Үрийн буудайг яаралтай түгээхийг үүрэг болголоо
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тариалалтын бэлтгэл хангагдсаныг мэдээлэв.

Импортоор сайн чанарын 6000 тонн үрийн буудай оруулж ирснээс өнгөрсөн долоо хоногийн байдлаар 2240 тонныг тариаланчид, аж ахуйн нэгжүүдэд олгоод байгаа ч  мэргэжлийн болон бусад хяналт шинжилгээний ажлууд удааширч байгаагаас  үлдсэн хэсгийг тариаланчдад хүргэхэд  цаг алдаж болзошгүйг Ерөнхий сайд анхааруулж, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад энэ асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгов.

Мөн улсын нөөцөөс гаргаж буй буудайн үрийг аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулах ажлыг түргэтгэхийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар болон салбарын яаманд даалгалаа.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.