АСЕМ-д үйлчлэх жолооч нарын материалыг авна
АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр үйлчлэх тээврийн хэрэгслийн жолооч нарын бүрдүүлэх материалыг Автотээврийн үндэсний төвд авч эхэлжээ. Материалыг маргааш 12.00 цагаас өмнө хүлээж авах юм байна.

Ингэхдээ жолооч нар дараах шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу.

Тээврийн боловсролтой, 28 наснаас дээш, туршлага 10 – аас дээш жил, Д ангиллаар 5 дээш жил ажилласан тус ангиллаар мэргэшсэн жолооч байх
2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хойш зам тээврийн осол зөрчил гаргаж байгаагүй зөрчлийн оноо бүрэн байх
Гадаад хэлний зохих түвшиний мэдлэгтэй байх
Эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан байх
Байгууллагын тодорхойлолт
Бүрдүүлэх материалын тухайд:

Ажилд орохыг хүссэн анкет 1 дүгээр маягт 1 %
Иргэний үнэмлэх хуулбар
Жолоочийн үнэмлэхийн хуулбар
Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар
Авто үйлчилгээ мэргэшсэн жолоочийн сургалт хариуцсан хэлтэст “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн шалгалт өгөх  /Шалгалтын хураамж 9900 төгрөг төлөх/
Дашрамд дурдахад, Дээрх шаардлагыг хангасан жолооч нар Сүхбаатар дүүрэг Хоёрдугаар хороо, Засгийн газрын 13 дугаар байрны залгаа, Автотээврийн үндэсний төв, хоёр давхар 202 тоотод материалаа өгөх юм байна.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бөөн авилага л болно биз 2016-05-17 12:43:58
    Одоо 1муу хурган дарга нар хаданд гарна харж л байгаарай.
  • Жолооч 2016-05-17 06:07:47
    Дээд боловсролтой, 3 хэлтэй, 90-60-90 галбиртай аяга угаагч ажилд авна гэдэг шиг юм болж байх шив