“ТЭСО”-гийн О.Цогтгэрэл хүн гүтгэжээ
Сонгуульд нэр дэвшигчдийн нэр албан ёсоор зарлагдаагүй байгаа ч хэн хаанаас нэр дэвших вэ гэдгээ өөрсдөө мэдэж буй. Тиймдээ ч сүүлийн үед нэг тойрогт өрсөлдөх хүмүүс бие бие рүүгээ хэрүүлийн үг шидэж, зарим нь бүр гүтгэн гутаах ажил хийж эхэлсэн.

Тухайлбал энэ удаагийн сонгуульд Увс аймгаас нэр дэвшихээр аль эртнээс бэлтгэл ажлаа хийж эхэлсэн “Тэсо” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл тус аймгаас  сонгогдон ажиллаж буй УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын талаар олон нийтийн сүлжээгээр удаа дараа гүтгэлгийн чанартай мэдээллүүд явуулжээ.

Ингээд уг асуудлыг шалгаж өгөхийг Ч.Хүрэлбаатар гишүүн  Цагдаагийн байгууллагаас  хүсэхэд  Ganbat Boldkhuu, Увс Бахархал, Баасандорж Батдорж гэсэн фэйсбүүк хаяг нь хуурамч бөгөөд энэ хаягнаас мэдээлэл оруулахдаа СБД-ийн 8 дугаар хороо “Central tower”  барилгын 9 давхарт байрлах “Тэсо” корпорацид бүртгэлтэй 43.242.241.90 гэсэн интернет протоколыг ашигласан болохыг тогтоосон байна. Уг албан бичгээр "Тэсо"-д эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн юм байна. Энэ талаар Ч.Хүрэлбаатар гишүүн фэйсбүүкээрээ мэдээлжээ.

Тэрбээр "Фэйсбүүкээр нүүрээ нуучихаад Ganbat Boldkhuu, Увс Бахархал, Баасандорж Батдорж зэрэг хуурамч хаягнуудаас намайг эрүүгийн гэмт хэрэгт гүтгэх, доромжлох, гүжирдэх нь хэрээс хэтэрсэн тул би тагнуул, цагдаагийн байгууллагад хандсан юм. Цагдаагаас өгсөн хариуг та бүгдэд хүргэж байна. "Тэсо"-д эрүү үүсгэн шалгаж байгаа гэнэ. "Тэсо" корпорацийн эзэн, Н.Алтанхуягийн зөвлөх асан, Увс аймгийн АН-ы дарга О.Цогтгэрэлд хандаж хэлэхэд намайг гүтгэж, доромжилж, гүжирдэж, муулах замаар улс төрд орж ирнэ гэж бодож байгаа бол ЧИ том алдаж байна" хэмээн бичжээ.

 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өрсөлдөгчөө бага дээр нь дар 2017-05-30 12:23:30
    хүрэлбаатартай өрсөлдөөд унасаныхаа шанг хүртэж бна. коммунистуудын аргыг амтлуул
  • зочин 2016-05-18 01:17:37
    АН-н үнэн нүүр царай бол энэ, ард түмнийг хуурах, хүн гүтгэх шорон санаатай, эднээс сална даа удахгүй
  • Зочин 2016-05-17 10:11:23
    Өмчиг нь хурааж шоронд хийн цаазал.
  • зочин2 2016-05-17 09:56:58
    Ёстой ЛАЛАР байна да. Увсын хүн Увсынхаа хүнийг гүтгэж байгаа юм уу. Хүний мөс чанар муудсаан муудсан
  • зочин 2016-05-17 08:51:34
    Алтанхуяг чинь Монголыг өрөнд оруулсан новш доо.Намаасаа жийгдчихээд бас гонгингоод гүйгээд УИХ-д шургалах санаатай.Зайлж үз,Чамаар Монгол дутахгүй.
  • Зочин 2016-05-17 03:32:40
    Цогтгэрэлийг хууль зөрчсөн тул сонгуульд оролцуулахгүй байх хэрэгтэй.