Хуваарилалт нь шог байна
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг авч хэлэлцэв. Улмаар санал хураалт явуулахад СЕХ-ноос гаргасан тогтоолын төслийг гишүүдийн 61,9 хувийн саналаар дэмжиж, баталлаа.
 
Энэ сонгуулиар хөдөөд 48, хотод 28 тойрог ногдсон. Үүнээс  Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгууд тус бүр нэг,  Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр хоёр,  Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр гурван мандаттай.

Харин нийслэлийн тойргуудын тухайд Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог нэгээр нэмж дөрөв болгох, Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж тойргийн мандатын тоог дөрөв байсан хэвээр нь үлдээх, Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж тойргийн мандатын тоог дөрөв байсан хэвээр нь үлдээхээр болов. Харин нийслэлийн Баянгол дүүргийн сонгуулийн тойрог дөрвөн мандаттай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр зургаан мандаттай байхаар болов. 
 
Ингээд хуулийн төслийг эрх баригчид олонхоороо түрий барин баталж орхисон. Хэдийгээр сөрөг хүчнийхэн чадлаараа эсэргүүцсэн ч барсангүй. Үүнээс хойш МАН-ынхан хуваарилалт нь шог байна хэмээн хошуугаа унжуулсаар долоо хонож байна.   Үнэхээр ч тэдний ингэж хошуугаа унжуулах нь аргагүй. АН-ынхан аль ашигтай байж болох хувилбарыг сонгож хүч түрэн баталсан нь тодорхой жишээн дээрээс харагдана. Өөрөөр хэлбэл эрх баригчид өөрсдөд нь ээлтэй  санал өгдөг тойргийн мандатаа нэмж, улаан өнгийг голчлон сонгож ирсэн аймаг, дүүргийн мандатын тоог багасгасан юм. 

Тухайлбал, Булган аймаг 61.138 хүн  амтай, 15 сумтай, Харин Өмнөговь аймаг 60.872 хүн амтай, 16 сумтай. Сонгогчийн тооны хувьд Булганд 39115, Өмнөговьд 34067 сонгогч байгаа аж. Гэтэл Булган аймаг нэг, харин Өмнөговь аймаг хоёр мандаттай байна. Өөрөөр хэлбэл Өмнөговийн иргэн, хоёр Булганы иргэнтэй тэнцэнэ, түүнчлэн Хэнтийн нэг иргэн Булганы гурван иргэнтэй тэнцэж байгаа юм.  Ийм жишээ хэд хэдэн аймаг, дүүрэгт яг ижил байдлаар давтагдаж буй. Хэнтий аймаг 72609 мянган хүн амтай гурван мандаттай. Дорнод аймаг хүн амын хувьд  Хэнтийгээс дөрвөн мянгаар илүү буюу 76476 хүн амтай ч хоёр мандаттай болж байна. 

Хүн ам нь адил тэнцүү хоёр аймагт адилгүй мандат хуваарилсан нь сонгогчоо алаг үзсэн явдал гэж харагдаж байгаа тухай амтай бүхэн ярьж байна. Мэдээж хэрэг хүн нэг аймаг нь нэг мандаттай, нөгөө аймгийг нь гурван мандаттай байхаар хуваарилсанд ямар ч эрүүл тайлбар олдохгүй. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Чингис хааны нутаг учраас Хэнтийд гурван мандат хуваарилж байгаа юм” гэсэн хүүхдийн гэмээр тайлбар өгөөд сууж байх вэ дээ. 

