Монгол улс  олимпийн нэг эрхээ алдахгүй байх боломжийг МЧБХ үгүй хийлээ
Өнгөрсөн долоо хоногт Монгол улс олимпийн нэг эрхээ алдсан харамсалтай үйл явдал боллоо. Тодруулбал чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн тамирчин Э.Сумьяа сэргээшийн шинжилгээнд бүдэрч, олимпийн  эрхээ хураалгалаа. Манай тамирчнаас энэ оноос эхлэн хориглосон эмийн жагсаалтад оруулсан мельдониум хэмээх бодис илэрч ийнхүү дөрвөн жилийн хүч хөдөлмөрөө зориулсан олимпийн наадамд оролцох эрхээ хураалгасан. Тэрбээр энэ оны гуравдугаар сард Казахстан улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн наадамд оролцох эрхээ Энэтхэгийн бөхийг онооны илт давуугаар ялж, өвөртөлсөн билээ. Гэвч  одоо түүний эрх Энэтхэгийн бөхөд шилжсэн. 

Энэхүү мэдээлэл цацагдаж эхлэнгүүт МЧБХ-ны удирдлага, Биеийн тамирч спортын хөгжлийн газар, Спортын анагаах ухааны төвийнхөн гээд холбогдох албаныхан мэдээлэл хийж манай бөхөөс маш бага хэмжээтэй өөрөөр хэлбэл зөвшөөрөгдөх  хэмжээтэй мельдониум гэх бодис илэрсэн гэх утгатай зүйлийг ярьсан. Учир нь  Э.Сумьяагийн шинжилгээнээс   хориглосон эмийн бэлдмэл илэрснийг  Чөлөөт бөхийн холбоонд аль дөрвөн сард мэдэгдсэн байна.Ингэхдээ маш бага хэмжээтэй буюу 0,7 микрограм мельдониум гэх бодис илэрсэн, энэ асуудлыг бүрэн шалгаж дуустал  Э.Сумьяагийн олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрх нээлттэй гэх захидлыг  манай талд илгээжээ. Энэ захидалд дан ганц найдаж манай Чөлөөт бөхийн холбооныхон тайвширсан аж. Гэвч тавдугаар сарын 11-ны шөнийн  01:00 цагийн үед манай бөхийг хар жагсаалтад оруулж, олимпийн эрхийг нь хураасан тухай мэдэгдэл иржээ. 

Ингээд маш олон тамирчин мельдониум гэх бодисоос болж эрхээ хураалгаж, олон улсын тэмцээн уралдаанд оролцсон  шагналуудаа хураалгаж буй. Хамгийн ойрын жишээг дурдахад ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова ч мөн мельдониум гэх бодисоос болж  ОУ-ын тэмцээн уралдаанд гаргасан бай шагналуудаа хураалгаад байгаа.  Түүнчлэн 150 гаруй бөхөөс энэхүү бодис илрээд байгааг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос мэдэгдсэн байна. Тамирчид ингэж олноороо энэхүү бодисоос болж бүдэрч байгаа асуудлаар WADA /Дэлхийн допингийн холбоо/ шуурхай хурал  зарласан байгаа нь манайхны санааг бага ч гэсэн амрааж буй. Гэхдээ л  Чөлөөтийн холбооны удирдлагуудын  хэлснээр нэгэнт л  сэргээшийн шинжилгээнд бүдэрч, хар жагсаалтад орсон тамирчны  эрхийг сэргээнэ гэж байхгүй. Манай улс энэ жинд олимпийн наадамд оролцох боломжгүй болсон аж.

