Өнөөдөр болох үйл явдал
09:30- 11:00 цагийн хооронд Стандартчилал хэмжил зүйн газрын хурлын танхимд Хэмжил зүйн зөвлөлийн хуралдаан болох гэж байна.

9:00 цагт Монголын Хуульчдын холбооны байранд “Олон улсын арбитр: Эрх зүйн танилцуулга болон практик ажиллагаа” өдрийн сургалтын нээлт болно. Сургалтыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-ийн Бизнесийг дэмжих санаачилга (БДС) төсөл болон Монголын Хуульчдын холбоо (МХХ)-ноос хамтран зохион байгуулж байна.

09:00 цагаас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-ийн Бизнесийг дэмжих санаачилга (БДС) төсөл болон Монголын Хуульчдын холбоо (МХХ)-ноос хамтран зохион байгуулж буй “Олон улсын арбитр: Эрх зүйн танилцуулга болон практик ажиллагаа” өдрийн сургалтын нээлт Монголын Хуульчдын холбооны байранд болно. 

11:00 цагаас ШУА-йн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт ШУА-н Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн Р.Отгонбаатар, А.Д.Цендина нарын "Монгол үсэг бичгийн дээж" номын товч танилцуулга болно.

11:00  цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн барьсан хуулийн төслүүдийн талаар Иргэний танхимд сэтгүүлчидтэй уулзалт хийнэ.

1130 цагаас "Монголньюс" мэдээллийн төвд хоёр залууг дууданг хооронд нь зодолдуулж нэгнийх нь аминд хүрсэн бүсгүйн талаар хохирогчийн ар гэрээс мэдээлэл хийнэ.

12:00 цагаас "Монголньюс" мэдээллийн төвд "Тэврэлтийн өдөр"-ийн талаар хэвлэлийн бага хурал болно.

14:00 цагт ХАХНХЯ-ны хурлын зааланд "Гэр бүлийн хөгжлийг дэмжих" жилийн хүрээнд хийсэн ажлын талаараа тайлан мэдээлэл хийнэ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.