Ирэх онд
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх "Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл"-ийг сонсчээ. Энэ талаар бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа мэдээллээ.

Түүний мэдээлснээр  Монгол Улсын төсвийн орлого 213 тэрбум төгрөгөөр тасраад байгаа аж. Оны эхнээс хөрөнгө оруулалт 37 хувьтай байгаа төдийгүй зээлийн үйлчилгээний төлбөр тасарчээ. Өнөөдрийн байдлаар зээлийн үйлчилгээний төлбөрт 58 тэрбум төгрөг төлөх ёстой ч төлж чадаагүй байгаа аж. 2017, 2018 оноос манай улс Хөгжлийн банкнаас авсан бонд, "Чингис" бондын төлбөрийг хийх ёстой. Тухайлбал, 2017 онд 580 сая ам.доллар, 2018 онд 500 сая ам.доллар төлөх ёстой. Тиймээс Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх үед өр авлагатай холбоотой асуудлыг дахин ярьж 2017 оноос эхлэн төлөгдөх үндсэн төлбөрүүдийг хэрхэн барагдуулах талаар Засгийн газраас тодруулах ёстой гэж үзжээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-05-17 01:06:28
    Bayrtsogt sy Batbold Batuuliin huu Bayariin ohiduud 4-iin opshor dahi mongiig huraaj awch tol ted ard tumnii horongiig hulgailsan awah heregtei