Нийтийн тээврийг хөгжүүлэх судалгаанд 1634 иргэн оролцжээ
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр  “BRT төсөл”-ийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд нийслэлийн иргэдийн зорчилтын тоог бодитоор гаргаж, 2017 онд үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай замын автобусны маршрутыг оновчтой төлөвлөх зорилгоор  2016 оны 5 дугаар сарын 17-ний өдрөөс эхлэн иргэдийн зорчилтын судалгааг утсаар дамжуулан авч эхлээд байна.  Судалгаанд оролцох иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож гар утас руу нь судалгаанд оролцохыг хүссэн зурвас явуулж байгаа юм. Судалгааны багийн ирүүлсэн мэдээллээр  Улаанбаатар хотын хотын 9 дүүргийн  182 хорооны Скайтел, Мобиком, Юнителийн идэвхтэй 104,000 хэрэглэгчрүү  судалгаанд оролцохыг хүссэн зурвас илгээсэн байна. Эдгээрээс скайтелийн 12,480 хэрэглэгчрүү зурвас илгээснээс  830 хэрэглэгч буюу 7 хувь нь , Юнителийн 40,040 хэрэглэгчрүү илгээснээс  7 151 хэрэглэгч буюу 18 хувь нь нь амжилттай хариу ирүүлжээ. Мобикомын 51,480 хэрэглэгчрүү судалгааны зурвас илгээхээс одоогийн байдлаар 17,000 хэрэглэгч рүү илгээгдэж байгаа юм байна.

5 дугаар сарын 17-ны өдөр нийт хариу ирүүлсэн 1600 оролцогчоос утсаар судалгаа авахаар төлөвлөснөөс 1634 иргэнтэй холбогдож зоричлтын судалгааг амжилттай авч чаджээ.  Энэхүү судалгааг  ойролцоогоор 8 000 гаруй иргэнээс авахаар  төлөвлөж байгаа учраас нийслэл хотын иргэн та нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх зорилгоор явуулж байгаа судалгаанд идэвхтэй оролцоно уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл ,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.