Борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийж байна
Хан уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлаас Энхтайваны гүүрний урд хэсэг хүртэл автозамын борооны ус зайлуулах шугамын угсралтын ажил хийж байна.

Нийслэлийн Авто замын газрын захиалгаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ гүйцэтгэлийг нь хариуцан ажиллаж байгаа бөгөөд шугамын угсралтын ажлыг 7 дугаар сарын 1-ний дотор дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм байна.  

Одоогоор 300мм диаметртай 336.0 м урт PVC хоолой, 70.0 м урт ган хоолой, 6 ширхэг үзлэгийн худаг, 5 шүүрт худаг суурилуулсан ажлын явц 60 хувьтай байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-17 11:12:54
    Дүнжингарав, БаянМонгол, Кристал таун, ИхМонголын урд ус зайлуулах шугамгүй зам засвар хийгээд л байх юм. 2 жилийн дараа дахиад л хийх байх даа