Булганаас сонгогдох УИХ-ын гишүүн 40 мянган хүнийг төлөөлж байгаа бол Хэнтийгээс сонгогдсон гишүүн түүнээс гурав дахин бага буюу 14 мянган хүнийг төлөөлнө. Уг нь сонгогч хаана амьдарч байгаагаас хамаарахгүйгээр адил эрх эдлэх учиртай биш бил үү. Ард иргэдээ хаана амьдарч байгаагаас нь, хэнд, аль намд санал өгдгөөс нь хамаарч алаг үзсэн тойргийн мандатын хуваарилалт үнэндээ шог байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-05-18 22:55:17
    Bid jargaltai amidarmar bn.taiwan bmaar bn.ta nar chin yamar muuhai humuus we.ard irgede bodoj bga hun bn u
  • zochin 2016-05-18 09:28:15
    Neg hulgaichiig nuguu hulgaichaar solih gj bhd eldev yum gonginood yahav. Bvh hvnee 76d huvaagaad eeljleed huviar huviaraaraa 4 jil suutsgaaya
  • zochin  2016-05-18 04:24:34
    Uvs hovd yahaaraa tiim tsoohon huntei baij 3 mandattai baidag yum be?
  • Kkk 2016-05-18 03:42:21
    MAN- OBOO BOSOGOJEE, AN- n SHAAZAGAI SUUJEE... ODOO MAN- xan BUU GONGINOO. DUUGAI L HURALDAA SUU,AJILAA HII. BUU MATARIIN NULIMAS UNAGAA. ZAYA CHINE T...
  • Пунцаг 2016-05-18 03:41:56
    ШОГ гээд яахав дээ. Нэгэнт л хамтдаа хороо хутгачихаад эцэстээ ийм байдалдаа орж байгаа юм. Хамгийн гол хохирогчид нь ард иргэд бид л байна даа.
  • зочин 2016-05-18 02:55:34
    Энэ бол эрх барьж байгаа АН-ын сурсан луйвар. Ард түмнийг дэндүү дорд үзэж байна.
  • Сүмбээ 2016-05-18 02:39:00
    Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс авахуулаад Мандатын хуваарилалт хүртэл АН тэр чигтээ шог байна
  • ари 2016-05-18 02:04:36
    мөнгөний сонгуулийн хувиарлалт ийм байхад гайхах зүйлгүй, харин ард түмэн л сонголтоо зөв хийхэд болно. шударга сонголтыг бид л хийдэг шүү дээ.
  • Лүндэг 2016-05-18 01:58:49
    АН түүхэндээ Говь-Алтайд ялалт байгуулж байгаагүй.Энэ том аймагт ганцхан мандат өгч байгаа нь үнэхээр л хэлээд байгаа шогийн новшийн хуваарилалт болоод байна.
  • Goolingoo  2016-05-18 01:56:18
    2012 оны мөрийн хөтөлбөр нь АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН гээд яриад байсан. Одоогоор ажилгүйдэл 6,5% буурсан үзүүлэлт байна. Арай ч дээ хэлсэндээ л байлдаа.
  • зочин Г 2016-05-18 01:51:39
    3. ан сайн мөнгө босгожээ. Тэгээл ийм шогийн хувиарлалт хийж байгаа байх. Мөнгө их цацсан нь гарна биз гэсэн байдалтай л хуваалаа. Мөнгөө цацаж чадахгүй татгана...
  • зочин 2016-05-18 01:44:28
    Булганд угаасаа АН-ыг гаргахгүй нь тодорхой болохоор тэгж байгаа юм. АН даанч нэр хүндээ алдсан даа.
  • Мөрөн 2016-05-18 01:38:32
    МАН одоо л ингэж амаараа шороо үмхэхийн төлөө АН-тай нийлж хор хутгасан юм байхдаа. Хор хутгахдаа өөртөө ашигтайгаар эргүүлнэ гэж их л бодож байсан байхдаа ХАХА...
  • Мөнхөө 2016-05-18 01:34:30
    Хэн юу гэж хэлсэн ч нохой хуцсаны чинээ тоож авахгүй өнгөрсөн.АН МАН-тай хороо хутгаж байгаад л олонхоороо хүч түрээд баталчихсан .
  • Гүндэг 2016-05-18 01:29:09
    МАН АН-тай нийлж сонгуулийн хуулийг өөрчлөхдөө өөрт нь ашигтай гэж бодсон байхдаа. Гэтэл яг үнэндээ ийм юм болох гээд байсныг одоо л мэдэж дээ хөөрхий МАН
  • гэгээ  2016-05-18 01:27:28
    өөрсөдөө ашигтай байдалаар тойрогоо хувааж байгаа нь ард иргэдэ алаг үзэж сонгох эрхийг хязгаарлаж байна