Тэгвэл  спортын төрлүүдээс  ОУ-ын тавцанд өндөр амжилт гаргах боломжтой топ дөрвөн төрлийн нэг болсон Чөлөөт бөхийн төрөлд олимпийн эрхээ алдсан нь хэний буруу вэ? Тэр дундаа эмэгтэйчүүдийн 53 кг-ын жин буюу манай улсын шилдэг тамирчдын өрсөлддөг энэ жинд авсан олимпийн нэг эрхээ салхинд хийсгэх хүртэл тоохгүй суусанд хэнийг буруутгах вэ? Мэдээж хэрэг аль эрт сэргээшийн асуудлаар мэдэгдэл ирсэн байхад  ганц захидалд итгэн суусан МЧБХ өнөөдөр буруутгах үндэслэл хангалттай байна. Энэ хооронд олимпийн наадмын эрх олгох хоёр ч тэмцээн болсон. Бүр нэг тэмцээнийг нь манайхан эх орондоо зохион байгуулсан. Гэвч  уг тэмцээнүүдэд МЧБХ-ныхон эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн Э.Сумьяатай эн тэнцүү өрсөлддөг шилдэг тамирчин Отгонцэцэгийг оролцуулсангүй. Түүний дөрвөн жилийн хөдөлмөрийг үл тоож, харалган шийдвэр гаргасааар 53 кг-ын жингийн нэг эрхийг салхинд хийсгэлээ. 

Энэ талаар Чөлөт бөхийн ОУХМ, улсын шүүгч Г.Амархүү С.Отгонцэцэгийн нөхөр дараах зүйлийг ярилаа. “Сар орчмын өмнө Э.Сумъяагаас допинг илэрсэн тухай мэдээллийг олон хүнээс сонссон, цахим ертөнцеөр ч нилээд шуугисан. Гэвч хангалттай баримт олдоогүй тул тухайн үед нь шуурхай арга хэмжээ авч чадаагүй. Эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан тэр үед “Говь ресорт”-д бэлтгэлд хамрагдаж байсан юм. Шигшээ багийн эмч Саранцацрал нэг өдөр “Э.Сумьяагаас допинг илэрчихлээ” гээд тамирчдынхаа эмчилгээг зогсоож, тэр даруй Улаанбаатарт дуудагдсан байдаг. Энэ яриаг дэргэдээс нь сонссон хоёр, гурван хүн бий, Хэрэв энэ асуудлыг тэр дор нь шийдвэрлэж, арга хэмжээ авсан бол Улаанбаатар, Стамбулд болсон олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнүүдэд өөр гамирчни оролцуулах боломжтой байлаа. Тухайн тамирчин допинг хэрэглэснээ мэдэж л байсан. Допингийн “А” сорьцны хариу сөргөөр гарсан байхад дахин шинжлүүлж цаг алдах шаардлагагүй байдгийг мэдмээр юм. Олон улсын жишигт эхний шинжилгээ (“А" сорьц)-ээс дараагийн шинжилгээ зөрсөн тохиолдол бараг байдаггүй. “Б” сорьцыг шинжлүүлэх хооронд эрх олгох дараагийн тэмцээнд оролцох тамирчныхаа асуудлыг цэгцлэх байсан юм. Энэ асуудлыг мэддэг, хариуцдаг бүх хүн буруутай. Монголын чөлөөт бөхийн холбоо хэт нэг талыг барьсан. Яагаад гэхээр “А” сорьцын хариу сөргөөр ирсэн үед нь зарлах ёстой. Олон нийтэд зарладаггүй юм гэхэд тогоон дотроо энэ асуудлаа шийдчих байсан юм. Энэ хугацаанд эрх олгох дараагийн тэмцээнд оролцох тамирчдын талаар хөөцөлдөх байсан юм” гэлээ. 

