арчаагүй х эдэн нөхөд нойрноосоо сэрээ юу. Та нар цалин нэмэгдүүлж чадлаа юу Боловсролын Баттзориг гэж юу ч чадахгүй бж үнэн суудлын сонирхолтой ...
  • Өвгөн 2016-05-18 13:02:20
    Улс орны ЭЗ гүн хямралтай үед улам хямрааж ЭЗ-аа унагах гээгүй бол дэмий чалчихаа боль. Ард олон байдлыг ойлгож дуугүй байхад МҮЭ өвчигнөөд яах вэ
  • MAN 2016-05-18 12:46:32
    balai demii yum yarih yum .ta nar tsalin nem gej heleed yaachij chadahgvi hudlaa yarij dongodohoo bolio
  • ! 2016-05-18 10:35:41
    Үйлдвэрчний байгууллага бол эд нар шиг хий хоосон популизм хийдэг алба биш шүү!!! Улс орны эдийн засаг ямар байгааг мэдсээр байж!!!
  • Зочин 2016-05-18 09:31:06
    Санаа нь зөв боловч цагаа олоогүй байна. 2016 он гарангуут л асуудлыг тавих байсан юм .
  • сонгогч  2016-05-18 06:57:18
    Иш сонгуулийн өмнө цалин , тэтгэвэрийг ҮЭ-ийн шаардлагаар нэмсэн гэж санал авах арга сэдээ юу? ҮЭ засгийн газрын гар хөл болсны амьд жишээ