Р.Гончигдорж: Ширүүхэн байхгүй бол болохгүй юм байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт товлосон ч гишүүдийн ирц бүрдэхгүй байснаас үүдэн үдээс өмнө хуралдаагүй юм. Харин  үдээс хойших чуулганы хуралдаан 39 гишүүнтэйгээр ирцтэйгээр 15 цагт эхэллээ.
Хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж даргалж байна. Хурал даргалагч өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Баярлалаа. Ардын намын гишүүд ирцээ бүрдүүлэхгүй байна  гэх юм. Бид байгаа. Сандал ширээний асуудал ярих болохоор АН-ынхан ирцээ бүрдүүлдэг. Улс оронд чухал шаардлагатай асуудал хэлэлцэх болохоор ирцээ бүрдүүлдэггүй” гэхэд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Зөвхөн хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулж үгээ хэл” гээд микрофоныг нь хаалаа. Үүнд эгдүүцсэн С.Бямбацогт гишүүн “Би саналаа хэлмээр байна” гэсэн ч УИХ-ын дэд Р.Гончигдорж “Ширүүхэн байхгүй бол болохгүй юм байна. Зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуултаа асуу” гэлээ.

Ийнхүү чуулганы хуралдаан ширүүхэн маргаан дунд эхэллээ. Чуулганы хуралдаанаар Прокурорын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-18 08:13:18
    Энэ өмхий луйварчдын нам АН-аас яаж сална аа, одоо бүүр бүхий л зүйлсийг хүч түрээд л хийдэг болжээ, эдэнд бүүр нэг ч хүнд саналаа өгч болохгүй шүү
  • Zub 2016-05-18 03:48:41
    GONCHIGOO BAGSH HET ZUULDUUD BN, BYAMBATSOGT METIIN UM MEDEDGUI HUMUUSIIG SHUUD HAAJ BAI... TEMEE GEHEER YAMAA GEDEG GISHUUDEES ENE SONGUULIAR ...
  • ХН 2016-05-18 01:23:31
    ГОНЧИГТООД ГОНШИГНООД БАЙГААН БИЗ ДЭЭ.
  • Үнэн 2016-05-18 00:14:59
    Төрийн хар хүн шиг үсээ засуулах л хэрэгтэй байгаа юм даа. Жүжигчний толгой өөрийнх нь биш гэж ярьдаг байхад төрд гарчихаад толгойгоо өөрийнх гэж бодоод байдаг....
  • Зочин 2016-05-17 10:00:36
    Гончигдорж гомо.
  • зочин2 2016-05-17 09:59:00
    зөв