Группын эздийг парламент руу бүү ойртуул
УИХ-ын хаврын чуулганыг дөрөвдүгээр сарын 5-наас долдугаар сарын 1-ний хооронд хуралдуулдаг хуулийн зохицуулалттай. Энэ жилийн хувьд УИХ-ын 2016 оны сонгуультай учраас  чуулганы хуралдааныг завсарлуулах хугацааг наашлуулах хэрэгтэй болж байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр санал хураах өдрөөс нааш тоолоод 30 хоног хүртэл хугацаагаар УИХ-ын чуулган завсарлах гэнэ. Ингэснээр гишүүд сонгуульд өрсөлдөх ажлаа бүрэн утгаар нь хийж эхэлнэ гэсэн үг. Их хурлын гишүүн ард түмнийг төлөөлж хууль санаачилж тэрнийгээ парламентад батлуулах гэж Их хуралд орж ирдэг.  Гэвч өнгөрсөн дөрвөн жилд 76 эрхэмээс хэл энэ ажлаа төгс хийсэн бэ?

Өчигдрийн хуралдааны эхэнд л гэхэд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “АН-ын сандал, ширээний асуудлаас бусад асуудалд ирцээ бүрдүүлдэггүй” гэсэн. Энэ ч ортой. Аль нам нь гишүүдийн эрх ашиг, сандал ширээний асуудал л биш бол чуулган “ирцгүй” хуралдана. Гишүүд картаа оруулж ирцээ бүртгүүлчихээд хурлын дундуур гарч явах, шалтгаангүйгээр хуралдаан таслах нь байдаг л үзэгдэл. Тэгвэл тэд чуулган ирцгүй хуралдаж байх зуур ямар ажил хийдэг вэ.

УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр парламент бизнес эрхлэгчдээр баян болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэд чуулганд сууж хууль батлалцах бус бизнесийн шинэ, шилдэг санаа боловсруулаад өөрт ашигтай хууль дүрэм батлуулахаар УИХ-ыг зорьдог гээд хэлчихвэл буруудахгүй биз.
Энд Германы жишээг дурьдаж болно. Тэнд парламентад сонгогдож ажиллаж байгаа хүн хувийн бизнес эрхэлдэггүй. Нэг үгээр ямар ч бизнесмэн сонгогдоггүй. Бизнесмэн парламентийн гишүүн бүрэн эрхээ дуусгаад бизнес эрхлэх, ямар нэгэн компанитай холбогдох юм бол ард түмний зүгээс хүчтэй эсэргүүцэл тулгардаг.
 

Хамгийн сүүлийн жишээ гэхэд Өрийн удирдлагын тухай хуулийг гаргахдаа том компаниуд өр тавих юм бол өрөнд нь Засгийн газар батлагаа гаргахаар заасан. Энэ бол томуудыг төлөөлж УИХ-д суугаа бизнесмэнүүдийн батлалцсан хууль. Тэгвэл том компаниудыг улс төрийн ивээлээс яаж холдуулах вэ?

Юун түрүүн эрх ашгийн эрэмбэ дарааллыг тодорхой гаргах хэрэгтэй байх. Энд Германы жишээг дурьдаж болно. Тэнд парламентад сонгогдож ажиллаж байгаа хүн хувийн бизнес эрхэлдэггүй. Нэг үгээр ямар ч бизнесмэн сонгогдоггүй. Бизнесмэн парламентийн гишүүн бүрэн эрхээ дуусгаад бизнес эрхлэх, ямар нэгэн компанитай холбогдох юм бол ард түмний зүгээс хүчтэй эсэргүүцэл тулгардаг.

Гэтэл манайд энэ жишиг эсрэгээрээ. Парламентад суугаа ихэнх гишүүд группын эзэд. Барилга, зам тээвэр, спирт, банк, санхүү, эм эмнэлгийн гээд Монголын бүхий л том гэсэн компанийн төлөөлөл, захирлууд УИХ-д суудалтай. Тэд өөрийнхөө бизнес руу гүйдэлтэй. Бизнесээ өргөжүүлэхийн тулд хууль, бодлого шийдвэрийг компанийхаа ирээдүйд зориулагдсан байдлаар гаргах жишээтэй. Ийм л учраас томоохон компанийн эздийг парламентаас хол байлгах хэрэгтэй болж байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн   
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tulgaa 2016-05-18 11:20:14
    Manaih shig tsuuhun hun amtay orond 76 bish 25 gishuuntey parlament l hangalttay. 76 shunaltan baisanaas 25g tejeehed arai hyalbar.
    • Зочин 2016-05-20 13:55:29
      Угаасаа 25 хүн л бүх шийдвэрийг нь гаргадаг шүү дээ.
  • Tulgaa 2016-05-18 11:17:09
    Hudaldaachin, naimaachin, panzchin, imprtlogch,uildverlegch bugd turuus hol bai. Uchir ni ed nar bugd ashgiin tuluu ajilladag. Turiin tuluu 100% ajillahgui.
  • зочин 2016-05-18 04:42:59
    Мөн Өмнөд Солонгосд ийм хуультай.Тэр ч бүү хэл бизнесмэний хүүхдүүд болон бизнесийн хүрээнд ойрхон хүмүүс оролцох эрхгүй байдаг юм.Тэнд бүртгэл ёстой чанга даа...
  • Болд 2016-05-18 04:25:32
    Монголын төр бол зүгээр нэг бизнэсийн талбар шүүдээ. Хэн танилтай хүчтэй мөнгөтэй нь хөлждөг болсон цаг. Монголд хууль цааз үнэхээр сул байнадаа
  • Baasan 2016-05-18 02:13:25
    Biznesmenuud tord garaad huviin erh ashigaa boddog bi negent todorhoi bolson tord garch terbumtan boldog jishig togtood bn kruulahgui bh heregtei demjij bn
  • Zochind 2016-05-18 01:49:09
    Tiim hun oruulahgui bh hergtei sh de.
  • ZOCHIN 2016-05-18 01:03:32
    IIM YADUU NIIGEMD TEGWEL YMAR CH BIZNESGUI ZOWHON GISHUUNII TSALINGAAS OOR ORLOGOGUI NEG NUHUR ORJ IRWEL OORTOO COMPANI ESWEL GROUP UUSGEH GEEL UZNE DE KKKK