Д.Эрдэнэбат Сэлэнгээс санал авч чадах уу
Улс төрийн намууд УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 20-23-ны хооронд тодруулах учиртай.  Энэ удаад Архангай, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон тус бүр гурван мандаттай байхаар хуульчлав. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлснээр "АН-ынхан хэн бэ гэдгээ ард түмэнд тойргийн хуваарилалтаар сүүлийн удаа өнгөтөөр харууллаа". Өөрөөр хэлбэл, АН-ынхны нэр дэвшигчдийн рейтинг өндөр байгаа аймгуудын мандатыг нэмсэн гэх. Тэгвэл энэ ч бас эргэлзээ төрүүлж байна. Тухайлбал Сэлэнгэ аймаг. Сэлэнгэд УИХ-ын 2016 сонгуулийн үр дүн “цэнхэр” өнгө давамгайлна гэж хэлэхэд хэцүү. Тэнд энэ удаагийн сонгуулиар Ардчилсан намаас Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Л.Цандэлэг,  Ардын намаас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны дэд сайд асан Н.Оюундарь, С.Бүрэнбат нар нэр дэвших нь тодорхой болоод байгаа. Эдгээрээс Ж.Эрдэнэбат, С.Бүрэнбат нар хамгийн рейтинг өндөртэй. Цэнхэртэх магадлал  бага гэсэн үг. С.Баярцогтыг эс тооцвал Д.Эрдэнэбат, Л.Цандэлэг нар бол хүчтэй өрсөлдөгч болж чадах нь юу л бол.  Ж.Эрдэнэбатын хувьд өнгөрсөн УИХ-ын 2012 оны сонгуулиар Сэлэнгээс рейтинг өндөртэйгээр УИХ-д суусан. Хоёр Эрдэнэбат тулвал Д.Эрдэнбат УИХ-д суух мөрөөдлөө эртхэн орхисон дээр болж таарч байна. Ж.Эрдэнэбатыг дэмжих олон шалтгаан Сэлэнгэчүүдэд бий. Харин Д.Эрдэнэбатад итгэл өгөх нь эргэлзээ дагуулж байна.

Д.Эрдэнэбатын хувьд Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад төрж өссөн гэх. Тиймээс өсч төрсөн нутгийнхаа зон олныхоо хайр хишгийг хүртэхээр Сэлэнгэ нутгийг зорьжээ. Гэхдээ тэр нэгэн ярилцлагадаа “Баганууртай очоод амраад ирэх сайхан шүү” хэмээн дурссан байдаг. Өөрийгөө Багануурт нэр хүнд өндөртэй ч гэх нь бий. Гэхдээ түүнд хотод тэр тусмаа Багануурын тойргийг зуруулж, нэмж авах хувь, чансаа байсангүй. Нэг үгээр АН-ынхан түүнийг Багануураас санал авна гэдэгт эргэлзсэн хэрэг.

Өнгөрсөн сонгуулиар АН-ын генсек байсныхаа буянаар намын жагсаалтын дээгүүр бичигдэж УИХ-ын гишүүний сэнтийд заларсан. Түүнийг 2012 оны сонгуулиар намаа олонх болгоход жинтэй хувь нэмэр оруулсан хүний нэг ч гэдэг. Иймээс тэр АН-д нэр сайтай байв. Намын дүрмийн дагуу УИХ дахь АН-ын бүлгийг толгойлж, хааяа хатуухан ганц хоёр үг унагадаг жин дарах улстөрчдийн нэг байв. Харин бүлгийн даргын алба түүнийг учир зүггүй уурлаж уцаарлаж суудаг нэгэн болгож хувиргав. Намынхаа байр суурийг ч ууртай түрэмгийгээр илэрхийлэх болов. Иймээс намынхан нь түүнд  Аж үйлдвэрийн сайдын албыг өгч, “амыг нь барив”. Түүний жижиг намуудын тухай хэлсэн үг АН-ын рейтингийг навч унахад хүрсэн. 

 Тэр одоогоос хоёр жилийн өмнө Д.Эрдэнэбат УИХ дахь АН-ын бүлгийн дарга байхдаа “Парламентанд суудалгүй намуудыг татан буулгах эсэх дээр манай намын бүлгийнхэн санал нэгдсэн” хэмээн мэдэгдэж, жижгүүдийг зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэв. Түүний мэдэгдлийн дараа БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Улс төрийн тойм” сонинд өгсөн ярилцлагадаа “Д.Эрдэнэбат гэж дүрдээ итгэчихсэн нөхөр байна. Дандаа том, том ярина. Дандаа хүн загнаж байгаа харагддаг юм билээ. Тэр хэн юм бэ. Би АН-д түүнийг байхыг хараагүй. Тэр Монголын ардчиллын хувь заяаг шийдэх үү. Ард түмэн ардчиллыг сонгосон юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гэдэг нөхөр ардчиллыг нухчин дарна гэж байгаа бол бид тэр хүнд тийм боломж өгөхгүй. Анх АН, Ардчилсан холбоог байгуулж байхад би Д.Эрдэнэбат гэдэг хүний сургийг ч мэддэггүй байсан. Түүнд хандаж хэлэхэд “Ардчилал гэдэг зүйлд хэрээ мэдэж, болгоомжтой хандаарай” гэе” гэж байв.
Үүний дараа “Давхар дээлтэй” сайд Д.Эрдэнэбат “Би худал ярьж байгаа юм биш нэг ам.доллар 2020 он гэхэд 1000 төгрөгт хүрнэ” хэмээн “бүлт” үсэрсэн. Түүний төлөвлөснөөр Сайншанд, Дорнод аймгийн Тамсагийн сав газарт нефьт боловсруулах үйлдвэр байгуулж, ам.долларын ханш 1000 төгрөгнөөс буурах гэнэ. Гэсэн ч энэ мэдэгдлээс хойш нефть боловсруулах үйлдвэрийнхээ байршил хоёр удаа солигдсон. Тэр бас л хазгай гишгэж мэдэхээр тайлбар хийв.
Мөн тэр “Эдийн засгийн шилжилтийн шинэ үе дээр ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэй" гэсэн мэдэгдлийг хийж байв. Түүний тайлбараар бол Монгол Улсын эдийн засгийн шилжилт дуусаагүй байж таарах нь. Тэр монголчуудыг бүгдийг иймэрхүү башир аргаар хуурна гэж бодоогүй баймаар...

 
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • - 2016-05-17 10:24:53
    Наад фашистаа нам дар. Коммунизм, фашизм ялгаагүй. Коммунизмыг бид хязгаарлаж амжив. Одоо фашизмд баригдав аа?
  • BAGAA 2016-05-17 07:12:31
    durdee itgetsen yadarsan amitan
  • zochin 2016-05-17 05:56:12
    UNDRAMAA KHEN NEGNII ZAKHIALGAA BUU IIM YUM BICHIJI BAI. GEDEG KHODOODOND CHINI TSUWTEY
  • иргэн 2016-05-17 05:48:12
    энэ хужааг хэн дэмжих вээ дээ
  • Сонгогч 2016-05-17 04:25:29
    Одоогийн УИХГ, ЗГГ Д.Эрдэнэбат гуай та эхлээд ам.долларын ханшийг 1000 төгрөг болгочих, тэгээд дараа нь дэмжих дэмжүүлэх тухай ярь бас бод.
    • irgen 2016-05-24 02:59:05
      manaihan bas gutsaj bgaa shuu. ehled dollaraa 1000 bolgochih geh shig. 2020 ond bolgono gsen bga yumiig odoo neheed yahnav dee. bitgii iim archaagui bai l daa. ...