НӨАТ-ын 400 сая төгрөгийн жинхэнэ азтан гэмт хэрэгтэн болохдоо тулсан уу
Энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнтэй баримтыг бүртгүүлж, сугалаанд оролцож азтан болж, улмаар улирал бүр үнийн дүнгийнхээ 0,2 хувийг буцаан авахаар болоод байгаа.  Хууль хэрэгжиж эхэлснээс хойш есөн удаагийн сугалааны тохирол явагдсан бөгөөд дөрвөн тэрбум гаруй төгрөгийг иргэд  хожоод байгаа ч баримтаа бүртгүүлээгүйгээс ихэнх нь шагналын мөнгөө авч чадаагүй байна.

Тэгвэл есөн удаагийн тохирлоос 400 сая төгрөгийн супер азтан нэг тодорсон нь өдгөө хэл ам дагуулсаар байна. Учир нь  400 сая төгрөг хожсоноо баталгаажуулан ГТЕГ-т хандсан иргэн А.Цэенпилийг цагдаагийн байгууллагаас хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй хэмээн тайлбар авчээ.

Тэгвэл үүсээд буй нөхцөл байдлын талаар А.Цэенпил "Намайг ГТЕГ-аас сугалааны баримттай холбоотойгоор ирж уулзана уу гэсэн. Би тэнд эгчтэйгээ очсон. Гэтэл хоёр цагдаа намайг Эрүүгийн цагдаагийн газар руу дагуулаад явсан. “Танаас тодруулах зүйл байна” хэмээн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст аваачин байцаалт авсан.Тэгэхдээ хоёр танихгүй хүний нэр хэлээд “Эдгээр хүмүүстэй ямар холбоотой вэ” хэмээн тулгаад таныг 2.5 жил хорино гэсэн. Өмнө нь ГТЕГ-аас надад хэлж мэдэгдэлгүйгээр хэвлэлийн хурал зарлаж “Намайг хуурамчаар баримт үйлдсэн” хэмээн олон нийтэд зарласан. Азтан боллоо хэмээн баярлаж байсан намайг хуурамч баримт үйлдсэн болгож олон нийтийн өмнө нэр төрийг минь унагаасан. Одоо бүр намайг шийтгэнэ гэж байна.Надад үнэхээр хэцүү байна. Уг нь би энэ тохирлыг үнэн зөв явагддаг хэмээн итгэж байсан. Супер сугалааны баримт гэх дөрвөлжин цааснаас болоод амьдрал маань сүйрлийн ирмэгт ирчихлээ" гэжээ.

Харин өөр нэг азтан нь Говь-Алтай аймгийн иргэн Алтанцэцэг гэх хүн байгаа хэмээж буй. Энэ хүн нь иргэн А.Цэенпилийг баримтаа шалгуулахаар өгснөөс хоёр хоногийн дараа гарч ирсэн гэж байгаа юм. Асуудал эндээс эхэлж НӨАТ-ын сугалааны супер азтан буюу 400 сая төгрөгийн хоёр азтан тодорч, нэг нь өнөөдөр гэмт хэрэгтэн болох дээрээ тулжээ. Гэвч хоёр азтан хоёулаа мөнгөө аваагүй байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-05-19 00:37:29
    yag unen ichih ch ugui zondoo avsan um chin butsaagaad joohniig n ugchuuh yamar ta nariin money umuu
  • bagi 2016-05-18 22:49:43
    ene balai sugalaagaa bolivol taarna humuusiin butsaah estoimungiig nizugeer l ugchuuch
  • Zochin 2016-05-18 10:27:32
    Orgiliin hyanaltiin kameriig l shalgahad hen ni unen yarij bgaa Ni garaad irne shuu Dee.
  • иргэн  2016-05-18 09:40:07
    олон жилийн өмнөх хэргийг илрүүлэх гээд байгаа биз дээ, энийг дор нь шалгах байлгүй дээ, хуурамчгүй юм Монголд минь үгүй болж байх шив
  • Зочин 2016-05-18 08:26:25
    өө ингэх байсан юм уу
  • da 2016-05-18 08:21:31
    huuramch barimt ugsun bol gemt hereg shuu dee, yliig ni uguh heregtei
  • enkhee 2016-05-18 08:02:58
    ene honjboriig ni uguh durgvidee ingeed hvnii ner turd haldaad bga ym bishvvv, uursduu ter mungiig ni huwaaj abah geed arga sedeed yawaa nuhdvvd bna daaa.
  • 1 2016-05-18 06:18:28
    orgiliin ter udriin kameriin bichlegiig n uzeed hen n bna gedeg n garaad irne sh dee
  • иргэн 2016-05-18 06:12:34
    анхнаасаал шударга бус зүйл нь тодорхой байгаа бздэ олны хүртээлтэй ард түмнээ нийтэд нь хамруулахаар юм энэ төр ерөөсөө хийхгүй юма дандаал заль луйвар...
  • зочин  2016-05-18 05:49:24
    өгөхгүй гэж байгаа бол хариуг нь өгөөд болоо юм биш үү
  • çî÷èí 2016-05-18 05:39:23
    Öýåíïýëèéí áàðèìòûã öàãäàà íàð õóðààæ àâñíû äàðàà äàõèí õºäºº íóòãààñ áàñ íýã õ¿í èëýð
  • kkkkkkkk 2016-05-18 05:19:30
    Uuniig shiidej yadaad bh yu bnaa. Barimtaa burtguuleegui l bol hohi ni sh dee. Burtguulsen bsan bol udiid iim asuudal uusehgui l bsan biz dee.
  • Баярт 2016-05-18 04:45:03
    Мөнгөний тоо нэмэгдэх тусам би азтан гэх хүний тоо олширно. Энэ бол баараггүй. Худлаа хуурамчаар баримтыг дуурайлган хийхийг ч үгүйсгэх аргагүй.
  • зочин 2016-05-18 04:21:47
    Шалгахаас өөр арга алга юм байна даа.Заль хэрэглэсэн бол цагдаад дуудагдах ч яамай байна даа.Сайн шалгана шүү
  • Иргэн 2016-05-18 04:16:21
    2 азтан гарна гэж байхгүй шүү дээ. Нэгэнт 2-ын 2 азтан тодорчихоод байгаа бол шалгахаас яах вэ дээ. Тэгээд 2-уулаа Оргил төвөөс худалдан авалт хийсэн юм бх даа....
  • irgen 2016-05-18 03:42:17
    400000000 aztan,ene munguur ard tumen,uls eh orond ih l ajil amjuulnagej boddog,