Хүүхдийн уран бүтээлийн  “Болор” сарнай наадам болно
Монголын хүүхдийн зохиолчдын холбооноос хүүхдийн уран бүтээлийн шилдэг ном, бүтээл шалгаруулах “Болор сарнай” наадмыг ирэх 6 дугаар сард зохион байгуулахаар болжээ. Яруу найргийн “Болор цом” , үргэлжилсэн үгийн “Алтан өд” гэх зэрэг томчуудад зориулсан наадам байхаас хүүхдэд зориулсан уран бүтээлийн наадам огт байгаагүй  юм.

Иймээс Монголын хүүхдийн зохиолчдын холбооноос санаачлан анх удаа хүүхдийн шилдэг уран бүтээл шалгаруулах  “Болор сарнай” наадмыг зохион байгуулахаар болжээ.

Эл наадамд 2015 онд хүүхдэд зориулагдан туурвигдсан бүтэээл байх бөгөөд шүлэг, яруу найргийн ном, үргэлжилсэн үгийн зохиол, шүүмж судлалын бүтээл гэх төрөл зүйлээр уран бүтээлчид өрсөлдөх юм.

Өрсөлдөх бүтээлүүдийг 05-р сарын 25-ны 16 цаг хүртэл Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн харьяа БЗД дэх салбар номын сангийн байр /БЗД 12-р хороолол, 58-р байр/ -нд хүлээн авах ажээ. Утас: 99172843
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.