Тамирчнаас хориглосон эм бэлдмэл их бага нь хамаагүй илэрсэн гэх мэдээ сонссон даруйдаа яаралтай арга хэмжээ авч, нөөц  бэлдэх ёстой байсан нь олимпийн наадмын өмнө хийх ёстой  спорт холбоодын хийх ажил мөнөөсөө мөн. Тухайлбал  Жүдогийн холбооныхон эрэгтэйчүүдийн  хамгийн олон шилдэг тамирчидтай гэгддэг 60 кг-ын жинд Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Ц.Цогтбаатар нарыг ОУ-ын тэмцээнд ээлжлэн оролцуулж гурвуулаа олимпийн эрхээ авсан. Ингээд Ц.Цогтбаатар олимпийн наадамд оролцохоор сонгогдсон. Гэсэн хэдий ч энэ жингийн хоёр шилдэг бөх ОУ-ын гран при тэмцээнүүдэд оролцсоор байгаа. Нэг жинд шилдэг тамирчид байгааг жүдогийн холбооныхон ингэж сайн ашиглаж байна. Энэ гурван бөх эн тэнцүү өрсөлдөж, барилдаанаас барилдаанд сайжирч буйг олон хүн хэлдэг. Тиймээс ч 20 гаруйхан настай залуу хүү хоёр ахыгаа ялж олимпт эх орноо төлөөлөхөөр болсон. Гэвч чөлөөтийнхөн ойр зуурын хов жив хэрүүл хийж, хэт нэг талыг барьсан харалган шийдвэрийнхээ ачаар олимпийн эрхээ алдаж,  энэ жингийн бүх тамирчны дөрвөн жилийн хөдөлмөрийг үгүй хийж орхилоо. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Setegdel 2016-05-26 13:49:10
    Batbayr emegtei bagiig gaihaltai avch yva 40jiliin Dara delhiin hoishoo avraga,2jil daraalj avraga turuulsen Hun gavyat ch bagadna
  • surtei 2016-05-25 23:38:15
    Zuv yum bolj ugaasaa olimpod ochood Sumya, Otgontsetseg 2 -n alinch medali avch chadahgui eregtei bag 2 medali avbal ih yum buten bag gedeg bol zardal shuu
  • Сэтгэгдэл  2016-05-25 16:21:21
    Энэ Болд Дамдиншарав нар одоо ичих булчирхай байдаг бол болчихмоор та нартай та наргүй явдаг замаарал яавна.
  • zochin 2016-05-25 16:00:44
    Davgaagiin hajuud suuj baigaa bas dagaj guideg heden hugiin sanaa muutai nuhduud bi dee. Mongoliin chuluut buhuur dalimduulj ih mundag sain hun boloh gej baigay...
  • ЭРДЭНЭЭ 2016-05-25 03:47:58
    ЭРЭГТЭЙ БАГТАЙ УУЛЗАЖ ЧАДАХГҮЙ ЧАЦАГА ЦАРАЙЛААЛ ЗУГАТААЛ ЯВНА ДАГВАА. УНАСАН НЭР ХҮНДЭЭ СЭРГЭЭХ ГЭЖ ЧӨЛӨӨТ РҮҮ МЭДЭХГҮЙ ТӨРӨЛ РҮҮГЭЭ ОРСОН ШҮҮДЭЭ
  • Zochin  2016-05-24 14:58:46
    Pizda nar yuch hiihgvi yuugaach medehgvi tom tom baah yum yag tulaad haritswal shees baastaigaa holildood jinhene chatsaga tsarailna fuck
  • зрчин 2016-05-24 14:38:04
    Холбоо ч урьд нь ийм нээлтэй ч байгаагүй шүү.Басхүүгийн хувийн холбоо л байсан. харин энэ холбоо чинь маш их хөрөнгө гаргаж байгаа шүү.Холбоо ганц Давгаа биш. ...
  • zochin 2016-05-24 13:54:05
    Болд гавьяат дагваа 2 чөлөөт бөхөөр тоглохоо болиочээ дүү чинь 8-хан сар ажиллаад гавьяат боллоо.Гавьяат авахдаа ичээгүй бж одоо допингын хариуцлагаа хүлээгэч...
  • mangas 2016-05-24 12:37:47
    Ta nar holboogoor bvv orold eregtei bagiin bagsh narin hiij bga ajil dandaa holboo muulana yaj vilschine bvteh ym be tsogoo bol bnga tamirchidiha mongoiig
  • ааа 2016-05-24 04:48:48
    Чөлөөтийнхөн маань хөөрхийс дотроо маргаж, будилаад ч болсон энэ холбоогоо ямар ч байсан аваад л яваад байгаа улсууд. Олимпоос юм дуулгана аа, би мэдэж байна.
