Т.Ганболд галын аюулгүй байдлаа хангахын оронд санаатай тавьсан гал хэмээж олны дургүйг хүргэв
Манайд хөдөлмөрийн аюулгүй  ажиллагаа, галын аюулгүй ажиллагаа зэрэг  заавал мөрдөх ёстой хууль  дүрмийг дагадаггүйгээс үүдэн элдэв төрлийн осол гэмтэл гарах нь олон. Тэр дундаа сүүлийн үед томоохон зах худалдааны төв, сүүлдээ дээд зэрэглэлийн зочид буудлууд хүртэл энэ дүрэм журмыг мөрдөөгүйгээс гал гарах тохиолдол ихэслээ.

Хамгийн сүүлийн жишээг дурдахад, өчигдөр 13:00 цагийн орчимд хотын төвд байрлах “Корпорэйт Конвеншн центр”-т гал гарч, гал унтраах 10, 14 дүгээр  анги шуурхай ажиллан унтрааж чадлаа. 

Галын шалтгаан нөхцөлийг “цахилгааны багахан гэмтлээс үүссэн” хэмээн “Корпорейт” зочид буудлын барилга хариуцсан инженер Н.Баасанхорол хэлсэн юм. Түүний хэлж буйгаар гал цахилгааны хамгаалалтын бүхээгийг дамжин дээд давхруудад хүрсэн гэнэ. Улмаар Корпорейт зочид буудлын театр шатжээ. 

Харин галын шалтгаан тодрохоос өмнө тус   зочид буудлын  үүсгэн байгуулагч Т.Ганболд гал гарсан шалтгааныг өөртэй нь холбоотойгоор санаатай тавьсан гал хэмээн хэвлэлд ярьсан нь олны дургүйцлийг төрүүлэв. Тэрбээр “Манай инженерүүд гадны нөлөөтэй байх гэж дүгнэж байна! Надтай "гангстэр" болж тоглох гэж байгаа бол нэгд: би айхгүй! хоёрт: би хууль хяналтын байгууллагаар шалгуулж нарийн мэргэжлийн дүгнэлтийг гаргуулна” хэмээн ярьсан юм. 
Түүний уг яриаг сонссон иргэд  галын аюулгүй байдлаа хангахын оронд ийм ярьж байх гэж дээ хэмээн дургүйцлээ илэрхийлэв.

Олон хүнд үйлчилдэг тус зочид буудлынхан цаашид галын аюулгүй байдлаа  дээд зэргээр ханган ажиллахгүй бол энэ мэт цахилгааны утсанд гарсан гэмтэл нь томоохон гал болж хүний эрүүл мэнд амь насанд хохирол учруулж мэдэхээр байна. Онцгой байдлын газрынхан байнга шахуу ААН-үүдэд галын аюулгүй байдлаа хангаж байхыг анхааруулсаар байхад  ойр ойрхон гал гарч байгаа нь тэдгээр байгууллагуудын хариуцлагагүй үйлдлээс болж буй. Харин тухай бүрт нь  санаатай тавьсан, гадны нөлөөтэй хэмээн тайлбар хийж суух нь хэр зохимжтой вэ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард түмэн 2018-12-12 14:58:06
    ийм дээ л шорон оронд орж дэ зайлуул тэр ах нь гээд бга Дэмбэрнл угаасаа би хоцордогийн гэж тэнэгттдэг өөрийгөө аймаар ухаантай гэж боддог зөнөсөн өвгөн
  • Боогий 2016-05-18 11:29:37
    Шоронд байх ёстой хүн шүү дээ энэ, угаасаа бүтэхгүй амьсгаа байгаа юм. Дэмбэрэл ахтай нь цуг шоронд хийвэл таарна
  • А 2016-05-17 16:50:19
    Батгана явсан газар балагтай. Ганболдын хийсэн бүхэн барцадтай. Санаа муутай хүний үйлс нь хүртэл бүтэхгүй байх юм даа.
  • зочин 2016-05-17 09:42:32
    Хямд хеесенцер. Стандартын шаардлага хангахгуй.
  • Зочин 2016-05-17 08:34:40
    Буруугаа хүлээхгүй, бусад руу чихдэг зантай 3 настай хүүхдүүд Монголоор нэг болж. Сайхансамбуу, энэ нөхөр, оффшорчид... Алтжин-гийн Алтан шиг л бай л даа
  • М 2016-05-17 08:20:54
    Өөрийгөө юу гэж бодсон юм бол хөөрхий.