ИЗНН-ыг бүртгэхээс татгалзлаа
Нийслэлийн сонгуулийн хороо нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн зарим намуудын нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзжээ.Тодруулбал 

ИЗНН,  МСДН-ыг бүртгэсэнгүй. Учир нь Сонгуулийн хуульд заасны дагуу нийслэлийн ИТХ-д нийслэлд салбартай нам нэр дэвшүүлэх эрхтэй аж. Гэтэл МСДН нь нийслэлд салбаргүй учраас бүртгэхээс татгалзсан байна. Харин ИЗНН-ын хувьд нэр дэвшигчдийн материал нь хуулийн заалт хангаагүйгээс гадна дутуу бүрдүүлсэн учраас бүртгэхээс татгалзжээ.
 
Мөн нийслэлийн Сонгуулийн хороо ХҮН, Монголын консерватив нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Иргэний хөдөлгөөний намуудын зарим нэр дэвшигчийг бүртгээгүй байна. Учир нь баримт материал нь дутуугаас гадна хуулийн шаардлага хангаагүй аж. Тухайлбал, ХХН, ИХН-ын нэр дэвшигчдийн сонгогдох нас хүрээгүй, МКН-ын нэр дэвшигч цэргийн алба хаасан гэх хуурамч материал бүрдүүлсэн учраас бүртгээгүй байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-05-18 07:44:08
    Оюунаас гадна энэ нэг солир нөхөр мөн шамарсан боов Дэмбэрэл гэсэн 3 даргатай жижиг намыг яаж бүртгэхэвдээ, 6 даргатай болчихвол бүртгэх байлгүй