Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно
Чингэлтэйн гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Камел дэлгүүрээс Хайлааст руу салах уулзвар хүртэлх 0,7 км авто замын хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны  06:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 22-ны 06:00 цаг хүртэл хөдөлгөөнийг хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв” чиглэлийн замналыг дараах байдлаар өөрчилнө.




Авто зам засварын ажлын үеэр тухайн чиглэлд үйлчилдэг 13 их багтаамжийн автобус  Чингэлтэйн замаас Хайлааст руу салах уулзварааас буцаж эргэн батлагдсан замналын дагуу үйлчлэх бөгөөд авто замын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлгөөн хязгаарласан хэсгээс цааш “Зүрх-Уул” хүртэл  нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх боломжгүй байгаа юм.

Мөн Баянзүрх дүүрэг 5, 22 дугаар хорооны Монелийн гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд одоогийн байгаа автобусны эцсийн зогсоолоос цааш 0,5 км авто замыг засварлах тул 2016 оны 05 дугаар сарын 15-ны  өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөдөлгөөнийг хааж хязгаарлана.

Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:19/а/ “Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар”, Ч:19/б/ “Монелийн 38-Сансар-Офицеруудын ордон”,  Ч:35 “Монелийн 38-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС-11-р хороолол” чиглэлийн автобусууд  Монелийн 35 - 2 буюу 430-р худагны  зогсоолоос буцаж эргэн батлагдсан замналын дагуу үйлчилнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.