Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар энэ сарын 18-20-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ.

БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва, Сөүл хотын дарга Пак Вон Сүн нар Ерөнхийлөгчид бараалхана.

Мөн БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзахаас гадна Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочлон “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, KBS телевизэд ярилцлага өгнө хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өнржн 2016-05-19 08:13:10
    манай гадаад бодлого солонгосчуудад ямар хамаа байнаа мүүнийхэнд очиж улсын нууцаа лекц маягаар задалдаг урвагч
  • зочин 2016-05-18 04:13:13
    Дарханд айлчилж байгаа нь цаагуураа АН-г дэмжиж байгаа сурталчилгаа ухааны юм даа.Улсаа их өрөнд унагачихаад байхад нь"Та их юм хийжээ" гэж магтаж болох уу.
  • Nyam 2016-05-18 02:20:42
    Offshor danstnuudiin esreg hatuu bair suuria ilerhiilsen Ebi heldeg uu hiideg uu gedgiig ni harj l suuy. ardiin nam bolon AH-n neleen uls torchid holbogdson bga...