  • Tamirchin 2016-05-24 02:51:39
    Yagaad end gantshan Otgontsetseg yawah baisan gej bicheed baigaa yum be? Erhembayar Davaachimeg geed delhiin zaluuchuudiin avarga ohin baidag biz dee Zidanaa???...
  • ЛХАГВАА 2016-05-24 02:25:28
    ДАГВАА МӨНГӨ ӨГДӨГГҮЙ ШИГШЭЭ БАГ СПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨВӨӨС САНХҮҮЖДЭГ. ЧӨЛӨӨТ БӨХИЙГ АШИГЛАЖ БАЙГАА ШҮҮДЭЭ ТАРГАН ЗАЛУУ НИЙГЭМД ЭЗЛЭХ БАЙР СУУРЬГҮЙ БОЛЖ
  • mgl 2016-05-24 01:52:08
    Dawgaa holboogoo awch yawj chadahgui gedgee medseer bj baigaad l bhiinmaa.Ah n ch chadahgui bhad choloot boh medehgui hun dargaar ajillaad.Boliochee.
  • teneguud 2016-05-24 01:07:15
    Buruu zuil garval buruutan haigaad baih ni hun chanar uu. Yamar tuuniig doping hergel geed tulgachihsan bish. Hergelsen hunii uuriinh ni buruu sh dee.
  • Uuuu 2016-05-22 16:01:39
    Da Vga gej uuhun bumbulug yaj holboog udirdaj chadahdee
  • yyy 2016-05-21 09:32:00
    Davgadorj ajil hiij chadahgui bol bolioch ee. Yavach ee
  • ZOCHIN 2016-05-20 14:07:10
    Davgaa ajilaa ogdoo udirdah barildah hoer shal oor shyydee...ard tymend byy gai bol!!!!!
  • Delhii ene holboog unelsen 2016-05-19 12:44:03
    beejingiin olimpd shivshgee Hutgaj 80hoish olimpiinmedal avaagui holboog uudii zeregtei bolgoson Chn odogiin udirdlagiin gaviya,delhii uneleed unelgeegee ugsuun...
  • Haramsaltai ter ih huch hodolmor 2016-05-18 15:51:39
    Hairan 4 jiliin hodolmor harsmaar baina . Bodlogo heedeg hunig eronhilogchoor songoochee
  • Irgen 2016-05-18 02:52:36
    er ni bol zuv l du.tsaashdaa anxaarna biz.gexdee dagvadorj avarga ug xolboog sain udardaj bga gej bodoj bna.oiriin xeden jil bagaaraa olimpod oroogui bxa chuluu...
  • Lavlahmn 2016-05-18 02:25:25
    Махан толгойд ухаан байхгүй ээ
  • Zochin 2016-05-18 02:22:09
    Naad muu heluuleed bga dagva bold bhgui Bol ene hetsuu tsagt hen ta nart mungu uguhiiiin duugai l naad humuusdee zalbiraad yvj bagaach buyngui novshnuudaa
  • Зочин 2016-05-17 09:23:39
    Энэ бүдүүлэг, мунхаг новш ч, өөрийгөө нэг мөсөн таниулж ав байна даа. Ухаангүй хүн гэдэг хэн ч байгаад нэмэргүй юм даа. Одоо эртхэн зайгаа тавиад зайлаад өгөөч
  • новш 2016-05-17 04:04:41
    Энэ махан толгой ингэж л хойлогтоно лдоо. нэг л их амбиц хөөсөн амьтан. хоосон цээж гаргасан сагсуу залуу.хайран юм...
  • да 2016-05-17 03:37:18
    Энэ сагсуу байхад яаж болох вэ дээ, мэдээж
  • made in china 2016-05-17 01:44:06
    hujaa Buyandelger ene holboogoorch togolj ugch bndaa
    103.57.94.53
    Мэдэгдсэн Хариулах