“Босоо хөх монгол”-ынхон гадаад иргэнээс мөнгө нэхсэн хэрэгт  холбогджээ
“Босоо хөх монгол” ТББ-ын  Удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэднийг гадаадын иргэдийг айлган сүрдүүлсэн хэрэгт сэжиглэн цагдан хорьсон гэх мэдээлэл гарч байсан юм. Тэгвэл уг мэдээлэл үнэн аж. Тодруулбал "Босоо хөх Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б, Б, Т, Б нар БНХАУ иргэн "Ж"-г хүч хэрэглэн заналхийлэн, сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан хэрэгт сэжиглэн ШШГЕГ-ийн харьяа хорих 0461 дүгээр ангид цагдан хориод байгаа юм байна. 

Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйл нь “Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх” гэсэн заалттай байдаг бөгөөд  149.3-т “Энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Дашрамд дуулгахад  тус байгууллагын тэргүүн П.Шинжээравдан гишүүдийг нь барьж, хорьсон уг асуудлыг өнгөрсөн бямба гарагт зохион байгуулсан “Эх орончдын чуулган”-тай холбон тайлбарлаж байсан юм.  Тэрбээр “Юунаас болж хорьсныг нь сайн мэдэхгүй байна. Миний хувьд энэ талаар сайн мэдээгүй байж байгаад өглөө ар гэрийнхнээс нь л сонслоо. Гол нь өнгөрөгч бямба гаригт UB palace-т эх орончдын чуулган зохион байгуулж 1000 гаруй хүн цугларсан. Үүнээс шийдвэр гаргаад оффшор данстангуудын бүрэн эрхийг түдгэлзүүлье, нэр дэвшүүлэхгүй байя гэсэн санал гаргаад Засгийн газар, Улсын ерөнхий прокурорт өгсөн. Үүнтэй холбоотой болов уу гэж хардаж байна. Энэ улсуудыг эртхэн дарж авъя гэж л бодсон болов уу л гэж хардаж байгаа” гэсэн юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zo 2017-03-25 15:34:53
    Eh oronch bish beremchin
    202.9.42.53
    Мэдэгдсэн Хариулах
  • zochi 2016-10-18 13:24:05
    Ugaasaa unen shdee.zugeet neg mongol emegteig gadaad huntei yavj bhad ni zodoj tenegddeg.eh oronch hun eh oronch uzel gej oor l bj eostoi yumsan daa.
    124.158.106.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Цэкү 2016-10-18 08:48:12
    Монголийн гараар Монголийг гэсэн Манжийн бодлог байсан Хар Хятадууд Монгол хүн бүрийг үхээсэй гэж боддог байх Цагтаа миний өвөг дээдэс маань эднийг Хосин сугл. ...
    202.9.40.131
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-05-19 04:22:43
    naaduul chini ugaasaa l retsediv khulgaich nar ukhsnii ekh oronch baikhav khun daramtalj bungu salgadag khulgaichuud l bga
    202.21.111.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-18 08:28:38
    Айж байна даа
    202.70.34.98
    Мэдэгдсэн Хариулах