Он гарсаар 1000 тонн мах экспортолжээ
Монгол Улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1000 орчим тонн мах экспортолжээ.Ингэхдээ голчлон адууны мах экспортод гаргасан байна. 

Экспортын зах зээлд БНХАУ, ОХУ, БНСУ, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс багтаж байгаа юм. Хэдий тийм боловч оны эхний дөрвөн сарын байдлаар голчлон ОХУ болон БНХАУ-д мах нийлүүлсэн байна. Үнийн хувьд нэг кг үхрийн хөлдүү махыг ОХУ-д 7-9 ам.доллараар экспортолж байгаа юм. 

Махны экспортод өвчлөл, дотоодын үйлдвэрлэлийн стандарт зэрэг хүчин зүйл нөлөөлж байгаа. Хамгийн сүүлд л гэхэд БНХАУ-ын Мэргэжлийн хяналтынхан баруун бүсийн таван аймгийг өвчингүй эрүүл бүс гэж тогтоосны дүнд эндээс хонь, ямааны мах экспортлох боломжтой болсон байна. Ингээд манай улс анх удаа хонь, ямааны махыг БНХАУ-д экспортолж эхэллээ. 

Манай улсын нийт малын 45.9 хувь нь хонь, 42.3 хувь нь ямаа байна. Тэгэхээр 87 орчим хувь нь бог мал эзэлж байгаа юм. Тиймээс махны экспортод бог малын махыг нэмэгдүүлэх шаардлага  бий болж байгаа. Хонины махны экспорт нэмэгдвэл манай улсын эдийн засагт маш том түлхэц болж өгөх учиртай юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 6341 2016-05-18 02:23:20
    ingej eksportlood mod malgui bolno. enenii esreg bna. maxgui bolbol xarin olsox bx shuu.