Оффшор дансны асуудлыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга, УИХ-ын гишүүн Г.Уянга өчигдөр хэвлэлийн бага хурал хийж,  сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа оффшор дансны тухай хуулийн төсөл санаачилснаа дуулгалаа. Тэрбээр оффшор дансаа сайн дураараа ил болгох гурван хуулийн төсөл санаачилжээ.

Тодруулбал, -Гадаад дахь банк, санхүүгийн данс болон үл хөдлөх эд хөрөнгийн тухай
-Оффшор данс, оффшор компаниудын ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах
-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт Засгийн газарт хүргүүлэхээр зэхэж буй гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдээлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга хэлэхдээ, “Гадаад дахь банк, санхүүгийн данс болон үл хөдлөх эд хөрөнгийн тухай хууль нь гурван бүлэг, долоон зүйлтэй бөгөөд төрийн албан хаагчид, албан тушаалтнууд гадаад дахь хөрөнгө орлогоо сайн дураар ил болгох, хөрөнгө орлогын эх үүсвэрээ тайлбарлах, зэргийг зохицуулахаар тусгасан. Уг хуультай холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаарлагатай болох юм. Мөн Оффшор данс, оффшор компаниудын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулиар мөн төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн 3 сарын хугацаанд гадаадад буй бүх төрлийн данс, үл хөдлөх хөрөнгөө ил болгох, заасан хугацаанд зохих мэдүүлгээ өгөөгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан” гэлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-23 05:44:21
    сүрхий ярьдаг хэлдэг,хийдэг, өөрчилдөг хүн болоодл их хуралд орсон одоо ха байна хэлгүй дүлий юм шигл сууж байх юм энэ уянга одоо ичмээр юма ард түмнээр шоу хий...
  • Энэ удаа харий  2016-05-22 04:41:16
    Бат үүлийг шалгуулчих тэгвэл үнэхээр дэмжих болно тэхээс ганбаатар уянга батзандан та 3 ийн яарсан болгон худлаа болдог
  • zorigoo 2016-05-17 11:11:30
    uyangaa demjij bna shuu
  • bat 2016-05-17 10:06:01
    Zöw sanaa. Ylsiin orlogo bolgoj Chingis bondiin örnöös syytga mön 1072 ardyydad olgo.Xerew ingewees Mongol yls xyamralaas garch ene xydal nöxöd dawarch b...
  • gegee 2016-05-17 04:48:16
    хууль хяналтын байгууллага, АТГ одоо хэр үнэн шудрага ажилладаг нь одоо л мэдэгдэнэ, Энэ нуугдмал хөрөнгыг ямар замаар олж авсан, 2-т татвараас зайлсхийсан ,ави...
  • баяраа 2016-05-17 04:34:56
    Дарангуйлал дарангуйллыг бий болгодог. Эцсийн эцэст ард түмэн бүх юмыг шүүнэ, дүн тавина. Харин ард түмний дүгнэлтэд итгэхээс биш олонхи нь бүх юмыг шийдэхгүй
  • mel o  2016-05-17 04:03:44
    huulias deeguurh erh medeltenguuded uilchleh bolov uu daa nuuren deeree bugd demjeed l batalna ner hundee uanagahgui gej nudnees dalduur hend ch uilchlehgui bh...
  • Болд 2016-05-17 03:56:50
    Ингэж худлаа сонгуулийн сурталчилгаагаа хийхээ больмоор юумаа. Бүгд иймэрхүү хууль бариад байвал сайхан хуультай улс болоод хөгжмөөр юмоо
  • Сүмбээ 2016-05-17 03:54:30
    Утга санаа л бол зөв. Гэхдээ аль дээр үед ингэж болох л байсан. Цаг үеээ тааруулж сонгуулийн шоу, рейтинг авах гэсэн бодлоготой байсан байх.
  • МАНАН-т төр 2016-05-17 03:47:25
    Төр өөрийн үйл ажилгааны үндсэн зарчмаа хэрэгжуулж чадахгүй байхад хууль санаачлаад байх хэрэг байна уу.Эцэг болсон Үндсэн хуулиа дээдлэдэггүй Төр
  • zochin 2016-05-17 02:41:14
    ODOO UNGURSUN AMBITSTAY AWGAI MINI .
  • Зочин 2016-05-17 02:30:02
    Батзандан та хоёр тийм л сайн юм бол өмнө нь хууль санаачлаад батлуулж байх нь яасан юм, хүний мууд дурлах ч сайхан юм биш дээ