Журам зөрчвөл тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна
Оюутан залуус сургалтын төлбөрөө цуглуулах зорилгоор зуны амралтаараа барилгын ажил хийх нь их байдаг. Тиймээс тухайн байгууллага нь хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаж байгаа эсэхийг хэрхэн хянах, хангахгүй бол хаана хандах зэрэг асуудлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Барилгын компаниуд ажилч­­дынхаа хөдөлмөр аюул­­гүй байдлыг хэрхэн хан­­гаж байгааг яаж хянаж байна вэ?

-Барилгын ажил эхэлсэнтэй холбоотойгоор ЦЕГ, МХЕГ, ОБЕГ-ын дарга нарын хамтарсан тушаал гарч барилгын ажил эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийж байгаа. Тус шалгалт өнгөрсөн тавдугаар сараас энэ сарын 30-ны хооронд зохион байгуулагдаж байна. Тиймээс энэ хугацаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх газруудад шалгалт хийсэн гэсэн үг.

-Шалгалтаар зөрчилтэй нь тогтоогдож буй бай­гуул­лагуудад ямар хариуцлага тооцож байгаа вэ?

-Шалгалтаар тухайн бай­гууллагад ямар нэгэн зөрчил дутагдал илэрвэл тухайн зөрчил дутагдлыг нь арилгуулан ажиллаж байна. Хэрэв зөрчил дутагдлаа арилгахгүй бол тухайн байгууллагад хуулийн дагуу хариуцлага тооцох болно. Өөрөөр хэлбэл, зөрчил дутагдлаа арилгахгүй, ажилчдын хөдөлмөр аюулгүй байдлыг хангахгүй байгаа бол тухайн компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авч байгаа. Тиймээс тус шалгалтыг явуулснаар хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчих асуудал харь­цангуй багасч байгаа. Учир нь цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс болж хэн нэгэн этгээд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байдал өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бага бүртгэгдсэн. Ер нь иргэд, аж ахуйн нэгжүүд хөдөлмөр аюулгүйн ажиллагаанд нэлээд сайн анхаардаг болсон гэдгийг гэрчилж байгаа хэрэг юм.

-Оюутан залуус зуны улиралд барилгын ажил хийх нь их байдаг. Тиймээс тухайн компани нь хөдөлмөр аюулгүйн ажиллагааны журам зөрчиж байгаа бол хаана мэдэгдэж, өөрсдийн аюулгүй байдлыг хангуулж болох вэ?

-Барилгын компаниуд хө­дөл­мөр аюулгүйн ажиллагааны ин­женерийг заавал авч ажил­луулах ёстой байдаг. Ин­женер нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг өглөө бүр барилгын ажил хийх гэж байгаа ажилчдад өгдөг. Түүнчлэн ажилчдыг хөдөлмөр аюулгүйн ажиллагааны жу­рамд заасан хувцас, тусгай хэ­рэгслээр хангаж байх үүрэгтэй. Тиймээс тухайн барилгад ажиллаж байгаа ажилчид барилгын инженер нь аюулгүй ажиллагааны зөвлөгөө өгч, хувцас хэрэглэлээр хангаж байгаа эсэхт хяналт тавьж байх хэрэгтэй. Хэрэв хөдөлмөр аюул­гүй ажиллагааны жу­рам зөрчиж байгаа бол мэргэж­лийн хяналтын бай­гууллагад мэдэгдэж арга хэмжээ авахуулж, зөрчлийг нь арилгуулах шаардлагатай. Харин хэн нэгэн эрүүл мэнд, амь насаараа хохирсон буюу гэмт хэргийн шинжтэй асуудал үүссэн бол яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэг­тэй. Ер нь энэ тал дээр зөвхөн төрийн байгууллагууд хяналт, шалгалт тавих бус тухайн үйл ажиллагаа явуулж байгаа компанийн ажилчид, болон ир­гэд энэ асуудалд сайтар хяналт тавьж холбогдох бай­­гууллагуудтай хамтарч ажил­ладаг байх нь чухал.

-Тэгвэл иргэд ч энэ талын мэдээллийг мэргэжлийн хяналтын байгуулагад хэлж, хамтарч ажиллаж болно гэсэн үг үү?

-Иргэд анзаарч байгаа бол нэг үеэ бодвол Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгууд бүгд аюулгүй ажиллагааны журмыг баримталж, барилгын гадуур хамгаалалтын тор татаж, явган хүний зам дагуу хамгаалалтын саравч барьж ажиллаж байгаа. Ер нь барилгын компаниудад хөдөлмөр аюул­гүйн ажиллагааны журам зөрчсөнөөс болоод үүсэх гэмт хэрэг харьцангуй буурч байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 21-22-ны хооронд хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд хохирсон гэх гурван тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Үүнээс нэг нь л орон сууцны барилга барьж байгаад унаж гэмтсэн. Харин нөгөө хоёр нь барилгын бус үйлдвэрийн ослын улмаас бэртэж гэмтсэн байсан.
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.