УИХ-аас өнгөрсөн оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн нэмэлт оруулсан юм.
Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж иргэд хоорондын зээлийг хариу төлбөргүй болгосноор зээл олгох эрх бүхий хуулийн этгээдэд давуу эрх олгож, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөөнд харшлан Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн агуулгатай мэдээлэл ирүүлжээ.
Уг мэдээллээр үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 25-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.

П.УНДРАМ
Оллоо.мн
Оллоо.мн